ДЭЛХИЙ

БНСУ-д коронавирусийн аюулын зэргийг бууруулжээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын газрын даргын тушаалаар 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс КОВИД-19 халдварт өвчний өнөөгийн нэгдүгээр зэргийн ангиллаас хоёрдугаар зэрэгт оруулах шийдвэрийг гаргасан байна.

Хэдийгээр өвчний аюулын зэргийг бууруулж байгаа боловч эмчилгээ болон тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд одоо мөрдөгдөж байгаа журам хэвээр үйлчилнэ.

Цаашид дөрвөн долоо хоногийн хугацаанд өвчний нөхцөл байдлыг ажигласны үндсэн дээр эмчилгээ, тусгаарлан ажиглах журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх ба хэрвээ хоёрдугаар зэргийн халдварт өвчний ангилалд бүрэн шилжиж, эмчилгээ, тусгаарлалтын журмыг сулруулах шийдвэр гаргасан тохиолдолд дараах гол өөрчлөлтүүд гарахаар байна. Үүнд:

- Өвчний халдвар авсан тохиолдолд тусгаарлагдан эмчлүүлэх үүргийг хуулиар хүлээхгүй,

- Тусгаарлан ажиглах ажиллагааг хот, аймгийн захиргаанаас зохион байгуулж байсныг эмнэлгийн байгууллагууд хариуцна,

- Эмчилгээний зардлыг улсаас хариуцаж байсныг зогсоож, иргэд өөрсдөө хариуцна,

- Өвчний улмаас тусгаарлагдсан, үйл ажиллагаа нь зогссон иргэн, ААН-үүдэд олгож байсан санхүүгийн дэмжлэгийг зогсоох зэрэг болно.

МОНГОЛ УЛСЫН БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 09:37

Дэлхий нийтээр энэ муухай өвчнийг даван туулах юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button