“Хар сарнай” хамтлагийн туг Эверестэд мандав

МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин гарсан байна.
Тэрбээр 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу 20 жилийн дараа дахин Эверест ууланд гарахдаа Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ, С.Сүхбаатарын хүү МУГЖ, “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч, өөрийн найз С.С.Амармандахын “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууланд мандуулжээ.
Монголын Рок поп, Хип хопын шилдгийн шилдэг хамтлаг дуучид, хөтлөгч уран бүтээлчдийн оролцох “Хар сарнай” 35 “GOLDEN HITS ALL STARS” тоглолт 2025 оны 05 дугаар сарын 24-нд Socialpay park буюу HIT PARK-д зохион байгуулагдах гэж байна. МУГТ Г.Өсөхбаяр анддаа зориулж зүрх сэтгэл, хөлс хүч, урам зоригоо бадраан “Хар сарнай” хамтлагийн тугийг Эверест ууланд мандуулсан талаараа өөрийн цахим хуудсандаа хуваалцсан байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
арай ч 8848 метрийн оргилд дахин гараагүй байхаа
Цаана нь өндөр уул харагдаж байх юм? Хамгийн өндөр нь биш юм шиг байна!
Худ