НИЙГЭМНийгэм мэдээ

МДЭБ: Допинг илэрсэн нэг бөхтэй холбогдож амжаагүй байгаа тул нэрийг зарлахгүй

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүд болон сурын харваанд оролцсон 16 харваачаас допингийн шинжилгээ авч, Герман улсын Дресден хот дахь итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас танилцууллаа.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням: Шинжилгээний сорьцыг 2025 оны долоодугаар сарын 13-нд гэрээний хугацааны дагуу Берлин хот руу явуулж, 14-ний өглөөний 02:45 цагт зорьсон газартаа хүрсэн байна. Харин долоодугаар сарын 16-ны 15:45 цагт нийт 43 тамирчны шинжилгээний хариу иржээ. Анх 48 сорьц илгээсэн ч, 5 тамирчны хариу хугацаандаа ирээгүй байна.

Үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдээлснээр хоёр тамирчны сорьцод хориотой бодис илэрсэн аж. Сорьц илэрсэн хоёр тамирчны нэг бол Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргал юм. Харин Улсын гарди Б.Гончигдамбын шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан бол үлдсэн нэг бөхтэй холбогдож амжаагүй байгаа тул нэрийг зарлахгүй. Өөрөөр хэлбэл, Б сорьцын шинжилгээг шинжлүүлэх эсэх шийдвэр гарсны дараа мэдээлэх үүрэгтэй гэсэн юм.

Монголын допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа: Долоодугаар сарын 22-ны өдөр нэг тамирчны хариу эргэлзээтэй гарсан гэсэн албан ёсны мэдэгдэл буюу захидал ирсэн ба нэмэлт шинжилгээг тухайн хүний эрх ашиг, тамирчны карьерыг харгалзан үзэж, илүү нарийн оношилгоо хийлгэхээр Герман улсын Колин хотын лабораторид илгээсэн байна. Үүний хариу 21-28 хоногийн хугацаанд гарах юм.

Эргэлзээтэй гарсан сорьцын хувьд тухайн бодис хүний биеэс өөрөөс нь ялгарсан байж болох, эсвэл гаднаас санамсаргүйгээр биед нь орсон байх ч боломжтой хэмээн тайлбарлалаа. Харин орон нутгийн бөхчүүдээс авсан шинжилгээний хувьд гурван аймгийн бөхчүүдээс тодорхой шалтгааны улмаас сорьц авах боломжгүй болж үлдээсэн бол үлдсэн нийт 84 тамирчнаас шинжилгээ авч, тэдгээрийн 8-ынх нь хариунаас хориотой бодис илэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
7 сар 24, 2025 18:37

Түрүүлдэг шар д�##�даак бол найдвартай допинг шүү. Эм си эс-н оджарг�##� шоронд орохгүй гэж баянхонгорын бөхийн допингийг 10 тэрбумаар арг�##�сан.

зочин с
зочин с
7 сар 24, 2025 18:57
Reply to  АРД

та чинь яасан ч олон сайтэд бичдэг юм бэ дээ Батмагнай бол БИШ

Занги
Занги
7 сар 25, 2025 06:56

Тэнэгтээд байлгүй холбогдсон эс холбогдсоноос үл ш�##�тга�##�ан нэрий нь зарлах олон улсын дүрмийг мөрдөх ёстой, наадмын үзүүр бөх л байх шиг...

Холбоотой мэдээ

Back to top button