ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл
Жавад Зариф: Иран улс дайныг хүсэхгүй, бид өөрсдийгөө л хамгаалсан

Иран улс Ирак дахь АНУ-ын цэргийн “Аль-Асад” бааз руу 10 орчим пуужин харвасан нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байна. Үүнийгээ тэд Америкийн террорист армид нутаг дэвсгэрээ ашиглуулдаг улс орнуудад өгч буй сануулга, анхааруулга гэж мэдэгдсэн.
“Аль-Асад” баазад АНУ-ын болон холбоотнуудынх нь 1500 орчим цэрэг байрладаг. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гаригийн өглөө буюу Монголын цагаар өнөө орой ард түмэндээ хандаж үг хэлэхээр болсноо мэдэгдсэн.

Иранчууд үнэхээр дайныг хүсэж байгаа эсэх улс орнуудын анхаарлыг гойд татаж байгаа нь мэдээж. Тэгвэл Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “Иран улс дайныг хүсэхгүй. Бид өөрсдийгөө л хамгаалсан” гэж цахим хуудсандаа жиргэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иран Америктай дайн хийвэл амиа хорлохтой адил шүү дээ. Жижиг сажиг хорлол үйлдэж чадна. Сая харвасан хэдэн пуужинд нь хүн амь алдсан уу?