ТЭРСЛҮҮ ҮГ: Тэтгэврийн зээлийг ТЭГЛЭХГҮЙ, тэгж хөдөлмөрчдийг хохироохгүй!
Шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газраас 21 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Харин шинэ он гарахтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх гэж буйгаа дуулгав.
Нэг л танил арга.
2008 онд АН иргэдэд 1 сая төгрөг өгнө гэтэл МАН 1.5 сая төгрөг өгнө хэмээн давуулан амлаж байв. Нэг унасан мэхэндээ ахиад унамааргүй санагдах юм. Учир нь тэтгэврийн зээлийг тэглэх боломж байхгүй.
Монгол улсад тэтгэвэр авагч иргэний тоо:
-2016 онд 277.822 иргэн тэтгэвэр авч тэдэнд 888.635.5 төгрөг
-2017 онд 280.548 иргэн тэтгэвэр авч тэдэнд 974.389.6 төгрөг
-2018 онд 296.429 иргэн тэтгэвэр авч тэдэнд 1.118.778.3 төгрөг зарцуулжээ.
Үүнээс харахд манай улсын гурван сая гаруй иргэний 300 орчим мянга нь тэтгэврийн насны иргэд байна. Энэ бол Үндэсний статистикийн хорооны мэдээ юм.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярилцлага өгөхдөө “Нийгмийн даатгалын сангаас 381 мянга гаруй ахмад тэтгэвэр авч байна. Тэдний 92 хувь нь Төрийн банк болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Нийт тэтгэвэр авагчдын 230 мянга нь 690 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа байгаа юм. Тиймээс тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах бодит шаардлага зайлшгүй байна. Өмнөх Засгийн газрын үед тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар бууруулсан” хэмээн ярьж байв.

Тэтгэвэр тэглэнэ гэвэл Монгол улсын төсвөөс багаар бодоход 690 тэрбум гаруй төгрөг шаардагдаж байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ он солигдох мөчид хэлэхдээ:
“Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэсэн.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХТЭЙ БАЙГУУЛЛАГА МӨН ҮҮ?
Төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий уг байгууллагад тэтгэврийн зээлийг тэтгэврийн зээлийг тэглэх бүрэн эрх байхгүй гэдгийг хуульчид хэлж байна. Тухайлбал, хуульч Л.Мөнхсайхан энэ шийдвэрийг тайлбарлахдаа “Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүү хэл, ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж, Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалт руу халдав. Түүнийг Ерөнхийлөгчийн бүрэн бүрэн эрхээ дахин зөрчсөн гэж Цэцэд дахиад өгөх хэрэгтэй” гэв.
Үнэхээр ҮАБЗ-ийн бүрэн эрхийг Үндсэн хуулиас шүүн уншвал тэдэнд ийм эрх байсангүй. Хуулийг ЭНД ДАРЖ бүрэн эхээр нь уншина уу.
Нөгөөтэйгүүр Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, олсон орлогоороо тэтгэврийн зээлийг тэглэх байсан ч уг мөнгө нь төсвийн мөнгө тул УИХ-ын шийдвэрээр л захиран зарцуулах болно. Тэгэхээр ер нь энэ шийдвэр ямар ч боломжгүй асуудал. Ахмадуудад шилний цаанаас чихэр долоолгосон л явдал боллоо.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЧИХЛЭЭ ГЭЖ БОДЪЁ

Тэтгэврийн зээл тэглэх нь бэлэн мөнгө тарааж байгаагаас ялгаатай тул үнийн өсөлт /инфляци/ үүсэх нь харьцангуй бага. Гэхдээ тэтгэврийн зээлээ тэглүүлсэн бол ахин зээл авахгүй гэх зохицуулалтыг хийж өгөхгүй бол бэлэн мөнгө тарааснаас ямар ч ялгаагүй болж, ахиад л төгрөг үнэгүйдэх нь тодорхой.
Ахмадууд үхэвч үр харам гэгчээр зовсон, зүдэрснээ ярьсан хэдэн хүүхдүүддээ ахиад л зээл авч, машин унаатай, байр савтай болгохоор зүтгэнэ. Хүүхдийнхээ хүүхдийн төлбөр ном, идэх уух, хувцас хунар гээд хязгааргүй хэрэгцээг хангахаар дахиад л төлбөрт унана. Эцэг эхийнхээ тэтгэврийн зээлийг эрсдлийн үед хэрэглэхээр зохицуулсан үр хүүхдүүд ч бий. Эсвэл хөгшид цагаан сараар зээлээ авч, үр хүүхдүүд бууз баншандаа зориулаад, хэдэн сардаа “бүсээ чангалдаг” номтой.
Ийм тохиолдолд ахмадуудыг нэг удаа зээлийн дарамтаас чөлөөлөх нэрээр нийт ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байгаа гэх логик тов тодорхой гарч ирж байгаа юм.
Олон улсад тэтгэврийн зээл чөлөөлсөн хэд хэдэн тохиолдол байдаг юм байна. Гэхдээ Монгол улсын хувьд эдийн засаг хүнд, саарал жагсаалтад орсон, бүх л хөрөнгө мөнгө ОУВС-ийн “зөвшөөрлөөр” зарцуулагддаг байхад бидэнд ийм боломж бий гэж үү.
“ӨРГҮЙ АМЬДАРСАН БОЛ ХОХИНО, ӨР ТАВЬЦГАА МОНГОЛЧУУДАА” ГЭВ ҮҮ
Өнгөрсөн хугацаанд ээж ааваа өргүй амьдруулах гэж “Байхгүй ч байгаа мэт” зүтгэж ажилласан олон залуусын урмыг Ерөнхийлөгч хугаллаа. Хөдөлмөрлөсөн нь хохирч үлддэг нийгэм бол ардчилал биш. Үүнээс хойш өршөөлийн хуульд найддаг шигээ Монгол залуус эцэг эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдарч болох юм гэсэн бэлэнчлэн сэтгэлгээтэй үлдэж болохоор. Залуус, залуус... гэхийн учир нь хөгшид хэзээ ч тэтгэврийн зээл өөртөө зориулж авахгүй. Одоогийн тэтгэврийн насныхан багаар ихийг бүтээж дадсан, байгаадаа сэтгэл хангалуун нийгмээс төрсөн улс. Тэднийг банк руу дагуулан очиж, байгаа хэдийг нь авдаг хүмүүс бол залуус бид юм. Олон хүн одоо тэтгэврийн зээл авч тулгарсан асуудлуудаа шийдэж, үр хүүхдэдээ машин унаа аваад өгөхгүй яав, үгүй ядаж насны эцэст ганц удаа ч болов гадаад явах үзэх сэн гэж бодож суугаа. Маргаашаас ч тэтгэвэр авах гэсэн ахмаын тоо олшрох байх даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ерөнхийлөгч тэтгэвэрийн зээл тэглэж чаддаг юм бол энэ ажил хийж нийгмийн даатг�##�ын санг бүрдүүлж байгаа ажилчид,�##�бан хаагч нарынхыг бас тэг
ПОПУЛИЗМ ХЭТЭРЛЭЭ .776 ТЭРБУМ ТӨГРӨГ ШҮҮ
Түмний төлөө тэр тусмаа эх орны хөгжил цэцэглэлтийн төлөө з�##�уу х�##�уун нас, эрч хүчээ зориулсан ахмад буурлууддаа арга ядраад авсан зээлийг
тэглэх тухай хэлсэн үг нь хууль зөрчсөн болж Ерөнхийлөгчөөсөө огцрох ш�##�тгаан болгох арга саамыг энэ хуульч эрэн хайж, элэг хөшөөж яваа юм б
байна.Сайн үйл хийе гэхлээр чагт болж тээглэж байдаг,саар үйлдлээрээ хулгай, луйвар хийсэн этгээдийг ялаас чөлөөлж байн нь хууль хэрэгжиж
Uuchlarai ene eguur.mn site setguulch hun ym bl joohon ym unshaaraida zuvluy zeeltei ahmad nastanguud chin zaluudaa tulsun tatvaraa avch bga
Zaluu nasandaa tulsun tatvaraa avch bga uls setuulch chi ch niigmiin daagtal gd tulj bga bizde joohon ym bod esvel unsh nom unsh iim ym bich
Iim ym bichin bhaar ter avliga avsan uls odoo gadaadaas irehgui bga say 8 terbum avsan zam teeveriin darga ene в�##�ьют atgaad bga chenj narii
В�##�ьют chenj nariin tuhai bicheech 8 sharga dr bga bank bus bolchihson jijighen uruund 2la ajilj bga ene yu ch hiij buteehgui bga shimegch n
Хуульч нэрийг гутаасан хөлсний нөхөр байна. Өөрийгөө ухаантай харагдуулах гэсэн иймэрхүү тэнэгүүдээс болгоомжил.
НӨАТ-ын буцаан олголтыг 10% болгосон бол шударга ёс, хуулинд нийцсэн явд�##� болох байлаа. 10% хувь болгох ёстой. Урьд онуудын буца�##�тыг нөхөж
Тэтгэвэрийн өршөөл үзүүлж бололгүй яах вэ. Хууль санаачилж, Их хур�##� батлана биз
Харин тэтгэвэрийн сангаас булхайлсан олон зуун тэрбумыг зохих этгээдүүдээр төлүүлж авб�##� нийт тэтгэвэрийг наад зах нь 30 нэмэх боломжтой доо
Уучлаарай, 30 хувь гэж з�##�руулж уншина уу.
Попын хаан...
ахмадууд маань хийх ёстой зүйлээ хийчээд тэтгэвэр авдаг юмсан өөрсдийнхөө мөнгийг зээлж аваад дээр нь хүү төлдөг энэ ариун явд�##�уу
Шудрага биш байнаа. Зээл аваагүй ахмадуудын буруу юу. Энэ 3 бүх хамаатан садан ахмадууддаа тулт�##� нь зээл аваад өгчихсөн юм биш үү
хуцна биз �########� чинь
KHUUCHIN ZASGIIN 20-R TOGTOOL YAJ GARLAA. tER UED GAN GEJ DUUGARCH, GAV GEJ KHUTSAKH YAMBATAI BAIL UU...
Ерөнхийлөгч маш зөв санаа гарг�##�аа. Бүх зээлээ тэглэё . Бондуудын зээлээ тэглэё. ОУВС - гийн зээлээ тэглэё. Бүттүгэй!!
ЗЭЭЛ авсан нь баярлах уу? УЛС минь зээл тэглэх хүртлээ баян билүү, үгүй дээ. ИНГЭЖ жүжиг тавих хэрэг байхгүй. ҮҮНИЙ ОРОНД авлигад ИДЭГДСЭН П
БҮҮ АТААРХ
Банк өндөр хүү 18хувийг зээлээд хүү нь болгож авч бна.жишээ 3нжилийн хугацаатай зээл авахад 1жилийн мөнгө нь хүү болгон банк суутгаж бна.
ҮАБЗ-ИЙН 3 ГИШҮҮН ЗӨВЛӨЛДӨӨД ШИЙДЭЖ БАЙГАА БОЛ ШИНЭ МАНАН ҮҮСЧ БАЙНА ГЭСЭН ҮГ. УИХ-ын бүрэн эрхэд х�##�даж байНА ГЭСЭН ҮГ
зээлтэй ахмадын зээл чөлөөлснөөс мөнгө үнэгүйд нь.мөн гээлгүй ахмадуудын яах нь
Дээгүүрээ хэдэн тэр бумаар хулгайлдаг байж ,,үхэхнээ новшууд тийм сайн юм бол та нар ард иргэдээ өрнөөс өрний хооронд амид
Д�##�имд нь нилээдийг хусах арга зүгээрл ьэтгэвэрээнэм
Яг үнэн бичжээ.Иймэрхүү үндэслэл судлагаагүй т�##�цуулсан хэрүүлийн �##�им болгосон ерөнхийлөгч үнэн өрөвдөлтэй
Хөгийн з�##�уугаараа чадрамууд өөрсдөө өтлөхгүй үхэх юм шиг ярих юмаа новш гэж
ТӨР ЗАСАГ ХЭДЭН АХМАДУУДАА АЛАГЧЛАХ ЮМ БОЛ ҮХТЭЛЭЭ ТЭМЦЭХ БОЛНО.
Зээл авчихаад хэдэн сар жилээр амьдарч байна гэдэг чинь үр хүүхдүүд нь тэжээгээд боломжтой байна гэсэн үг.
Зээлийн ард үр хүүхдүүд нь байдаг. Бөөндөж аваад амьдр�##�аа аваад л явж байгаа. Эргэж төлөх хүү төлөх боломжгүй өргүй үхэх гэсэн нь ЯАХ ВЭ??
Зээлгүй амьдарч байгаа нь хохирох юм байна л даа
ХҮҮГ НЬ САЙН ХЯНАХ ХЭРЭГТЭЙ их өндөр хүүг нэг мөсөн авчихдаг юм билээ
Өмнөх тэтгэврийн зээлийн зөрүү арилгаж чадаагүй байж 0-8,0 сая төгрөгийн тэтгэврийн зөрүү гаргаад хаячих юм. Зээлээ аваад ашигласан л биз дэ
ТА НАРЫН ДЭМЖДЭГ НАМУУД Ч ТА НАРЫГ АЛАГ ҮЗЛЭЭ ДЭЭ, ОДОО ТЭР НАМУУДДАА САНАЛАА БИТГИЙ ӨГ НАМААСАА ОДОО ГАРЦГАА. МӨН АРДЧИЛСАН УЛС АРДЧИЛСАН Б