Тойм: Хамтарсан Засгийн газрын хүч ба хөөс мэт сул тал

Энэ долоо хоногт улс төрийн орчинд Ерөнхий сайдыг тойрсон үйл явдлууд ширүүн ч өрнүүн ч байв. Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийн хугацаанд түүнийг огцруулах хүсэлтэй жагсаалын тоо түүнээс өмнөх үе үеийн Засгийн газрыг огцруулах жагсаал, эсэргүүцлээс ч олон шахуу болсон.
АН, ХҮН аль аль нь Засгийн газрыг "вакумжуулж" байна
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал олон нийтийн эгдүүцлийг төрүүлж буй нь ер ганц түүний асуудал бус улс төрд буй хэн бүхний орлогоосоо давсан баярхал, чамирхал байх л ёстой зүйл мэт болж байгаа тухай асуудал юм. Төр, иргэн хоёрын дундын зай алсарч, төрийнхөн баяжиж, иргэдийн дундаж давхарга огтоос өсөн дэвждэггүй байдал нь тогтолцооны эрүүл бус үзэгдэл хэмээн олон нийт тал талаас нь уг асуудлыг даамжруулав.
Үүний цаана ч ч улс төр шингэчихэж байгаа биз. Гэхдээ л уг асуудлынх нь мөн чанарыг лавшруулан харвал үнэхээр төр бүтцээрээ данхайгаад зогсохгүй эндээс хөлжигсдийн арми бий болчихсныг нийгмээрээ цаашид хором ч тэвчиж чадахаа больсны жишээ, илрэл нь энэ явдал болсон юм.
Засгийн газар, УИХ-ын алдаатай шийдвэр, буруу бодлогыг сөрж шүүмжлэх эрх нь өнөөдрийн парламентад нээлттэй буюу хамтарсан Засгийн газрын зорилт нэг ч ХҮН, АН эрх баригчийн намын сөрөг хүчин гэдэг статус хэвээр.
Гэтэл Ерөнхий сайд руу чиглэсэн ёс суртахууны агуулга дээр ХҮН намын дарга Т.Доржханд тал засаж, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр илтэд өмөөрч буй зан байдлаа харуулав. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “тал засагчдаар” дүүрэн буюу алдаагаа харах, ёс зүйгээ дэнслэх тэнцүүлэгч хүч алга.
Шулуухандаа бол “Л.Оюун-Эрдэнэ бүрэн вакумжиж байна” гэсэн үг.
Гэтэл нөгөө талд
Х.Баттулгын үеэс яригдаж, зуурагдсан “жонхууг” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цэгцэлж 56 удаа Хятадын “Чайна Энержи” компани болон бусад төлөөлөгчидтэй уулзалт хийж, уулзалтаа ажил болгож, хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэсэн.
Эцэслэснийхээ араас энэ долоо хоногт кабинетаараа шахуу Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын гэрээг үзэглэв. Энэ гэрээг үзэглэхэд хамтарсан Засгийн газрын үүрэг оролцоо өндөр байсан нь үнэн. Хамгийн чухал боомтынхоо хил холболтын асуудлыг шийдвэрлэх нь манай улсын хувьд томоохон сорилт байж ирснийг өнгөрсөн 18 жилээс харж болно. Үүнд голлон, танхимаараа тал талд хий гаргаж, намын ашиг сонирхлыг нэгдүгээрт тавилгүй 14 мега төсөл гэсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын амбицыг танхимаараа эн тэргүүнд тавьж, зорьж ирсний гурав дахь мега төсөл урагшилж байгаа нь хамтралын давуу тал мөн.
Анзаарвал, дан ганц Засгийн газрын эв хамтрал гэдэг харагдацын цаана Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар аль аль нь Ораногийн гэрээ дээр ч, Гашуунсухайтын хил холболт дээр ч Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлсээр байгаа нь МАН-ын нэгдмэл байдлыг уриа мэт давтан сануулж, олон асуултад хариулт бас няцаалт өгч буй ч шиг харагдана.
Засгийн газрын хамтын хүч томоохон төслүүдээ урагшлуулахад ил тодорхой харагдаж байгаа ч энэ нь олон нийтийн дуу хоолойг сонсохооргүй хэмжээний шилэн бөмбөлөгт вакумжиж болно гэсэн үг биш юм.
Дэлхийн улс төрийн олон түүхэнд ёс зүйгээсээ болж том амбицаасаа ховхрон унасан жишээ олон бий. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нэгэнтээ Засгийн газрынхаа сайд нарын санхүүгийн зөрчлөөс үүдэж ард түмнийхээ итгэлийг алдсан учир сайн дураараа албан үүргээсээ бууж байсан удаатай.
Өөрөөр хэлбэл төр оршихын гол шалтгаан нь иргэн бий учраас. Иргэдийн хүч, оролцоо гэдэг ямар ч том ашиг сонирхол, улс төрийн тэмцэл, хүслээс том бөгөөд тогтвортой оршиж ирснээрээ үлдэх сүүлчийн зүйл. АН, ХҮН хоёр хамтрах нэрээр Засгийн газраа вакумжуулдаг, сул тал нь болчихсон. Тиймээс хамтарсан Засгийн газар гэдэг бурууд нүд хурц, нэгнийхээ алдааг оноог зөвөөр дэнсэлдэг сөрөг ХҮЧ шиг байхгүй юм бол хөөсөн доторх Засгийн газар удаан тогтнох боломжгүй билээ.
УИХ өөрөө Засгийн газрын тайз болов
Д.Амарбаясгалангийн тэргүүлж буй парламент 126 гишүүнтэйгийн хамгийн чухал орон зай нь олон нийтийн хүсэл сонирхлыг мэдрэх, ойлгох, тэдний дуу хоолойг парламентийн танхимаас хүргэх юм. Гэтэл өнөөдөр парламентаас Ерөнхий сайдыг, Засгийн газрыг шүүмжлэх эрүүл дуу хоолой сонсогдохыг болив.
Хааяа нэгхэн улс төрийн ашиг сонирхол, нам бүлэглэл, хувийн субъектив хэрүүлийн төлөө чуулганы танхимыг индэр болгодог атлаа олон нийтийн өмнөөс дүрэлзэж, шүүмжилсэн тохиолдол гарахаа байчихсан нь үнэн. Ардчилсан нийгэмд улс төрийн гол манлайллыг олон ургальч, мэтгэлцээнч парламентаас гаргах ёстой байтал Засгийн газраас түлхсэн хуулийг найр тавьж урдуураа оруулан хаврын чуулганы үнэт цагийг хумсалж байна.
Танхимыг тэргүүлэгчийн хувиар Д.Амарбаясгалан өөрөө Л.Оюун-Эрдэнийг өмгөөлж дуугарах ёстой албан тушаалтан биш буюу ёс зүйг ч, дэгийг ч сахиулах ёстой субъект мөн. Намрын чуулганы нээлтэд хэлсэн үгийнхээ тэн хагаст дүйж хүрье гэвэл парламентаа хуучинсаг тогтолцооноос нь бүрэн салгаж, эрүүл танхимыг бүрдүүлэх нь түүний амбиц баймаар.
Хоосон шахуу чуулганы танхимд Засгийн газрын яаралтайгаар оруулж ирсэн хуулиудыг хэлэлцүүлэхдээ нэрэлхэж, зовсоных уу улам бүр чөлөөт хэвлэлүүдэд хаалттай болж, танхимынхаа олон ургальч байдлыг хумьж болохгүй биз ээ.
Парламентийн хүч олон нийтийн хүч гэдгийг санаж Засгийн газартаа ч шаардлагаа тавьдаг байх нь эрүүл үзэгдэл. Хаврын чуулганы хугацаа богиноссоор. УИХ-ын чуулган гэдэг Засгийн газрын, Ерөнхий сайдын тайз биш гэдгийг санаж олон нийтэд хэрэгтэй, хүртээмжтэй хуулийн төслүүд рүүгээ шавдах сан....
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene muu ymnuudiig odoo l buulgaj awah heregtei zaluusaa daguulaad jigsnaa
ene setgvvlch ih mundag harj bichsn bnshv amjilt
ydaj nuguu tsvnhiin bariad vzchih ymsandaa
surug hvchingvi UIH. Odoo ene zasag buuh tsag ni bolson baih ard tvmen vnheer tuildaj baina dargiin hvvhed 20n sayar tsvnh awaad ywj baihad ard tvmnii hvvhdvvd huuchin huwts hudalj awj umsuud ter uildleeree baharhaj gaihuulj baigaa vyd ingj arai deerlhvvlmeergvi baina
dorjhandiin hvvhed heden tugruguur tsvnh awdag we?
УИХ - г тараах гарц л харагдаж байна. Их хурлын дарга нь ирцээ бүрдүүлж чаддаггүй. MCS - с мөнгө авч намын жагса�##�таар гарч ирсэн хүмүүс ихэнхи нь байна ш дээ. Энэ жагса�##� бол 20 - н нас хүрсэн хүүгээр нь д�##�имдуулж е/с - г огцруулах акц болж байна. Жагса�##� з/б т�##� нь илт уншигдаж байгаа. Ард түмэн ондоо болсон, Үнэн худлын дэнсийг ялгаатайгаар болсон. Зөв юм нь жагс - !
Битгий худ�##�даг з�##�уучууд - ! MCS - с зохион байгуулж байгаа жагса�##�. Ард нь дандаа луйварчид хулгайчууд байгаа ш дээ !
Байг�##�ийн баялаг ард түмний өмч. ????????.
talbairuugaa gartsgaay ene heden jisagch nar ni bas tulburtei vgvi ni medegdehgvi heden zaluus l baigaad baih yum unuudriin neg hoyr udriin tsalingaa haramlaad garhgvi bol margaash nuguudur bvr jalgiin amidral hvleej baigaa shvv
ene muusain daranguilagchnaraas salah heregtei
ТА НАР ЯАХ ГЭЖ ИНГЭЖ БАЙДАГ ЮМ МАН д ХҮН АН ХОЁР МААНЬ ДАГААР ОРЖ ЭНЭ ХОЁР ГАР САЙДЫН СУУДАЛ АВААД НАМЫХАА ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ХҮМҮҮС ШҮҮ МЭДЭЭЖ ХАМГААЛНА ӨМӨӨРНӨ ӨМНӨӨС НЬ АМИА ӨГӨХ ХЭМЖЭЭНД ОЧЦОН ХОЁР ШҮҮ ДЭЭ.АСАР БАСАР ХОЁР НОХОЙ ЭЗНИЙХЭЭ ХОЁР ТАЛД АРАА ШҮДЭЭ ЯР�######�ГАН ЭЗЭН РҮҮ НЬ МУУХАЙ ХАРСАН БҮГДИЙГ ТАСАР ТАТАХАД БЭЛЭН БАЙГАА ШҮҮ.ХЭН Ч БАЙСАН АХИУХАН УГААДАС ӨГСӨН ХҮНДЭЭ ҮНЭНЧ СҮҮЛЭЭ ШАРВАЛЗУУЛАН ЗОГСДОГ ҮС НООСОНДОО БАРИГДСАН НОХОДЫГ САНАГДУУЛАХГҮЙ БАЙНА УУ?ЭНЭ ЗАСАГ УНАХАД ХЭНД АШИГТАЙ ВЭ? ЗАСАГ ТОГТВОРГҮЙ БАЙХАД ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧИД НЬ УЛНЫ МАНИУС ШҮҮ ЗАРДАЛ ГАРАХЫН ХИРЭЭР УЛНЫ МАНИУС ХЭЛМЭГДЭНЭ.
2 муу суга. Арай ч ийм арчаагүй гэж бодсонгүй
ХАХУУЛЬ АВЧ ХИЙСЭН УРАНЫ ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАХ, ЭСВЭЛ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЗАМ Л БАЙНА. ОЮУН-ЭРДЭНЭ НАР ФРАНЦЫН ОРАНОГООС АВСАН АВИЛГАЛЫН МӨНГӨӨРӨӨ ҮР ХҮҮХЭД, ГЭР БҮЛЭЭ ХАНГАЛТТАЙ ТАНСАГЛУУЛЛАА. АРД ТҮМЭН ӨРШӨӨХГҮЙ !!!!
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Танай эг үү р сайт яагаад дандаа худлаа ш аа д гын данда худлаа ш аад гын бурхан мээн
Монголын ард түмэн Оюун эрдэнийн уран цэцэн ярьсан, худ�##�ч-хулгайч, з�##�ь мэхний агуулах савыг ерөөсөө гүйцэхгүй нь ойлгомжтой. Улс орноо хөгжүүлье, нийгэм эдийн засгаа сайжруулья гэвэл одоо маш хурдан ерөнхий сайдыг огцруулах ёстой.дахин төр лүү оруулахгүй байлгах ёстой.
Хятад руу замаа хятадын царгиар тавиагүй нь нүүрсээ үнэгүйдүүлэх ш�##�тгаан болно
3 сая ялаа
Оюунэрдэнэ толгойлогчтой шинэ манан шүү дээ