Нийгэм мэдээ
Хомын талд тахь унагалав

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны "Эх дэлхийн өдөр"-өөр, Хомын талын Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэр, Сээрийн нуруунд нутагшуулж буй тахийн сүрэгт энэ жилийн анхны унага гарсан байна.
Тус унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах "Moonrider" нэртэй гүүнээс гарсан эр унага юм.
Энэ нь "Moonrider"-ийн Хомын талд гаргасан тав дахь унага болж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.