Бизнес мэдээ

Шунхлай групп болон Скайтел хамтдаа бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна

2025 оны 3-р сарын 18-ны өдрөөс “Шунхлай Холдинг” Скайтел ХХК-ийн хувьцааг 100% худалдан авч, Скайтел ХХК нь Шунхлай группийн бүрэлдэхүүнд бүрэн нэгдлээ.

1999 онд Монгол, БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Скайтел ХХК-ийн хувьцааг 2010 онд Монгол талын хамтрагчид болох “Шунхлай Холдинг” болон “Алтай Холдинг” тус тус худалдан авч, Монголын тэргүүлэгч группийн хөрөнгө оруулалттай үндэсний оператор компани болсон юм.

2025 оноос эхлэн Скайтел ХХК нь “Шунхлай” группийн бүрэлдэхүүнд нэгдэж, бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна.

Энэхүү шинэчлэлт нь компанийн урт хугацааны өсөлт, тогтвортой хөгжил, стратегийн уялдаа холбоо, үйлчилгээний уян хатан байдал зэргийг нэмэгдүүлж, хэрэглэгчид, хамтрагч, түншүүдтэйгээ харилцах харилцаанд шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button