Гадаад
Шүүхээс Юн Сок Ёлыг суллах шийдвэр гаргалаа

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласан, үймэн самуунд уриалсан хэргээр түүнд улс төрийн импичмэнт хийгээд байсан билээ.
12 дугаар сарын 3-нд цэргийн дэглэм зарласан гэх үндэслэлээр түүнд ял тулгасан нь хууль бус хэмээн Сөүл хотын төв дүүргийн шүүхэд Юн Сок Ёл хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүх хүлээн авч суллажээ.
Тэрбээр өмнө нь “Хэрвээ би суллагдаж, ажилдаа эргэн орвол Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн шинэчлэлд анхаарна. 1987 оны тогтолцоог өөрчилнө” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.