Та Ерөнхий сайдад итгэдэг үү?
Өнөөдөр Засгийн газрын эсрэг жагсана гэж уриалаад буй өдөр, нэгдүгээр сарын 11.
Үүнийг угтаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуудхан “Төлбөртэй жагсаал” гээд мэдэгдчихсэн. Жагсаалыг санхүүжүүлж байгаа гэх Дотоодын цэргийн коммандлагч Р.Чингисийг ч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Яг зохион байгуулагчгүй, санаачлагчгүй, гол дүргүй, зөвхөн огноо зааж уриалсан шинжтэй энэ жагсаал хэрхэн өрнөх, ямар сценарь үзүүлэх нь огт тодорхой биш байна. Үнэхээр Засгийн газрын тогтвортой байдалд ямар нэгэн аргаар халдах зорилготой, төдий хэрийн зохион байгуулалттай жагсаал мөн бол зарим экстрим өрнөлд бэлэн байх л хэрэгтэй болов уу.
Харин нөгөө талд Засгийн газрын унагах сонирхол яг хэнд байгаа юм бэ. Яагаад тэгэх ёстой вэ гэсэн асуулт тавигдаж таарна.
Улс төрийн өрнөл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан нарт асуудлыг чиглүүлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө л Л.Оюун-Эрдэнийн “амлаж” авсан сэдэв бол ерөөс Ц.Элбэгдорж байсан. Гэхдээ сонгуулийн дараа тодорхой хэмжээнд түүнийг мартсан. Ажлаа хийх шаардлагатай болсон. Харин одоо дахиад Ц.Элбэгдоржийн нэрийг зааж ярих шаардлага бий болчихжээ.
Тэгвэл, үүнтэй зэрэгцээд юу юу болсон бэ гэвэл,
- Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбоход бэлэн боллоо. Улс төрийн ойлголцлоо хийлээ
- Францын “Орано” групптэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах суурь нөхцөлүүдээ заслаа, зарим хуулиудад өөрчлөлт орууллаа
- Үндэсний баялгийн сан байгуулсны үр ашгийг эхний байдлаар хүртэж эхэллээ...
Улс орны хэмжээнд онцолж яримаар ажлууд гэвэл эдгээр. Нөгөө талд ужгирсан утаа, агаарын бохирдол иргэдийг бухимдуулсаар байна. Мөн Нийслэлд хөгжлийн реформ авчрахын тулд хийгдэхээс аргагүй зарим зүйл бол татвар, хураамжийг нэмэх явдал юм. Олон улсын жишигтэй харьцуулахад, автозам ашигласны татвар л гэхэд манайхаас даруй 2-3 дахин өндөр, тэр хуримтлалаар ядаж төсөв харалгүй замаа засаад явдаг. Тэр үүднээс тодорхой хэмжээнд урьдчилан мэдээлж, тайлбарлаж байгаад 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс зарим татвар хураамжийг нэмсэн зүйл бий.
Эдгээрийг даатгалын компаниудын шийдвэртэй хольж хутгах, иргэдийн нийт уур бухимдалд нэрмээс болгож наах технологи бол сошиалд явчихлаа.
Мэдээ уншдаг нэгж иргэн бол Л.Оюун-Эрдэнийн, Х.Нямбаатарын тухайд өөрсдийн гэсэн үнэлэлт дүгнэлттэй, хэлэх үгтэй байгаа. Харин сошиал массын төлөөлөл юунд ч хялбараар итгэж, өдөөн хатгалгад өртөхөд бэлэн. Нөгөө талаас, сонгуульд үргэлж ялалт байгуулж байгаа дүр зургаар олон нийт Л.Оюун-Эрдэнийг ойлгодог, түүнийг дэмждэг ч юм шиг. Нэг үгээр, яг иргэдийн итгэлийг авсан эсэх дээр тодорхойгүй яваад удаж байна л даа.
Ийм учраас өнөөдөр жагсаалд хэр олон хүн цуглах вэ, тэдний манлайлагч хэн байх вэ, ямар аргументыг юунд үндэслэж гаргаж тавих вэ гэдгийн дийлэнх хувь “Олон нийт Ерөнхий сайдад хэр итгэдэг вэ” гэсэн асуултаас хамаарахаар харагдаж байгаа юм.
Учир нь бодлого шийдвэр, түүнийг олон нийтэд ойлгуулах ажил зэрэгцэж явж байх ёстой. Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд олон жилийн өмнөөс л орсон. Тийм учраас Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блокийг яаралтай ашиглалтад оруулсан. Мөн нийтээр уналтад орсон салбарыг жаахан босгож ирэх, хөрөнгө оруулалт татахын тулд эрчим хүчний үнэ нэмсэн. Эсвэл Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох ажил үнэндээ дундын зуучлагч томилсноос болж гацжээ. Дундын зуучлагч хооронд байгуулсан гэрээ нь Монголын талын архивт ч байсангүй ээ. Жинхэнэ буруутан нь тэр байжээ ч гэдэг юм уу. Ойлголт хэр сайн очно, төдий хэмжээнд олон нийт Л.Оюун-Эрдэнийг дэмжих магадлал өсөх юм. Учир нь тэр зүгээр суугаагүй, өөрийн гэсэн легаси үлдээх хүсэлтэй, амбиц бүхий залуу Ерөнхий сайд.
Харин одоо Гашуунсухайт-Ганцмод боомтыг “Чайна энержи”-тай хэлцэл хийн холбоё гэхэд 10 жилийн өмнөх Хөхөөгийн Ганболд захиралтай “Гашуунсухайт төмөр зам” гэж компани, түүний 49:17:17:17 харьцаа бүхий хувь эзэмшил зэрэг сөхөгдөөд ирмэгц Тавантолгой гэдэг сэдэв өөрөө дахиад босож ирж байна л даа. Юм ингэж 10-хан жилийн дотор эргэж шүүгддэг, дахиад зөв буруу нь дэнслэгддэг юм байна.
Энэ эргэлтэд өнөөдөр MCS-ийнхэн, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Х.Баттулга гээд бүгд дахиад яригдаж, холбогдож байна. Гагцхүү төрийн тэргүүн явсан ч УИХ-ын гишүүн болчихсон суугаа Х.Баттулга өнөөдөр Л.Оюун-Эрдэнэтэй гар барьсан учраас бүхний буруутан болохгүй байна. Харин бусад нь ил гарчихгүй, бодит үнэнийг хойч үедээ ч болов хэлээд үлдээчихье гэж боддоггүй хүмүүс л Монголын төрийг удирдаж явжээ гэж дүгнэхэд хүргэж байна.
Нэгэнт Ерөнхий сайд “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү санхүүжүүлж байгаа. Мөн Дотоодын цэргийн коммандлагч Р.Чингис болон түүний дүү” гээд хэлчихсэн учраас одоо талууд бодож хөдлөх магадлалтай. Эсвэл Засгийн газрын тэргүүн рүү биш, Нийслэлийн Засаг дарга руу буюу Х.Нямбаатарыг буруутгах маягаар зүг чигээ өөрчилж болох юм. Учир нь нийгмийн стресс бухимдлын дийлэнх нь яах аргагүй Нийслэл дээр өрнөж байна шүү дээ.
Хамгийн гол нэгэн зүйл. Хамгийн наанаас нь эхлээд дурдахад хэчнээн УИХ-ын тогтоол батлаад “Чайна энержи”-тай эцсийн гэрээгээ зурчхаагүй, “Орано” групптэй ч бүрэн дүүрэн ойлголцоогүй байна. Өөрөөр хэлбэл бүрэн болоогүй, дөнгөж эхлэл нь тавигдаад явж байгаа ажлууд олон байна. Энэ эмзэг цэгийг шинэ он дөнгөж гарсан, иргэдийн өрнүүн тэмүүлэл өндөртэй үеийг ашиглана гэж тооцсон тал жагсаалын ард бий бол олон нийт бодох л ёстой.
Дахин сөхөгдөж байгаа сэдэв нь өөрөө том юм. Тийм ч учраас Засгийн газрын эсрэг жагсъя гэхээр Нийслэл дэх татвар, хураамжийг л сөхөхгүй бол хэт хүчилсэн шинжтэй болчих гээд байх шиг. Эдгээрийн наад цаадхын тунгаана гэдэг Л.Оюун-Эрдэнэд итгэдэг эсэхээс ч үл хамаарах бие даасан сэтгэлгээ билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ooroo jagsaj l erh medel avsan hun sh tee daraagiinh ni bas l tegne chamaig
Ха�##�тын гэрээтэй сайт
Ямар сонин сайт вэ. Ард түмэн жагсаж цуглах эрхтэй. Харин танай сайт мөнгө авцын биш үү
Эгүүр засагтай ха*лтын гэрээ хийчихсэн юм биш үү.Миний олон сэтгэгдлийг устг*лаа .Оюун эрдэнэтэй ха*лтын гэрээ хийжээ . Ажил хийж чадахгүй бол огцорох нь зөв .8 жил бага хугацаа биш шүү
Сансармаа та төлбөртэй нийтлэлээ болино уу
Оюулзайд итгэхгүй
Оюун эрдэнэ хүүд итгэхийн дээдээр итгэдэг байлаа. Одоо толгой эргэсэн.
итгэж банйа монголын б�##�иар улс төрийн болон эдийн засгийн асуудлыг бодитоор шийдвэрлэж чадсан гэж үздэг
Бидэнд Банди зодоон хэрэггүй. Монголчууд эвтэй бол хүчтэй. 2025 он бол Эв нэгдэл, Энх тайвны жил.
Жагса�##�д оролцох, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн хүмүүсийг буруутгасан �######� долоож амьдардаг төлбөртэй бичээчийн нийтлэл байна. Асууд�##� нь Оюун -Эрдэнэдээ байгаа юм биш шүү дээ. Татвар нэмэхгүй, амьдарлын чанарыг сайжруулна, авлигыг арилгана гээд л гарч ирсэн биздээ. Гэтэл авлигачид нь ажлаа хийсээр л, татвар үнийн дарамт, х�##�амжийн бодлого, ард түмнийг улны амьдр�##� руу шахсан бодлого нь үргэлжилсээр байна. Авлигыг цэцэглүүлж байгаа намын бүтэц, төрийн сайд нартаа хариуцлага тоооцож чадахгүй, Системийнхээ авлигыг арилгахгүй бол хичнээн мөрөөдлийн жагса�##�т гаргаад амжилт гаргахгүй. өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийн оронд 20 жилийн дараа үр дүн нь харагдах эсэх нь тодорхойгүй том том төслүүдэд ямар ч ашиггүй мөнгө зарцуулж дундаас нь намаа, авлигачидаа угжиж байна.
Яг зөв хэллээ,ЕСайдад өр тавьж,өдөр хоног өнгөрөөх бодол тархинд нь шингэжээ,намаа угжих,авилгачидаа хамга�##�ах хуулийн төсөл бариа ЕСайдаа хэлэх муу үг олдсонгүй
АЙМААР ИТГЭДЭГ ШҮҮ ХОЙМОРТОО ЗУРГИЙГ НЬ ЗАЛААД УРД НЬ ЗУЛ АСААЦАН БАЙГААШТ
OE, Amarbaysgalan, Khurelsukh geed l bidniigee huurch moligodongoo buh tsengeliin manlaid hureen uls. Khurelsukh iin ohin geed hoolond orohdoo boon hamgaalagch bolj Maybach huluglusun video bsan, ene metees bolood Mongolchuud MAN-d durgui bgaan shdee. MAN aas yamar neg baudlaar hooloo olj iddeg 200K hun l OE ee demjdeg baih gej boddog. Yaj ch eruul uhaanaar bodson iim bolovsrolgui hun uls hogjuulne gej baihgui ee, harin dahiad heden jil tansaglahiin tuld l ard tumnii tarhiar naadaj bgaa
МСS, Элбэг нар жагсаа лын ард наана нь С.Эрдэнийн хүү Уянга гэсэн нохойнууд байгаа болохоор дургүй хүрч байна
Итгэнэ шүү дээ бидэнд байг�##�ын баялагаас хувь хүртээж байгаа хуулийг хэрэгжүүлсэн жагсаж байгаа хүмүүс 34 хувиа өгөхгүй гэсэн олигархуудын явуулгаар жагсаж байгаа биз дэн
Бага МАНГАРТ .2008 онд АН ын өгсөн хувьцааны ноогдол ашиг шүү . МАН өр тавьж мөнгө өгсөн нь өнөөдөр хүртэл ард түмэнд дарамт болж байгаа шүү.
Би итгэдэг.
Би итгэдэг
Ард түмний олонхын сан�##�аар гарсан шударга ЕС шүү. Бүх ард түмэн дэмжиж байгаа
Хахаха. Наад бүх гэдэгтээ зөвхөн өөрийгөө багтаана уу м�##�аа.
MONGOL HUN L YM BOL ERUNHII SAID AA L DEMJ... TUUH TEDNIIG GESGEEDEG BOLOHOOS AVILGACHID GESGEEDEGGUIL BHGUI YU....
Монгол төр сүүлийн 8 жил тогтвортой болоод бодлого шийдвэрүүд хэрэгжээд эхнээсээ ажил болох гэж байхад иргэдийг турхирч засгийг унагаах нь хэний зорилго вэ Толгойтой хүмүүс бна даа сайн бодоцгоо
Зайл �######�.
Оюука нээрээ юу ч хийсэнгүээ
Нямбаатар ичихгүй хуулгай хийж бн
Юу гуцаад байгаа хулгайч вэ. Золбин Данх гэж хаанаас ирсэн бөөс вэ �######�уулаачээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ з�##�уу хүн ард түмнийхээ төлөө бүгдийг хийдэг хүү тул бид, тэтгэврийнхэн дандаа итгэж явдаг юм. Ажилд нь АМЖИЛТ ХҮСЭЖ БАЙНА. Сэтгэл өөдрөг,цоглог хүү тул Будда бурхан ивээж явдаг даа.
Итгэхгүй бна, худ�##�ч, чадваргүй, боловсролгүй нөхөр, хорчин баагий
ЗГ-ыг , Оюунэрдэнийг ингэж муухайгаар харагдуулж, Иргэдийг бухимдуулахад хүргэсэн Этгээд бол Нмйслэлчүүдийн эсрэг тэдний Эрх ашгийг зөрчиж ирсэн Нямбаатар шүү дээ, Нямбаатар Утаатай тэмцэхгүй_ Нийслэлчүүдтэй тэмцсэн үйл ажиллагаа нь өнөөдрийн энэ байд�##�д хүргэсэн,
Ард түмэн татвар үнийн өсөлт утаа түгжрэлд бухимдаж бгааг ашигласан жагса�##� бноо яг утгаа олсонгүйээ
Gedes ni ovdohoor holondoo hagalgaa hiilgedeg hund itgeh hetsuu biz dee
100000% itgedeg!
ОЮУН-ЭРДЭНЭ САЙД БҮХ БУЛХАЙГ ИЛЧИЛЖ УСГАХЫН ТӨЛӨӨ ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙГАА.
УРДАХ ЕРӨНХИЙ САЙДУУД УЛСАА ЗАРААД ЗУГАТААД ГАДААД ОРОНД ТАНСАГ АМЬДАРЧ БАЙГАА ШҮҮ.
Японы таксины жолооч нь цагаан цамц, саар�##� зангиатай манай төрийнхнөөс л соёлтой иргэддээ үйлчилж байгааг харлаа.
Манайд ямар билээ???
ИТГЭДЭГ 999
ИТГЭДЭГ 999
ИТГЭДЭГ 999
Монголыг дэлхийн шившиг болгож байгаа боловсролгүй ЕС бидэнд хэрэггүй! Энэ этгээд танхимтайгаа огцор!! Ядаж сурч боловсрох хэрэгтэй
Итгэж байна
Энэ муу Данх чинь Женкогийн үгээр ороод байнаа, ЕС-ын эрх мэдлийг Данх биш Женко л хэрэгжүүлээд бна, тийм учраас огцруулах хэрэгтэй !
Мэдээж одоогийн ерөнхий сайд хамгийн чух�##� ажлуудыг зэрэг барьж аваад мачийж байгаа. Дэмжинээ
Оюун-Эрдэнэ-д итгэдэг. Энэ з�##�уучууд юм хийх гээд л зүтгээд байгаа. Урд өмнөх хулгай луйврыг хэн илчилсэн билээ?
EC-dad itgedeg uls Oron hugjih ni bolno.
Зарим нэг ажлууд сайн явагдах төлөвтэй болсон. Хамаг эрх мэдлээ, мөнгө хөрөнгөө атгасан мөртлөө улс төржүүлээд дайсан хайгаад байх юм. Элбэг Цагаан нар асууд�##�тай гэж бодье. Сү, М.Энхболд нар энхийн цагаан тагтаа болтой. Энэ бүхэн түүнийг үл итгэхэд хүргээд байгаа.
Энэ Оюун-Эрдэнэ гэдэг этгээд бол их з�##�ьхай хүн байна. Бүх юм нь хуурамч авах юм �##�гадааа. Бас суурь хүмүүжил, Монгол ухаанаар дутуу дулимагаа өөрөө мэдддэг боловуу? Ёстой өөртөө дур�##�сан тэнэг юмаа.
Оюун-эрдэнэ сайддаа итгэхгүй хүн бараг байхгүй байх. Энэ хүн шиг хулгай луйвартай тэмцэж ил тод гаргаж ирж байгаа урьд урьдын ерөнхий сайд байсан юм уу. Хүний сайн хийж байгаа зүйлийг эхлээд харж бай. Олон жил ялзарсан нийгмийг богино хугацаанд бүгдийг шийдчих тийм боломж байхгүй биздээ.
Үгүй ээ. Мөн ч их хүлээсэн дээ гэдэг шиг. Өчнөөн л хүлээлээ. Одоо болсоон. Энэ хүн ачаа үүрч дийлэхгүй хүн шүү дээ. Ингэж улс орон, ард түмэндээ бүү гай болно уу! Тэр Нянбактераа аваад 70 уулын цаагуур д�##�д орно уу.
Өмнөх шун�##�уудаас арай дээр шудрага байх
Ганц найдвар чинь ерөнхий сайд шүү дээ
hovd uvsiinhand itgej bolohgui bugd eruugiin hulgaich shorongiin buus
Л.Оюун-Эрдэнэд итгэдэггүй
ОГЦОР
ДАНХ �######�!!!
ДАНХ ОГЦОР!
Оюун-Эрдэнэ чи элбэгдорж сайханб�##�аг хоёрыг барьж авчхраад толгойг нь тас�##�ж Сүхбаатарын т�##�бай дээр шатаагаад, энэ үхэж д�##�д орсон ардчилсан намынхны захи�##�гаар төр засаг руугаа боргож улс орныг сөнөөх гэж жагсаж байгаа ажилгүй хулгайчуудыг цагдаа цэргээ явуулаад устгаж чадв�##� бас хотын захааршавсан хөдөөний ажилгүй золбин �########�нуудыг хотоос хөөж �######�уулаад хотыг амар амг�##�ан болгочихвол,золбин ардчиллыг ардчилсан намтай нь устгаж улс оронд амар амг�##�анг тогтоож чадв�##� чамд итгэе!
Зайлаа
гарч ирсэн нь хүртэл худ�##�, иргэдийн төлөөлөл огт биш хоосон толгой ОГЦОР!