Байр суурь: Аглаг бүтээлийн хийдийн өмчлөл, Бурханч лам Г.Пүрэвбат агсны гэрээслэлийн асуудлыг хөндөв

Өчигдөр цахим орчинд “Аглаг бүтээлийн сүм” хаягаар тус хийдийн Удирдах зөвлөлийн зүгээс дараах мэдэгдлийг гаргасан юм.
Гол агуулга нь,
“2016 оны 03-р сарын 24-ны өдөр “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан тэмдэглэл нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2025.04.18 хуулбар нь хүчин төгөлдөр байгаа. Дараах хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдээр томилсон. Д.Бямбасүрэн лам, Л.Отгонбаатар лам, Ө.Төгөлдөр лам, Б.Санжайжамц лам, Д.Энх-Амар нарыг сонгож баталсугай гэжээ.
Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолцор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ. Мөн тухайн орон нутгаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа.
Тус нь сүм нь Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн болно. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзлэн түрэмгийлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн. Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ” гэжээ.
Мөн Г.Пүрэвбат агсны аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм.
Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариачдын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариач Л.Уранчимэгт бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй, одоо ч асууж буй гэсэн юм. Иймд гэрээслэлийн нэг хувийг ил болгохыг шаардсан байна.
Харин дээрх мэдэгдлийн хариуд Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин П.Анхаахана дараах хариуг өөрийн цахим хаягт нийтлэн оруулжээ,
Үүнд,
“Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид чамгүй олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч, аавын минь буянаар сайн хүмүүсийн дэмжлэг тус ч их байгаа. Амьдрал гэдэг амаргүй даваа юм аа.
Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тараан, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна.
Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна.
Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй.
Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна. За чи одоо эзэн нь шүү би өмчилнө шүү гэх асуудал биш шүүдээ.
Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсч байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна.
Энэ бол "би" гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулашгүй ч, бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал, тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна.
Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид бид таны заасан замаар л дагаад явна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн хуульчол
Ухаантай, хүмүүжилтэй мундаг охин байна
Гэхдээ гэрээслэлийг нуун дарагдуулж байгаа нь сонин байна. Энэ Солонгос эмэгтэйгээс өөд болоочдоо нутаглуулах газраа 20 саяар авдаг гэхээр л …
Зөв ,охин минь.Шун�##�тнуудад боломж битгий олгоорой
Гэрээслэлийг нь тэгээд яагаад нуугаад байгаа юм бол
Сайн хүний үр сүүт гүүний унага гэдэг..... мундаг хэрсүү охин байна.
Энэ бол Монголын газар нутаг.Монгол түмний өмч!
Маш их шун�##�тай хүн монголын газар нутгыг авч буяны ажил газар шороог бидэнд зарж суудаг хүн шүү дээ . Аглаг бүтээлын хийдийн бүтээн босгох ажил ид өрнөж байхад энэ эмэгтэй �##�ь эрт с�##�сан ту�####�а амьдарч байсан хүн шүү . Охин маш их ухаан муутай хүн бн шүү.Аавынхаа бодож хийж байманы эсрэх юм хийх гэж . Бас өвөөгийнхөө эсрэг хөрөнгө булаац�##�даж зогсож бга нь ээж муу хүмүүжүүлсэн бн Алтны хажууд гуул гэж үнэн үг бн
Үнэн л байгаасай таны үг
Шун�##�тай солонгос эмэгтэй шүү. Ту�####�а амьдарч байсан .
Hun haana amidrah ni huvi huni ooriin hereg batalgaatai ger bul bol nasan turshiinh bdag bh ter 10 jil bn uu 10 sar bn uu hamaagui bdag shuu huuliar
Зөв шүү
1O BUYAN 10 NUGEL GEJ YARIĎAG LAM NARIIN SNUNALAAS BOLJ BAIGAAA DAA TALIIGAACHIIN IH UR UHAAN SHINGESEN BUTEEL BAS HORONGO TIIM BOLHOOR YR HUUHDUUD NI OG
Ач нартайгаа булаац�##�дана гэхээр сонин байна. Гансүх гуай зүгээр орхиоч
Монголчууд минь ямар увайгүй, амин хувиа хичээсэн бэрд болчихсон юм бэ? Бурхан ч ламын хийж бүтээсэн ,бурхан, Монголын өв соёл Монголдоо л байгаа.Гэр бүл үр хүүхэд нь өвлөх эрхтэй.Энэ хүний үлдээсэн бүх л зүйл нь ард түмэнд ил ,бас үзэж сонирхох, хүмүүсийн бахархан үзэх бүтээлүүд нь гэр бүлд нь үр хүүхдэд нь үнэхээр үнэтэй.Бэрд болсон буруу санаатнууд савраа татаж, санаархлаа боль.Ухаантай мундаг охин билээ шүү.Монголын ард түмэн, олон шавь нар нь гэр бүлийг нь 2 охиныг нь хүндэтгэх бизээ.
Аав нь гэж шун�##�тай хүүр болих хэрэгтэй. Харин ч охидод түшиг болох хэрэгтэй. Ээж нь буруу юм хийсэн учир үхэждээ. Тэр лам аав ээжийгээ ийм гэж мэдэх учир эрт гэрээслэл бичжээ.
Охид н монгол шүү аавыгаа дагана хүүхдүүдийнх н өмч
Хэзээнээс тэгж хэлдэг болчихоов, гадны болгоныг Монголтой хамаатуулж шимэгчилдэг байж, ээж нь Монгол маргаан гарв�##� ээжийгээ дагана гэж ху.цдаг шд та нар
Лам нар шун�##�ын тулам 3охинд н хувааж эзэмшүүл
Гэрээслэлийг ил бологчих тэгээд л болоо шүү дээ. Аав охин гэдэг бурхан ч хүний хувьд ямар байр суурь бсанг ганцхан гэрээслэлээр л харна даа.
Хань ижил болон 2 охины өмч байх болно. Бусад нь хуруу хумсаа татаасай.
Зайлөө, Монголын газар, Монголын өмч
Учир начрыг сайн олсны дараа дүгнэлтээ хий.
Үр хүүхэд нь байгаа бол тэд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой байх. Энд заав�##� эхнэрийг нь чирэх шаардлагагүй.
Охин ухаантай зөв ярьж бн
Гэрээслэлийг нь ил болгоод хууль нь тэднийхээ дагуу л хөдлөөчдээ. Хүн яах гэж гэрээслэл бичдэг юм бэ???
Монголчууд хүний хийсэн юмаар туйлах дуртай улсууд шун�##�тай.МШТ гээд юм бгаа биз дэ түүн дэ хандах хэрэгтэй юм бол уу?Зөв удирдлага зөв хүн тавих хэрэгтэй тэгэхгүй бол тэнэгүүд самрана.Ээж охидууд аваад нисчих биш монголын л өмч.Хэн нэгэн өмчлөх эзэгнэх гээгүй хамга�##�ах үүрэг гүйцэтгэж бна нь зөв.Уха�##�аг л бна.Сүүлийн жилүүдэд эхнэр нь ээжийгээ асарсан гэсэн шүү дэ.Хүний амьдр�##�ыг мэдэхгүй шүү дэ бид.
Хүний хийсэн юманд шунахайрч, гэр бүлийнхинийг нь дайрч хамба болохын төлөө улайрдаг нөхөр, түүний багийнхныг "хув�##�знууд" гэхээс өөрөөр нэрлэх үг �##�га. Энд анхаармаар юм байна.
1. Бурханч ламын хийсэн бүтээл, хөрөнгө нь түүний нэр бүлийнх байх ёстой бусуу? Аав, ээж, ах, дүү нарын оролцоо байгаа л байх. Гэхдээ бурхан болооч бичиг баримтаа заав�##� тэдэнд үзүүлж тайлагнах �##�багүй байх. Та нар өөрсдөөрөө жишиж үзнэ биз. Тийм шаардлага ч байхгүй, уламжл�##� ч байхгүй, хуулийн ямар ч за�##�т байхгүй. Гэрээслэл байсан ч, байгаагүй ч бурхан болоочийн эхнэр (нөхөр), хүүхэд нь өрхийн өмч хөрөнгийн эзэн болж үлддэг зохицуул�##�т ч бий, жишиг ч бий.
2. Бурхан болооч маань ослоор өнгөрсөн гэж дуулдсан. З�##�уу ч хүн байсан. Ийм нөхцөлд "гэрээслэл" байхгүй байж болно. Хөдөлмөрийн ид насан дээрээ байгаа хүн "би хэзээ ч байхгүй болоо билээ, гэрээслэл үлдээнэ ээ" гээд үлдээдэг билүү? Ийм гэрээслэл гэх юм байхгүй гэж итгээд нөгөө "хув�##�знууд" нь хамаатан садангуудыг нь турхираад байгаа юм бишүү.
Тэр удирдах зөвлөлийн гишүүд гээд бурхан болоочийн хөрөнгөнд горилогсод зурагаа тавиад ил тодоор асуудлаа таих хэрэгтэй шүү. Хэн хэн байна гэдгийг бусад шавь нар нь хараг.
Бурханч маань өөрөө үүсгэн байгуулсан олооон жил нойр хоолгүй, биеэ чилээн барин зүтгэж босгосон бүтээлийг мах цусны тасархай үр хүүхдүүд, хань ижил нь з�##�гамжлуулж авч явах, өмчлөх ёстой байлгүй????????????
Пүрэвбат агсны хийсэн бүтээсэн зүйлийг монголын ард иргэд бүгд мэдэж байгаа хэн нэгний өмч гэхийг үгүйсгэж бна энэ бол монгол газар нутаг болохоос хэн нэгний өмчилсөн газар биш гэдэгт хамаг учир бгаа юм шүүдээ,,,,
Ар гэрт нь өгөх ёстой.
Эхнэр хүүхэд нь байхад болно шүү дээ Жэнхэн эзэн Гэр бүлийн хүмүүс
Сүм хийд улс орон бурхан шашинтны бүтээл .Бурхан шашинтны удирдлагууд хэн нэгэнд өмчлүүлэхгүй .Монгол улсын өмч бурхан шашинтны өмч монгол төрийн өмч л гэж явах байх аа даа
Үр хүүхдүүд нь хайрлаж хамга�##�ж ааьынхаа захиас мөрөөдлийг биелүүлэх нь зөв байх! Сайн хамтрагч удирлага хэрэгтэй! Шун�##�тангууд хол байгаарай! Аав нь харж бга!
ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ХАРИН Ч ӨӨРСДӨӨ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ ГЭЭД БАЙНА УУ, АМЬД НЬ ЮУ Ч ХИЙЛЦЭЭГҮЙ БАЙЖ, ОДОО ҮР ХҮҮХЭДТЭЙ НЬ БУЛААЛДАХАА БОЛЬ
Гэр бүл Үр хүүхдэд нь л үлдэх нь зөв дөө
Яаж ч баЙсан охин өвөлж авах эрхтэй ш дээ
Аав нь удирдах зөвлөлөө шийдэхдээ гэр бүлээ оролцуулаагүй ббайна.бурхны үйлд гэр бүл хамаарахгүй байхад аавынхаа хажууд байсан багш шавийн х�##�ж сольж хөөдөг нь эхнэр охидын буруу байхаа. Урд нь байсан лам нараар хариуцуулаад ном хурлыг нь хуруулаад өөрсдөө ажиглаад л явмаар юма даа. Тэр ямар хувийн өмч биш гандан хийд болохоор лам нар л авч явах байх да. Жирийн иргэн гэр бүлийн гишүүн гээд удирдаж хувьчлах нь буруу шдэ.
Пүрэвбат агсны аавын ярьж байгааг уншихад гэрээслэлийг нь үзэж гэрээслэлд зааснаар л явах хэрэгтэй түүнээс биш олон хүний хүч хөдөлмөр хандиваар боссон хийдийг гэр бүл өмчилж болохгүй байхаа тэр чинь хувийн өмч биш гандан хийд лам хүн л удирдах ёстой байх да. Тэгээд ч удирдах зөвлөлд байдаг лам нарыг хөөж х�##�ж сольж хур�##� номыг нь тас�##�дуулж болохгүй байхаа
Монголын ард түмний л өмч гэж гэрээслэлдээ үлдээсэн юм шиг уншигдаж байна. Хань, хүүхдүүд бол зүгээр хамга�##�агчид ...
Mongoliin maan neg saihan zviliig shunaltnuudad bitgii ogooroi ohin min zow gesen zviliinhee toloo temts iim bolgoson hvn maan aaw chin shvv dee tsaash ni ilvv saihnaar vrgeljlvvleerei
солонгос авгай одоо болтол монголын иргэншил аваагүй хүн. Тиймээс монголд хөрөнгө эзэмших эрхгүй
Энэ солонгос авгай нас барагчдад нутаглуулах газрыг нь монголын газар нутгаас зардаг хүн ш тнэ