А.Азбаяр: Демаркус Казинстай тогловол өөрийгөө илүү их дайчилна

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шилдгүүд өнөөдөр /2025.03.13/ тодорлоо.
- 2024-2025 оны улирлын "MVP" тоглогч "Хасын Хүлэгүүд" багийн тамирчин А.Азбаяр
- Шилдэг хамгаалагч "Хасын Хүлэгүүд" багийн тамирчин А.Азбаяр
- Шилдэг зургаа дахь тоглогч "SG Apes" багийн тамирчин Н.Ганбаатар
- Амжилт нь ахисан тоглогч "Erdenet Miners" багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ
- Шилдэг шинэ тоглогч "TLG" багийн тамирчин М.Чинхутаг
- Шилдэг гадаад тоглогч "Бишрэлт Металл" багийн тамирчин Byron Wesley
- Шилдэг дасгалжуулагч "Хасын Хүлэгүүд" багийн дасгалжуулагч Zejko Vasiljevic
Ийнхүү шилдгээр шалгарсан тамирчдын сэтгэгдлийг хүргэж байна.
-Хасын Хүлэгүүд багийн тамирчин А.Азбаяр: Демаркус Казинстай тогловол, өөрийгөө илүү ихээр дайчилж, гайхалтай тоглолт үзүүлнэ-

-Юун түрүүнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
Сэтгэгдэл өндөр байна. Зорьсон зорилгоо давуула биелүүллээ.
-Хэдэн настайгаасаа хойш сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Анх 15,16 настайгаасаа эхэлж сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. НЕБ-ийн 84-р сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн багш болон биеийн тамирын багш нар маань энэ спортод намайг дэмжиж, тэтгэж анхны гарааг маань эхлүүлж байлаа. Энэ ташрамд багш нартаа баярлаж явдаг гэдгийг хэлмээр байна.
-Маш олон хүнд баярласан, талархснаа илэрхийлэх хүсэлтэй байгаа байх?
-Багийнхандаа, ах нартаа, багш дасгалжуулагч, эзэд, спонсорууд, фенүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэн байсан тулд өнөөдрийн би болон бид энэ хүртэл амжилттай явж байна.
-Өнгөрсөн улирлын хувьд шилдэг шинэ тоглогчоор шалгарч байсан. Энэ жил "MVP" болж байна. Богино хугацаанд хэрхэн чадвараа сайжруулсан бэ?
-Бид зун системийн дагуу бэлтгэлээ хийдэг. Хуваарийн дагуу 14 хоног байрлаж бэлтгэлээ хийсэн. Тэр маань маш том үр нөлөөг үзүүлсэн гэж бодож байна. Мөн манай багийнхны систем, бие биенээ ойлголцох нь нэмэгдсэн учраас өндөр үзүүлэлттэй байлаа.
-Энэ жилийн "MVP" тоглогчид хэд хэдэн хүн нэрлэгдэж байсан. Шинэ залуу тамирчны хувьд нийгмээс ямар нэгэн шүүмжлэл ирж магадгүй. Үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?
-Мэдээж маш олон мундаг ах нар маань байсан. О.Эрдэнэцогт ах, Г.Ууганбаяр гээд олон ах нартайгаа хамт өрсөлдлөө. Мэдээж тэд маань мундаг. Гэхдээ баяртай байна.
-Удахгүй Азийн томоохон тэмцээнүүд хүлээж байна. Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Мэдээж өөрийгөө илүү дайчилна. Үзэгчид маань үргэлж биднийг дэмжиж байгаарай. Миний хувьд дуртай зүйлээ сэтгэл дүүрэн хийж байна. Цаашдаа илүү их сайжирна. Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлнэ. Өөрөөсөө гарч болох бүгдийг хийнэ.
-Плэй-оффын тоглолтууд эхэлсэн. Сэлэнгэ Бодонс багт Демаркус Казинс ирсэн нь томоохон үйл явдал. Хоёр баг учраа таарах магадлал өндөр. Хэрхэн тоглоно гэж бодож байна вэ?
-Гайхалтай үйл явдал. Өөрийгөө дайчилж, илүү өндөр үзүүлэлт гаргахыг хичээнэ. Дэлхийн одтой тоглох нь нэр төрийн хэрэг гэж бодож байна.
-Шилдэг шинэ тоглогч "TLG" багийн тамирчин М.Чинхутаг: Улирлын эхлэлийг муу эхлүүлсэн ч явцын дунд өөрийгөө дайчилсан-

-Лигийн шилдэг тоглогчын шагналыг хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Маш их баяртай байна. Энэ шагналыг авах бодол дотор байсан. Улирлын эхэнд хангалттай сайн байгаагүй учир өөрийгөө энэ шагналд бодсон шигээ хүрч чадахгүй гэж бодсон. Харин улирлын дундуур багтаа нэмэр оруулж эхэлснээс хойш багахан итгэл нэмэгдсэн.
-Улирлын эхэнд сэлгээнд маш удаан суусан. Саяны хэлсэн шиг багтаа хувь нэмэр оруулж эхлэхэд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Бэлтгэлээ нэг ч удаа таслаагүй. Сэлгээнд суусан маань тийм ч том асуудал байгаагүй. Тууштай, урагшилсан чадвараа сайжруулахыг л ихээр хүссэн.
-Өөрийнхөө аль чадварыг илүү сайжруулсан бэ?
-Дасгалжуулагч маань намайг "Багтаа хамгаалалтаа сайжруулбал, багтаа үзүүлэх хувь нэмэр их" гэсэн. Үүний дагуу хамгаалалтдаа илүү анхаарсан.
-TLG багийн хувьд залуу баг. Багийн дотоод уур амьсгалын хувьд?
-Манай уур амьсгал маш гоё. Хэдий улирлын төгсгөлд хэд хэдэн тамирчин багаас гарч, бид цөөхүүлээ болсон ч энэ нь тийм ч том асуудал байгаагүй. Ахлагч маань бидэнтэй ярилцаж, сайн ойлголцож байгаа.
-Амжилт нь ахисан тоглогч "Erdenet Miners" багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ: Манай багийн замнал дуусах болоогүй-

-Сэтгэгдлээ хуваалцвал?
-Энэ шагналыг авна гэж төсөөлөөгүй. Багаа хожуулахыг л зорьсон. Маш их баяртай байна.
-Улирлын эхэнд багийн асуудаас болоод нэлээн доогуур эхэлсэн. Мөн таны хувьд хоёр багийн асуудлаас болж, багтаа тийм ч сайн нөлөө үзүүлж чадаагүй. Одоо хэр байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Манай баг улирлын эхлэлийг нэлээн асуудалтай эхэлсэн. Миний хувьд ч мөн адил хоёр багийн асуудлаас болж багтаа нэмэр болж чадаагүй. Нүдэн дээр баг маань хожил авахгүй байхыг харах хэцүү юм билээ. Гэхдээ улирлын дунд үед асуудлуудаа шийдэж, зөвхөн хожлын төлөөх тоглолтуудыг хийсэн. Ингэснээрээ плэй-оффт шалгарч чадсандаа маш их баяртай байна.
-Өнөөдрийн Г.Болор-Эрдэнэ. Өнгөрснөөс хэр өөрчлөгдсөн бэ?
-Өнгөрсөн улиралд ахтайгаа нэг багт байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл сайжирч, илүү мэргэжлийн болсон гэж бодож байна.
-Цаашдын тэмцээн уралдаан болон өөрийн тань зорилго?
-Лигдээ сайн оролцох. Хэдий манай багт бага зэрэг асуудал байгаа хэдий ч бидний зам үүгээр дуусахгүй. Илүү сайжирна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hogiin atsnuud. Ygch baigaa ni hog avch baigaa ni huurhii duu l gehees uur yu gehev....
Uranganii Baagiinuud, Holboonii hurgan bertegchin bugs doloogch nar arai bishee... Hulgaichiin huuhed bas hulgaich gej unen l yum doo...
za z##la azbayar l bish shu yun shildeg tohlog h shildeg hamgalagch we ta nar sags meddeg yumu aaan nugu nusan chawh n yariltslaga ugvh ene ter say l gehed azin togloltond nusan chawh bolo bizde ene jol yah araggui erdenetsigt shu
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud