НИЙГЭМНийгэм мэдээ

Сөүлийн "COEX" худалдааны төвд гал гарчээ

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэг дэх COEX худалдааны төв дотор байрлах зоогийн газарт гал гарчээ. Тус улсын Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, галын дуудлага 11:06 цагт ирсэн бөгөөд одоогоор хүний амь нас эрсэдсэн, эсэх нь тодорхойгүй байна. 

Түймрийн голомтод 20 галын машин, 71 гал сөнөөгч  ажиллаж, 11:42 цагт галыг эхний байдлаар унтрааж, худалдааны төвд байсан үйлчлүүлэгчдийг аюулгүй газарт шилжүүлж байна.

Түймрийн шалтгаан, хохирлын хэмжээг тодорхойлохоор холбогдох байгууллагууд ажиллаж  байгаа бөгөөд COEX худалдааны төвөөс Самсён өртөө хүртэлх гудамжны хөдөлгөөнийг түр хаагаад байна. 

Эх сурвалж: The Chosun Daily 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button