Израил Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байж магадгүй гэсний дараа Техран анхааруулга өгөв

“CNN” агентлагт мягмар гарагт /2025.05.20/ эх сурвалжаас мэдээлэл авч, Израил Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байж магадгүй гэсэн нийтлэл оруулсан юм. Тэгвэл Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи пүрэв гарагт /2025.05.22/ хэлэхдээ Израил Ираны цөмийн байгууламжид цохилт өгсөн тохиолдолд хуулийн хариуцлагыг АНУ хүлээх болно гэжээ.
Аракчи НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт захидал илгээхдээ “Зионист Израилын дэглэм ямар нэгэн адал явдал эрэлхийлсэн оролдлого хийхийн эсрэг хатуу анхааруулж байна. Энэхүү дэглэмийн аливаа заналхийлэл, хууль бус үйлдэлд шийдвэртэй хариу өгөх болно” хэмээсэн байна.
Израилын хамгийн ойрын түнш АНУ болон Иран өнөөдөр /2025.05.23/ Ром хотноо цөмийн хөтөлбөрийн асуудлаар тав дахь удаагаа хэлэлцэх юм. Иран ураныг өндөр зэрэгт баяжуулж буй нь асуудлаар барууны орнууд Техрантай гүн зөрчилдөөд байгаа. Вашингтоны үзэж буйгаар Иран өндөр зэрэглэлд баяжуулж буй уранаа ашиглан цөмийн зэвсэг хийж магадгүй гэж үздэг. Иран харин үүнийг үгүйсгэдэг юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.