Татан буугдсан ч гэсэн Юн Сок Ёл ерөнхийлөгчийн байранд амьдарч 228 тонн ус ашиглажээ

Дөрөвдүгээр сарын дөрвөний өдөр БНСУ-ын үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг хэвээр үлдээж түүнийг татан буулгасан. Шүүх шийдвэр гаргасан ч гэсэн Юн Сок Ёл болон түүний эхнэр Ким Кён Хи хоёр ерөнхийлөгчийн албан ёсны байранд амьдарсаар байсан аж. Юн Сок Ёл албанаас татан буугдсан ч гэсэн тэд ерөнхийлөгчийн байранд амьдрахдаа долоо хоногийн дотор 228 тонн ус ашигласан байна.
Сөүлийн усны аж ахуйн газраас 2023 онд гаргасан мэдээллээр бол хоёр ам бүлтэй өрх долоо хоногт дунджаар гурван тонн ус хэрэглэдэг юм. Тэгвэл Юн Сок Ёл, Ким Кён Хи нар долоо хоногийн дотор үүнээс 75 дахин их хэмжээний ус ашиглажээ. Энэ нь ихээхэн хэмжээний шүүмжлэл дагуулаад байна. Зарим хүмүүс таамаглахдаа байшин усан сантай тул ийм их хэмжээний ус ашигласан байх магадлалтай гэжээ. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар гарч ирээгүй байгаа юм.
Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлэл хийхдээ тус байрны усны хэрэглээ хувийн хэмжээндээ байгаа гэжээ. Байшинд олон тооны хүн цаг наргүй ажилладаг “Ийм учир усны хэрэглээг зөвхөн ахуйн хэрэгцээнд хязгаарлах боломжгүй. Орон сууцны орчмын тохижилт, цэвэрлэгээнд мөн ашигладаг. Байрны өдөр тутмын усны хэрэглээ улирал бүр 25-32 тонн байдаг юм” гэж тамгын газар мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Udur shunugui usand l orood bsiim bh daa