Нийгэм мэдээ

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэв

Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сард Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Аймгийн цагдаагийн газраас тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр тус аймгийн дугаар тоот байранд иргэн Б-г түүний нөхөр А гэгч нь хардалтын улмаас зодож, олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь насыг нь хохироосон гэх 8 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие мах бодийн хүчирхийллээс гадна эдийн засаг, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг тул таны ойр дотнын хүмүүст хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг илэрвэл цагдаагийн байгууллагад тухай бүр яаралтай мэдэгдэж байхыг зөвлөлөө.

Монгол Улсын Эрүүгийн хуульд "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан" үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

Гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол энэ нь хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. Мөн "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2025 12:06

ЭНЭ ЕРӨӨСӨӨ МАШ ХЭЦҮҮ БАЙНАА АЛААЛ ХЯДААЛ ЗОДООЛ ХҮЧИНДЭЭД Л ХУУЛИА ЧАНГАТГАЖ ЯЛАНГУЯА ХҮНИЙ АМЬ ХОРООСОН ГАРУУДЫГ АДИЛХАН ӨЧИГГҮЙ ХОРООЖ ХҮЧИНДЭГЧ НАРЫГ ХӨНГӨЛӨӨД ЭХЭЛБЭЛ ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГҮҮД АЛГА БОЛНО ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button