Нийгмийн

Та Ерөнхий сайдад итгэдэг үү?

Өнөөдөр Засгийн газрын эсрэг жагсана гэж уриалаад буй өдөр, нэгдүгээр сарын 11.

Үүнийг угтаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуудхан “Төлбөртэй жагсаал” гээд мэдэгдчихсэн. Жагсаалыг санхүүжүүлж байгаа гэх Дотоодын цэргийн коммандлагч Р.Чингисийг ч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Яг зохион байгуулагчгүй, санаачлагчгүй, гол дүргүй, зөвхөн огноо зааж уриалсан шинжтэй энэ жагсаал хэрхэн өрнөх, ямар сценарь үзүүлэх нь огт  тодорхой биш байна. Үнэхээр Засгийн газрын тогтвортой байдалд ямар нэгэн аргаар халдах зорилготой, төдий хэрийн зохион байгуулалттай жагсаал мөн бол зарим экстрим өрнөлд бэлэн байх л хэрэгтэй болов уу.

Харин нөгөө талд Засгийн газрын унагах сонирхол яг хэнд байгаа юм бэ. Яагаад тэгэх ёстой вэ гэсэн асуулт тавигдаж таарна.

Улс төрийн өрнөл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан нарт асуудлыг чиглүүлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө л Л.Оюун-Эрдэнийн “амлаж” авсан сэдэв бол ерөөс Ц.Элбэгдорж байсан. Гэхдээ сонгуулийн дараа тодорхой хэмжээнд түүнийг мартсан. Ажлаа хийх шаардлагатай болсон. Харин одоо дахиад Ц.Элбэгдоржийн нэрийг зааж ярих шаардлага бий болчихжээ.

Тэгвэл, үүнтэй зэрэгцээд юу юу болсон бэ гэвэл,

  • Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбоход бэлэн боллоо. Улс төрийн ойлголцлоо хийлээ
  • Францын “Орано” групптэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах суурь нөхцөлүүдээ заслаа, зарим хуулиудад өөрчлөлт орууллаа
  • Үндэсний баялгийн сан байгуулсны үр ашгийг эхний байдлаар хүртэж эхэллээ...

Улс орны хэмжээнд онцолж яримаар ажлууд гэвэл эдгээр. Нөгөө талд ужгирсан утаа, агаарын бохирдол иргэдийг бухимдуулсаар байна. Мөн Нийслэлд хөгжлийн реформ авчрахын тулд хийгдэхээс аргагүй зарим зүйл бол татвар, хураамжийг нэмэх явдал юм. Олон улсын жишигтэй харьцуулахад, автозам ашигласны татвар л гэхэд манайхаас даруй 2-3 дахин өндөр, тэр хуримтлалаар ядаж төсөв харалгүй замаа засаад явдаг. Тэр үүднээс тодорхой хэмжээнд урьдчилан мэдээлж, тайлбарлаж байгаад 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс зарим татвар хураамжийг нэмсэн зүйл бий.

Эдгээрийг даатгалын компаниудын шийдвэртэй хольж хутгах, иргэдийн нийт уур бухимдалд нэрмээс болгож наах технологи бол сошиалд явчихлаа.

Мэдээ уншдаг нэгж иргэн бол Л.Оюун-Эрдэнийн, Х.Нямбаатарын тухайд өөрсдийн гэсэн үнэлэлт дүгнэлттэй, хэлэх үгтэй байгаа. Харин сошиал массын төлөөлөл юунд ч хялбараар итгэж, өдөөн хатгалгад өртөхөд бэлэн. Нөгөө талаас, сонгуульд үргэлж ялалт байгуулж байгаа дүр зургаар олон нийт Л.Оюун-Эрдэнийг ойлгодог, түүнийг дэмждэг ч юм шиг. Нэг үгээр, яг иргэдийн итгэлийг авсан эсэх дээр тодорхойгүй яваад удаж байна л даа.

Ийм учраас өнөөдөр жагсаалд хэр олон хүн цуглах вэ, тэдний манлайлагч хэн байх вэ, ямар аргументыг юунд үндэслэж гаргаж тавих вэ гэдгийн дийлэнх хувь “Олон нийт Ерөнхий сайдад хэр итгэдэг вэ” гэсэн асуултаас хамаарахаар харагдаж байгаа юм.

Учир нь бодлого шийдвэр, түүнийг олон нийтэд ойлгуулах ажил зэрэгцэж явж байх ёстой. Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд олон жилийн өмнөөс л орсон. Тийм учраас Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блокийг яаралтай ашиглалтад оруулсан. Мөн нийтээр уналтад орсон салбарыг жаахан босгож ирэх, хөрөнгө оруулалт татахын тулд эрчим хүчний үнэ нэмсэн. Эсвэл Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох ажил үнэндээ дундын зуучлагч томилсноос болж гацжээ. Дундын зуучлагч хооронд байгуулсан гэрээ нь Монголын талын архивт ч байсангүй ээ. Жинхэнэ буруутан нь тэр байжээ ч гэдэг юм уу. Ойлголт хэр сайн очно, төдий хэмжээнд олон нийт Л.Оюун-Эрдэнийг дэмжих магадлал өсөх юм. Учир нь тэр зүгээр суугаагүй, өөрийн гэсэн легаси үлдээх хүсэлтэй, амбиц бүхий залуу Ерөнхий сайд.

Харин одоо Гашуунсухайт-Ганцмод боомтыг “Чайна энержи”-тай хэлцэл хийн холбоё гэхэд 10 жилийн өмнөх Хөхөөгийн Ганболд захиралтай “Гашуунсухайт төмөр зам” гэж компани, түүний 49:17:17:17 харьцаа бүхий хувь эзэмшил зэрэг сөхөгдөөд ирмэгц Тавантолгой гэдэг сэдэв өөрөө дахиад босож ирж байна л даа. Юм ингэж 10-хан жилийн дотор эргэж шүүгддэг, дахиад зөв буруу нь дэнслэгддэг юм байна.

Энэ эргэлтэд өнөөдөр MCS-ийнхэн, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Х.Баттулга гээд бүгд дахиад яригдаж, холбогдож байна. Гагцхүү төрийн тэргүүн явсан ч УИХ-ын гишүүн болчихсон суугаа Х.Баттулга өнөөдөр Л.Оюун-Эрдэнэтэй гар барьсан учраас бүхний буруутан болохгүй байна. Харин бусад нь ил гарчихгүй, бодит үнэнийг хойч үедээ ч болов хэлээд үлдээчихье гэж боддоггүй хүмүүс л Монголын төрийг удирдаж явжээ гэж дүгнэхэд хүргэж байна.

Нэгэнт Ерөнхий сайд “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү санхүүжүүлж байгаа. Мөн Дотоодын цэргийн коммандлагч Р.Чингис болон түүний дүү”  гээд хэлчихсэн учраас одоо талууд бодож хөдлөх магадлалтай. Эсвэл Засгийн газрын тэргүүн рүү биш, Нийслэлийн Засаг дарга руу буюу Х.Нямбаатарыг буруутгах маягаар зүг чигээ өөрчилж болох юм. Учир нь нийгмийн стресс бухимдлын дийлэнх нь яах аргагүй Нийслэл дээр өрнөж байна шүү дээ.

Хамгийн гол нэгэн зүйл. Хамгийн наанаас нь эхлээд дурдахад хэчнээн УИХ-ын тогтоол батлаад “Чайна энержи”-тай эцсийн гэрээгээ зурчхаагүй, “Орано” групптэй ч бүрэн дүүрэн ойлголцоогүй байна. Өөрөөр хэлбэл бүрэн болоогүй, дөнгөж эхлэл нь тавигдаад явж байгаа ажлууд олон байна. Энэ эмзэг цэгийг шинэ он дөнгөж гарсан, иргэдийн өрнүүн тэмүүлэл өндөртэй үеийг ашиглана гэж тооцсон тал жагсаалын ард бий бол олон нийт бодох л ёстой.

Дахин сөхөгдөж байгаа сэдэв нь өөрөө том юм. Тийм ч учраас Засгийн газрын эсрэг жагсъя гэхээр Нийслэл дэх татвар, хураамжийг л сөхөхгүй бол хэт хүчилсэн шинжтэй болчих гээд байх шиг. Эдгээрийн наад цаадхын тунгаана гэдэг Л.Оюун-Эрдэнэд итгэдэг эсэхээс ч үл хамаарах бие даасан сэтгэлгээ билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
62 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар сонин сайт вэ. Ард түмэн жагсаж цуглах эрхтэй. Харин танай сайт мөнгө авцын биш үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эгүүр засагтай ха*лтын гэрээ хийчихсэн юм биш үү.Миний олон сэтгэгдлийг устг*лаа .Оюун эрдэнэтэй ха*лтын гэрээ хийжээ . Ажил хийж чадахгүй бол огцорох нь зөв .8 жил бага хугацаа биш шүү

уншигч
уншигч

Жагсаалд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн хүмүүсийг буруутгасан бөгс долоож амьдардаг төлбөртэй бичээчийн нийтлэл байна. Асуудал нь Оюун -Эрдэнэдээ байгаа юм биш шүү дээ. Татвар нэмэхгүй, амьдарлын чанарыг сайжруулна, авлигыг арилгана гээд л гарч ирсэн биздээ. Гэтэл авлигачид нь ажлаа хийсээр л, татвар үнийн дарамт, халамжийн бодлого, ард түмнийг улны амьдрал руу шахсан бодлого нь үргэлжилсээр байна. Авлигыг цэцэглүүлж байгаа намын бүтэц, төрийн сайд нартаа хариуцлага тоооцож чадахгүй, Системийнхээ авлигыг арилгахгүй бол хичнээн мөрөөдлийн жагсаалт гаргаад амжилт гаргахгүй. өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийн оронд 20 жилийн дараа үр дүн нь харагдах эсэх нь тодорхойгүй том том төслүүдэд ямар ч ашиггүй мөнгө зарцуулж дундаас нь намаа, авлигачидаа угжиж байна.

Зочин
Зочин
Reply to  уншигч

Яг зөв хэллээ,ЕСайдад өр тавьж,өдөр хоног өнгөрөөх бодол тархинд нь шингэжээ,намаа угжих,авилгачидаа хамгаалах хуулийн төсөл бариа ЕСайдаа хэлэх муу үг олдсонгүй

dolj
dolj

Оюука нээрээ юу ч хийсэнгүээ

зочин
зочин

Итгэхгүй бна, худалч, чадваргүй, боловсролгүй нөхөр, хорчин баагий

Зочин
Зочин

Хаалтын гэрээтэй сайт

dolj
dolj

Нямбаатар ичихгүй хуулгай хийж бн

999999
999999

Юу гуцаад байгаа хулгайч вэ. Золбин Данх гэж хаанаас ирсэн бөөс вэ зайлуулаачээ

999
999

Японы таксины жолооч нь цагаан цамц, саарал зангиатай манай төрийнхнөөс л соёлтой иргэддээ үйлчилж байгааг харлаа.
Манайд ямар билээ???

Зочин
Зочин

Сансармаа та төлбөртэй нийтлэлээ болино уу

Зочин
Зочин

Оюулзайд итгэхгүй

Зочи
Зочи

Бидэнд Банди зодоон хэрэггүй. Монголчууд эвтэй бол хүчтэй. 2025 он бол Эв нэгдэл, Энх тайвны жил.

Зочин
Зочин

АЙМААР ИТГЭДЭГ ШҮҮ ХОЙМОРТОО ЗУРГИЙГ НЬ ЗАЛААД УРД НЬ ЗУЛ АСААЦАН БАЙГААШТ

Зочин
Зочин

Монголыг дэлхийн шившиг болгож байгаа боловсролгүй ЕС бидэнд хэрэггүй! Энэ этгээд танхимтайгаа огцор!! Ядаж сурч боловсрох хэрэгтэй

Зочин
Зочин

ooroo jagsaj l erh medel avsan hun sh tee daraagiinh ni bas l tegne chamaig

Зочин
Зочин

итгэж банйа монголын балиар улс төрийн болон эдийн засгийн асуудлыг бодитоор шийдвэрлэж чадсан гэж үздэг

иргэн
иргэн

ЗГ-ыг , Оюунэрдэнийг ингэж муухайгаар харагдуулж, Иргэдийг бухимдуулахад хүргэсэн Этгээд бол Нмйслэлчүүдийн эсрэг тэдний Эрх ашгийг зөрчиж ирсэн Нямбаатар шүү дээ, Нямбаатар Утаатай тэмцэхгүй_ Нийслэлчүүдтэй тэмцсэн үйл ажиллагаа нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн,

Зочин
Зочин

Ард түмэн татвар үнийн өсөлт утаа түгжрэлд бухимдаж бгааг ашигласан жагсаал бноо яг утгаа олсонгүйээ

Baska
Baska

Gedes ni ovdohoor holondoo hagalgaa hiilgedeg hund itgeh hetsuu biz dee

999
999

ОЮУН-ЭРДЭНЭ САЙД БҮХ БУЛХАЙГ ИЛЧИЛЖ УСГАХЫН ТӨЛӨӨ ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙГАА.
УРДАХ ЕРӨНХИЙ САЙДУУД УЛСАА ЗАРААД ЗУГАТААД ГАДААД ОРОНД ТАНСАГ АМЬДАРЧ БАЙГАА ШҮҮ.

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ-д итгэдэг. Энэ залуучууд юм хийх гээд л зүтгээд байгаа. Урд өмнөх хулгай луйврыг хэн илчилсэн билээ?

Зочин
Зочин

ОГЦОР

Зочин
Зочин

ДАНХ ЗАЙЛ!!!

Зочин
Зочин

ДАНХ ОГЦОР!

Зочин
Зочин

Зайлаа

Зочин
Зочин

Оюун эрдэнэ хүүд итгэхийн дээдээр итгэдэг байлаа. Одоо толгой эргэсэн.

Зочин
Зочин

OE, Amarbaysgalan, Khurelsukh geed l bidniigee huurch moligodongoo buh tsengeliin manlaid hureen uls. Khurelsukh iin ohin geed hoolond orohdoo boon hamgaalagch bolj Maybach huluglusun video bsan, ene metees bolood Mongolchuud MAN-d durgui bgaan shdee. MAN aas yamar neg baudlaar hooloo olj iddeg 200K hun l OE ee demjdeg baih gej boddog. Yaj ch eruul uhaanaar bodson iim bolovsrolgui hun uls hogjuulne gej baihgui ee, harin dahiad heden jil tansaglahiin tuld l ard tumnii tarhiar naadaj bgaa

999
999

Итгэж байна

Зочин
Зочин

Энэ муу Данх чинь Женкогийн үгээр ороод байнаа, ЕС-ын эрх мэдлийг Данх биш Женко л хэрэгжүүлээд бна, тийм учраас огцруулах хэрэгтэй !

Зочин
Зочин

Мэдээж одоогийн ерөнхий сайд хамгийн чухал ажлуудыг зэрэг барьж аваад мачийж байгаа. Дэмжинээ

Иргэн
Иргэн

Зарим нэг ажлууд сайн явагдах төлөвтэй болсон. Хамаг эрх мэдлээ, мөнгө хөрөнгөө атгасан мөртлөө улс төржүүлээд дайсан хайгаад байх юм. Элбэг Цагаан нар асуудалтай гэж бодье. Сү, М.Энхболд нар энхийн цагаан тагтаа болтой. Энэ бүхэн түүнийг үл итгэхэд хүргээд байгаа.

Зочин
Зочин

Энэ Оюун-Эрдэнэ гэдэг этгээд бол их зальхай хүн байна. Бүх юм нь хуурамч авах юм алгадааа. Бас суурь хүмүүжил, Монгол ухаанаар дутуу дулимагаа өөрөө мэдддэг боловуу? Ёстой өөртөө дуралсан тэнэг юмаа.

Зочин
Зочин

Оюун-эрдэнэ сайддаа итгэхгүй хүн бараг байхгүй байх. Энэ хүн шиг хулгай луйвартай тэмцэж ил тод гаргаж ирж байгаа урьд урьдын ерөнхий сайд байсан юм уу. Хүний сайн хийж байгаа зүйлийг эхлээд харж бай. Олон жил ялзарсан нийгмийг богино хугацаанд бүгдийг шийдчих тийм боломж байхгүй биздээ.

Зочин
Зочин

Үгүй ээ. Мөн ч их хүлээсэн дээ гэдэг шиг. Өчнөөн л хүлээлээ. Одоо болсоон. Энэ хүн ачаа үүрч дийлэхгүй хүн шүү дээ. Ингэж улс орон, ард түмэндээ бүү гай болно уу! Тэр Нянбактераа аваад 70 уулын цаагуур далд орно уу.

Зочин
Зочин

Ганц найдвар чинь ерөнхий сайд шүү дээ

Зочин
Зочин

hovd uvsiinhand itgej bolohgui bugd eruugiin hulgaich shorongiin buus

ЗочинБундук Гэрэлт Од
ЗочинБундук Гэрэлт Од

Оюун-Эрдэнэ чи элбэгдорж сайханбалаг хоёрыг барьж авчхраад толгойг нь тасалж Сүхбаатарын талбай дээр шатаагаад, энэ үхэж далд орсон ардчилсан намынхны захиалгаар төр засаг руугаа боргож улс орныг сөнөөх гэж жагсаж байгаа ажилгүй хулгайчуудыг цагдаа цэргээ явуулаад устгаж чадвал бас хотын захааршавсан хөдөөний ажилгүй золбин пиздануудыг хотоос хөөж зайлуулаад хотыг амар амгалан болгочихвол,золбин ардчиллыг ардчилсан намтай нь устгаж улс оронд амар амгаланг тогтоож чадвал чамд итгэе!

Зочин
Зочин

гарч ирсэн нь хүртэл худал, иргэдийн төлөөлөл огт биш хоосон толгой ОГЦОР!

Зочин
Зочин

OGT ITGEDEGGUI BUUR ANHNAAS N ITGEEGUI IH MUU HUDALCH HUN

Женкийн зарцад итгэлээ юү ?
Женкийн зарцад итгэлээ юү ?

Женкогийн гарын үзүүрийн зарцад хэн итгэхэв дээ !

Зочин
Зочин

М.Энхболдыг огцруулах тэмцэлд би албан тушаалд очихгүй гээд ярьсан хүнд одоо монголчууд итгэх үү .

Зочин
Зочин

ОГЦОР ,ОГЦОР,ОГЦОР , далд ор , зайл. ..............

Зочин
Зочин

Оюун эрдэнэ болон МАНД огт итгэдэггүй .Банк дампууруулдаг , нас барсан хүнтэй ярьдаг , төрийн ордонд зодоон хийдэг , зохиогдоогүй программын хөгжүүлэлт хийдэг , хоолны хордлого хөлд ордог , 400сая жуулчин хүлээн авна , бага ангид физик химийн олимпиадад оролцдог , 17-19 цагийг хооронд 4 цаг байдаг гээд ярьдаг сэтгэцийн өвчтэй нөхдүүд монголыг хөгжүүлж харагдаарай .

Зочин
Зочин

ARD TUMEN M#L BISH YU GEJ ELBEGDORJ NARIIN HULGAICHUUDIIN HATGALGAND ORHOV HARIN TAVANTOLGOIG LUIVARDAH GEJ BAISAN HULGAICHUUDIIG BUGDIIG N TSAAZAAR AVAACHEEEEEEEE

тогтох
тогтох

Оюун-Эрдэнэ ямартайч улс орноо боддоггүй улс төрчдийг зарлаад ажил хийх гэж оролдож байгаа нь үнэн хууччуул даан ч том мөнгөжжээ бүгдийг худалдаж аваад төрийг дахин самрах гэж буй нь ч илхэн зарим сайдууд ч муу сошиал харж ажлаа явуулж буйн ч үнэн асуудал байнаа байна гэхдээ энэ ужгирч ялзарсан улс төрчид тийм ч амар зайгаа тавихгүй шүү бөөн мафи кинонд гардаг шиг алсаас удирдаад л ...

Зочин
Зочин

МСS, Элбэг нар жагсаа лын ард наана нь С.Эрдэнийн хүү Уянга гэсэн нохойнууд байгаа болохоор дургүй хүрч байна

Зочин
Зочин

Итгэнэ шүү дээ бидэнд байгалын баялагаас хувь хүртээж байгаа хуулийг хэрэгжүүлсэн жагсаж байгаа хүмүүс 34 хувиа өгөхгүй гэсэн олигархуудын явуулгаар жагсаж байгаа биз дэн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бага МАНГАРТ .2008 онд АН ын өгсөн хувьцааны ноогдол ашиг шүү . МАН өр тавьж мөнгө өгсөн нь өнөөдөр хүртэл ард түмэнд дарамт болж байгаа шүү.

Muugii
Muugii

EC-dad itgedeg uls Oron hugjih ni bolno.

Хяналт
Хяналт

Өмнөх шуналуудаас арай дээр шудрага байх

Хэнтий аймаг
Хэнтий аймаг

Л.Оюун-Эрдэнэд итгэдэггүй

ZZOCHIN
ZZOCHIN

MONGOL HUN L YM BOL ERUNHII SAID AA L DEMJ... TUUH TEDNIIG GESGEEDEG BOLOHOOS AVILGACHID GESGEEDEGGUIL BHGUI YU....

Холбоотой мэдээ

Back to top button