Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк эмч нар ховор эмгэгтэй нярайн ДНХ-ийг өөрчилжээ

Америк эмч нар хүнд удамшлын эмгэгтэй нярайн ДНХ-ийг өөрчилсөн байна. Энэ нь Анагаах ухааны түүхэнд өвчтөний биед зориулж ДНХ эмчилгээ амжилттай хийсэн анхны тохиолдол болжээ.

Тус ажилбарын талаарх судалгаанаас харвал нярайн нэрийг КЖ гэж товчилсон байна. КЖ нь СPS1 уургийн ноцтой дутагдалтай төрсөн байна. Уг эмгэг нь 1.3 сая хүн тутам нэг тохиолддог, эмчилгээгүй өвчин юм. Уг эмгэгээр өвчилсөн хүмүүс аммиакийг задалдаг уургийн дутагдалтай болдог. Үүний улмаас аммиак биед хуримтлагдаж элэг, тархи гэх мэт эрхтэн гэмтэлд ордог байна.

CPS1 дутагдалтай зарим өвчтөнүүд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх боломтой байдаг. Гэвч ноцтой дутагдалтай нярай хүүхдүүд мэс засалд орох нас хүртэл эд эрхтэн нь хэтэрхий их гэмтдэг аж.

Филандельфийн хүүхдийн эмнэлэг болон Пенсильванийн их сургуулийн мэргэжилтнүүд КЖ тус эмгэгээр оношлогдсоны даруй эхлүүлжээ. КЖ-д эмчилгээний эхний тунг хоёрдугаар сард хийсэн байна. Гурав болон тавдугаар сард нэмж хоёр тун эмчилгээ хийжээ. Эмч нар хэлэхдээ эмчилгээний дараа түүний өсөлт, хөгжил сайн явагдаж байгаа хэмээсэн юм. Гэхдээ түүний биеийг насан туршид нь сайтар хянах шаардлагатай гэдгийг туд онцолсон байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя
5 сар 17, 2025 06:13

Хайран ч эх хэл минь!

Холбоотой мэдээ

Back to top button