Нийгмийн

Хэргийн мөрөөр: Алга болсон хүүг айлуудын зуслан, эзэнгүй байшингаар хайж байна

Ховд аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажил есөн өдөр үргэлжилсэн.

Өнөөдөр арав дахь өдрөө эрэх хайх баг ажиллана.

Алга болоод буй А.Бямбажаргал гэх хүү нь хамгийн сүүлд Ховд аймгийн төв болох Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ тавдугаар сарын 31-нээс, зургаадугаар сарын 1-нд шилжих шөнийн 03:00-04:00 үед гарч яваад сураггүй болсон. Энэ талаарх дуудлага мэдээллийг гэр бүлийнхэн нь зургаадугаар сарын 1-ны өдрийн 19:14 цагт цагдаад өгсөн байдаг.

Учир нь албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, А.Бямбажаргалыг хамгийн сүүлд гэрээсээ гарах үеэр эцэг, эх нь гэртээ байгаагүй. Маргааш нь буюу зургаадугаар сарын 1-нд гэртээ очихдоо хүүхдээ гадуур найзуудтайгаа хүүхдийн баяр тэмдэглэж яваа гэж бодсон байжээ.

Гэвч хүү нь оройдоо очоогүй тул ар гэрийнхэн нь найз нөхөд, холбогдох хүмүүстэй утсаар холбогдон лавласнаар А.Бямбажаргалыг сураггүй алга болсон гэх эхний таамаглалыг гаргасан байна. Тиймд зургаадугаар сарын 2-ноос эхэлж найз нөхөд тэдний эцэг, эх багш нарын хамтаар эрэн хайх ажлыг эхлүүлсэн байна.


Алга болсон хүүгийн талаарх мэдээлэл болон эрэн хайж ажиллагааны талаар албан болон албан бус эх сурвалжаас эш татан хүргэе.

  • А.Бямбажаргалын тухайд:

А.Бямбажаргал нь Ховд аймгийн 3-р сургуулийн 12 дугаар ангид суралцдаг байна. Зан аашны хувьд тайван, хүмүүжилтэй. Ангидаа нэр хүндтэй хүүхэд байжээ. Харин аав, ээж нь малчин.

  • Камерт өртсөн байдал:

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул цагдаагийн байгууллагаас хүүгийн талаар мэдээлэл өгөхөөс тааталзаж буй. Тэд “Ховд аймгийг тэр чигт нь камержуулсан. Гэхдээ алга болсон хүү одоог хүртэл камерт орж ирээгүй” гэх мэдээллийг өгч байгаа.


Харин өөр нэг албан эх сурвалж буюу Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.Цэрэндаваа дараах мэдээллийг өгөв.

-Хүүг алга болсон талаар сургуулийн нийгмийн ажилтанд зургаадугаар сарын 1-ний 22:00 цагийн үед найзууд нь мэдээлэл өгсөн. Тиймээс сурагчийг хайх ажлыг шууд эхлүүлсэн. 

Зургаадугаар сарын 2-ны өдөр алга болсон хүүгийн эцэг эх болон хүүтэй нийлдэг найзуудынх нь эцэг, эх, 3-р сургуулийн багш, нийгмийн ажилтнууд хамтран цагдаад мэдэгдэж, зөвлөгөө авсан. Улмаар камер шүүж үзэхэд хүү хамгийн сүүлд Ховд аймгийн Гандан хийд орчмоос дүрс нь тасарсан учир тус бүсийн ойн бүсэд самнах ажиллагааг тухайн өдрийн үдээс хойш хийсэн. Мөн Буянт голын сав газар, ойр хавийн ойн бүсэд дрон нисгэж хайсан. Зургаадугаар сарын 3-нд хүүг хайж буй багийнхан хүч хүрэлцэхгүй байсан тул хүрээгээ тэлэхээр ярилцаж сошиалд хүүгийн мэдээллийг тавьж, аймгийн удирдлагуудаас тусламж авахаар хандсан байна.

Өмнө нь ийм яриа өрнөсөн ч аав, ээж нь зөвшөөрөхгүй байсан тул тэдний шийдвэрийг хүлээж байгаад зургаадугаар сарын 3-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд эрэн хайх хуудас байршуулж, цагдаа хүчинийхнээс эрлийн баг гарч, эрэн хайх ажиллагаа бүр томорсон. Мөн боловсролын газраас Ховд аймгийн таван сургуульд мэдээлэл хүргүүлж, ажилтнууд нь эрэлийн ажилд оролцож байгаа.


  • Эрлийн явц, цар хүрээ:

Эрлийн явцын талаар цагдаагаас тодруулахад, “Хүүг алга болсон дараах гурван өдөр 65 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайсан. Харин дөрөв дахь өдрөөс хүч нэмэгдүүлж эрэн хайх ажлыг үргэлжлүүлсэн. Эрэн хайх ажиллагаанд Ховд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, ШШГГ-ын нээлттэй, хаалттай хорих 457 дугаар анги, Жаргалант сумын ЗДТГ, ЕБС-иудын багш, ажилчид мөн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Хөгжимт драмын театр, Буянт сумын ЗДТГ зэрэг байгууллагууд оролцож байгаа.

Нийтдээ 40 тээврийн хэрэгсэл, 326 хүний бүрэлдэхүүнтэй баг найман ширхэг дрон ашиглан эрэн хайх ажиллагааг ес дахь өдрөө зохион байгуулж байна. Өнөөдөр Улаанбаатараас хайгуулд нэгдэх баг ирсэн. Одоогийн байдлаар алга болсон хүүгийн талаар баттай сураг гаргаагүй.

Эрэн хайх ажиллагаа 24 цаг явагдаж байгаа. Цагдаагийн байгууллага хүн хүчээ хоёр хуваан ажиллаж байгаа. Мөн айлуудыг амбаар, зуслангийн байшин зэргийг шалгаж байгаа. Шалгаад дууссан байршлуудад шилжин байршиж болзошгүй тул иргэд маань гэр орон, зуслангаа сайтар шалгаад цагдаад мэдээлэл өгөхийг уриалж байна. Цаашид эрэн хайх ажиллагаанд хүн хүч нэмэгдэх шаардлагатай” гэлээ.


Түүнчлэн. А.Бямбажаргалыг алга болохдоо гэр бүлийнхээ хүний данснаас их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл мөн гараад буй.

  • Энэ талаар өчигдөр Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Хүүгийн хувьд алга болохын өмнөх өдөр ээжийнхээ данснаас их хэмжээний мөнгө авч, цахим тоглоомд алдсан байсан юм билээ” гэх мэдээллийг өгсөн байдаг.
  • Улмаар энэ талаар ар гэрийнхнээс нь тодруулахад, “Алга болсон хүүгийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй” гэлээ.
  • Мөн “Хүүг аавынхаа данснаас 9.3 сая төгрөгийг авч, цахим мөрийтэй тоглоомд алдсаны улмаас гэртэй харьж чадахгүй байгаа” гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.

Харин А.Бямбажаргалын ээж Ч.Отгончимэг энэ талаар өөрийн сошиал хуудаснаа зургаадугаар сарын 4-нд:

-Аав ээжийн хайртай хүү, хоёр дүүгийнхээ бахархал болсон миний хүү, чи минь бидэндээ юугаар ч сольшгүй эрхэм нандин юм аа. Өнөөдөр орж ирээд маргааш дуусдаг хэдэн халтар төгрөг яах вэ. Тэгээд ч чамд буруу байхгүй, чамайгаа ээж аав нь мэднэ, миний хүү чинь ямар хүмүүжилтэй хүү билээ. Чиний буруу биш ээ, хэн нэгэн уруу татсан уучлалаа гуйсан. Аав ээж, ах дүү нь чамайгаа хүлээж байна, хурдан хүрээд ир.

Мөн зургаадугаар сарын 5-нд:

-Сайн байцгаана уу. Би алга болсон хүү А.Бямбажаргалын ээж байна. Хүүг минь хайж, тусалж дэмжиж байгаа Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, хүчний байгууллагууд, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн  газар, ах дүү, найз нөхөд болон чин сэтгэлээсээ тусалж буй ард иргэддээ маш их баярлаж талархаж байна.

Бидний зүгээс Ховд аймгийн нийт иргэдээс дараах зүйлийг хүсэж гуйж байна. Та бүхэн амьдарч буй орчин, эргэн тойрондоо хүү минь нуугдаж болзошгүй бүхий л газрыг анхааралтай шалгаж, мэдээлэл байгаа тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж тусална уу. Та бүхний тус дэм, сэтгэлийн хүчээр хүүгээ олно гэдэгтээ бид итгэж байна гэжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батук
Батук
6 сар 10, 2025 10:08

Цахим бооцоот стрэм pubgj тоглоом орой болгон шууд цахим сүлжээнд явуулж ыоловсон луйвар хииж өмьдөрдаг хүмүүс байдаг үүнииг нэг нь Pubji стрэмр LOLE буюу Сэрэглэн баатар гэж Ховд аймгийн харьяат одоо ховдоос энэ стрэмыг хииж хүүхэд з�##�уучууд үүнд уруу татагдан донтдог Бооцоот тоглоомыг бүхэлд нь хориглож хууль батлагдсан гэж мэдээлэл байсан тиим бол үүний дагуу ш�##�гаж арга хэмжээ аваачээ сүүлиин олон жил үүнд донтож маш их
Мөнгөө �##�дсан хүүхдүүд их байдаг
Энэ хүн ажил эрхэлддэггүй зөвхөн үүгээр олсон мөнгөөрөөрөө тансаг хэрэглээтэй амьдардаг нэгэн

Зочин
Зочин
6 сар 10, 2025 11:35

Manai zon bilegchid odool erdemee gargamaar bn daa herwee olj chadaj gemeen jinhen Od tsaasaa shuu de

Зочин
Зочин
6 сар 10, 2025 11:35

мөрийтэй тоглоомонд донтож их өртэй болчоод амиа хорлосон байх

Занги
Занги
6 сар 10, 2025 13:15

Мөрийтэй тоглоомын барьцаанд орчихсон юм шиг санагдлаа.

Зочин
Зочин
6 сар 10, 2025 15:30

Тоглоод л сууж бгаа биз,мөнгө сайн хожоорой

Холбоотой мэдээ

Back to top button