Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ бодлогын хүүгээ дахин хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2025.06.18/ мэдэгдэл хийхдээ бодлогын хүүгээ тогтвортой барьжээ. Гэхдээ энэ жил хоёр удаа бодлогын хүүг бууруулна гэж төлөвлөсөн хэвээр байгаа юм. Одоогийн байдлаар Холбооны нөөцийн сан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын нөлөө болон Израил, Ираны мөргөлдөөн хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаж буй.

Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) хоёр өдөр хуралдсаны эцэст бодлогын хүүг 4.25-4.50-д барих шийдвэр гаргасан юм. Ингэснээр АНУ бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа хэвээр үлдээв. Трамп бодлогын хүүг бууруулах хүсэлтэй байгаа. ХНС-гийн дарга Жером Пауэллд бодлогын хүүг бууруул гэж Трамп шахалт үзүүлж буй нь хөрөнгө оруулагчдын санаа зовох нэг асуудал болсон. ХНС-гийн албан тушаалтнууд лхагва гарагт хуралдаж байхад Трамп Пауэллийг тэнэг хэмээн шүүмжилж, бодлогын хүүг хоёр дахин бууруулах ёстой гэсэн байна.

Пауэлл хэлэхдээ тариф байгаагүй байсан бол бодлогын хүүг таамагласан хуваарийн дагуу бууруулахуйц нөхцөл байдал үүссэн гэсэн юм. Сүүлийн үед нийтлэгдсэн инфляцын тоо баримт харьцангуй доогуур байсан билээ. Гэвч үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачид тарифыг хэн төлөх тал дээр тэмцэлдэж байгаа тул үнийн өсөлт ажиглагдана гэж Пауэлл хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button