Тойм: МАН-ынхны суртахуунгүй хэрүүл гаарч Төрийн ордныг заргын индэр болгосоор...

Таамаг ёсоор АТГ-ын дарга З.Дашдавааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улираан томилох шийдвэрээ танхимдаа танилцуулж, араас нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үед түүнийг энэ албан тушаалд улирах хэмжээний оролцоотой байсан эсэхийг өөрөөс нь гишүүд ч завсаргүй асууж, улс төрийн үйл явдлын анхаарал татах нэг хэсэг ийн өрнөсөн юм.
Улс төрийн томчуудын хэргийг шийдэх явцын талаар болон одоогийн парламентийн хэдэн гишүүн шалгагдаж буй талаарх асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа оновчтой хариулж зүрхлэхгүй байгаа харагдав. Ерөнхий сайдын шийдвэрийг бүлэг дээрээ дэмжсэнийг чуулганаар ч мөн баталгаажуулсан юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Х.Баттулга руу акцалсан мэдэгдэл хийж, нэр холбогддог “Төгрөг нуур”-ын стратегийн ордыг төрд авах асуудлыг хөндсөн бөгөөд Х.Баттулга үүнд өөрийн биеэр эрс няцаалт хийлгүй, алсуур хариулт шидэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Х.Баттулга өөрөө 21 аймгаар тойрч явахдаа уг стратегийн ордыг төрд авах талаар ярьж явсан хүн. Өөрийнхөө юмыг төрд өгүүлнэ гээд ярих уу” хэмээсэн нь магадгүй Х.Баттулгын хариулт ч байж болох. Яагаад энэ цаг үед Н.Учрал заавал Х.Баттулгыг цохлон хэлэх болов. Үүнийг нь яагаад МАН доторх залуу гишүүдээс нь дэмжиж, дахин дахин “мөлжих” болсон нь улс төрд ил харагдаж, яригдаж байгаагаас өөр нюанс далд өрнөж буйн дохио юм.
ХҮН намын Б.Найдалаа “ил гарав”. Намын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярын нүд хөхөрч, оёдол тавиулаад зогсохгүй, цагдаад бүртгэгдсэн байтал уг асуудлаас хойш харагдалгүй байсаар хэвлэлийнхэнд баригдаж, нэгэнт тайлбар хэлэхээс аргагүй нөхцөл тулгарахад “Санаандгүй л юм болсон” хэмээн нам доторх хагарал, сөргөлдөөнөө илтэд булзайруулж буй харагдлаа. Намын дарга Т.Доржханд ч ийн намынхаа нэр хүндийг нэг сайдынхаа нэр хүндээр сольчихов. Улс төрийн мэтгэлцээн, маргаан байх асуудал ч илтэд биед нь халдсан энэ үйлдэл нь ХҮН намын яриад байдаг ёс суртахуун, намын төлөвшил, соёлд нийцэхгүй байна. Зодооны асуудал намжилгүй араас нь ХҮН намын сонгуулийн хандивын асуудал сөхөгдөв. Сонгуулиар 38 хуулийн этгээдээс авсан хандивын 37 нь “MCS”-ийнх байтал “Бидэнд ямар нэгэн нөхцөлгүйгээр өгсөн” хэмээн намын дарга Т.Доржханд мэдээлэл хийсэн нь тус намын улс төрийн үзэл баримтал хийгээд оролцоог эргэн нэг “цэгнэж харах” ёстой мэт.
Хэвлэлийг өгөөш мэт ашигладаг үйлдэл МАН-д гаарч байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар илт биентэйгээ сөргөлдөж, Хууль зүйн сайд байсан хүн нь маргаанаа хэвлэлийнхний анхааралд өртүүлэхийн тулд өөрт байгаа мэдээллийг нэмж, хачирлаж субъектив ярих болов.
Хуучин цагийн парламент дахь МАН-ын энэ мэт нэгэндээ хэвлэлээр үг дайдаг, өөрт байгаа мэдээллээрээ нэгнээ хатгадаг хоцрогдмол, бүдүүлэг арга барилыг дараа дараачийн үе нь ингэж “нутагшуулмааргүй”. Төрийн ордон өнөөдөр МАН-ынхны хэрүүлийн, ХҮН намынхны зодооны индэр биш. Төрийн хууль ёс, УИХ-ын гишүүний ёс зүйг сахиж ажилладаг баймаар.
Улс төрийн олон үйл явдал энэ хэдэн хоногт өрнөсний ард Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж төрийн ордонд үзэгдлээ. Хэвлэлийнхний олон асуултын эхэнд “Улс төрөөс нэгэнт явчихсан бол түүх ярина уу гэхээс будилаан хутгаж суух хэрэггүй” хэмээн намынхаа хууччуулд болон, мэргэжил нэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд “Би сайд байхдаа хэргийн материал ярьдаггүй байсан” хэмээн хатуухан үг дайв.
Мөн “Би УИХ-ын дарга байхдаа Их хурлын хэд хэдэн хуулийг өөрийн гараар бичсэн. Хувийн ч бай хувьсгалын ч бай компаниудыг Их хурлаас ажлын хэсэг гарч шалгахгүй гэдэг заалт оруулсан. Очиж байгаа хүмүүс нь улс төрийн зорилгоор хандаад бизнес эрүүл саруул замаар явах замыг хаадахг аюул байсан учраас төр өөрийнхөө бүтцээр дамжуулж шалгадаг байсан. Хуулиар хаачихсан асуудлыг одоо ингээд шалгана гээд ярьж байгаа нь буруу” хэмээн Засгийн газар руу чулуу мэт үг шидсэн.
Энэ бол дан ганц Ц.Нямдоржийн ч бодол биш. МАН доторх “томчуудын” бодол.
Хаврын чуулган бол УИХ-ын голлох хуулиудаа хэлэлцдэг, ажил хэрэгч үе. Гэтэл эрх баригч намынх нь гишүүдийн улс төрийн манлайлал илтэд доройтож, суудлаа нэмсэн ХҮН намын ёс зүйн асуудал ийн уналтад орж буй нь парламентийн чадамж ч суларч буйн жишээ юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН ынхан хэрэлдсэн бол ардчил�##� болчих байх даа. Хэрэлдэх байтугай зодолдсон ч яахав дээ. Яагаад ийм тэнэг юм бичдэг юм бол
Эвтэй байх хэрэгтэй ш дээ
Eр нь энэ 126 амьтдын фeрм бол Монгол төрийг, засгийн газрыг, парламeнтийг улам л нэр хүндгүй муу муухай болгож байна. За тэр Жавхланг бол өмөөрөөд байхаар ариухан амьтан биш шүү
Засгийн газрын гишүүд ийм эв түнжингүй байж болохгүй ичмээр юм нэн даруй болих хэрэгтэй яасан их завтай хэрүүл маргаанд дуртай хүмүүс вэ
СУИС-н захир�##� байсан Сонинтогос авгайгаас болж Найд�##�аа Наранбаярыг хуссан юм бна лээ шд какака
Энхбаяр гишүүн хэлүүл хэлсэн шиг хэлчихгүй их янаг юмаа жавхланг ганхуулчхаар зоригтойхон дуугар за өөрөө бас хулчгар яах гээд бгаа нь мэдэгдэхгүй
Энэ Батсүрэн юмны д�##�д учрыг мэдэрдэггүэ яасан тэнэг сэтгүлч вэ. Б.Энхбаяр, Н.Учр�##� гэх мэт орчин үеийн боловсролтой шинэ гишүүдийн зоригтой мэдэгдэл бол д�##�д хавдрыг өвчин оруулж, илаарших эхлэл гэж олзуурхах учиртай. Бусармагтайгаа харшилж байж эрүүлжинэ. Мэтгэлцээн маргаан бол парламентын үнэт чанар. Хулгай нь ил болсон Х.Баттулгатай тэмцэж буй шударга дүр эсгээд түүнийг хамга�##�ж яваа Л.Оюун-Эрдэнийг огцруулах хэрэгтэй. Оюун-Эрдэнэ зууны хулгайч-урвагч Женькогоо ш�##�гаж хариуцлага тооцож манлайлб�##� түүнйг дэмжицгээе.
Угаасаа бузаруудын булхай илэрч байна. Энэ ч бас гайгүй. Үүнээс долоон дор юм байгаа болно ч. Харинч баярлах хэрэгтэй. Эд чинь бас арай эрүүл болох нь үү дээ гэж бодох хэрэгтэй юм биш үү. Өшөө илүү бузар хулгайчууд илрээсэй , илрүүлээсэй. Амжилт.
Энхбаярын зөв
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
Женкогоо өмгөөлж хамгаа лаад байва л Данхыг огцруу лахаас яах вэ ! МАН бол хүний нөөц сайтай ш дээ !
Одоо үнэндээ Монгол Улсыг,монголын төрийг Хэрээ, Данхаар дамжуулаад Женко удирдаж з�##�уурдаад бна.
Ийм байж хэрхэвч болохгүй шүү !
МАН минь шуурхайлаач, мань чинь дэмжиж бна !
Хаашаа юм бичнэ вэ. Ерөөсөө хэн юу хийж байсан ч дуугүй гөлийгөөд хамтарч идээд байх ёстой юм уу. Маргаж мэтгэлцэж, шүүмжилж илчилж байж л нийгэм эрүүлжинэ биз дээ.
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Учр�##� намынхаа,кабенитйнхаа эсрэг өөрийнхөө өчүүхэн Амбицын төлөа яаж ч мэдэх өөрийн байр суурьгүй ёстой Хорчин амьтан.Б.Энхбаярын тэр өс хонзон ямар дуу�####�ггүй хачин амьтан бэ.Өмнөх засагт Сайд өгөө биз дээ.Тэр сайдаа байнгыэ Нэхээстэй.Нам чинь нэр дэвшүүллээ,дэмжлээ.Одоо больж үз.Яасан ир тача�##� вэ.дараа сонгуулиар Бме даагаад гараад Ир.Тэгвэл намтай намгүй мундаг Лидер гэж үзэх байх.Учр�##�аа Ерөнхий сайд болох Амбицаа жаахан дараарай.Нөхрийнхөө араам хутг�##�ах нь хамгийн муу Эрийн шинж шүү