НИЙГЭМНийгэм мэдээ

М.Нандин-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн боллоо

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр үдээс өмнөх барилдаануудад урамтай хүч үзэн учраа бүрээ ялсаар финалд шалгараад байсан. Харин аваргын төлөөх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Японы Кокоро Фүжиширод ялагдсан юм.

Барилдааны үндсэн цагт бөхчүүд нэгнээсээ үнэлгээ салгаж чадаагүй тул цаг сунган барилдсан. Улмаар нэмэлт цагт япон бөх тонгорох мэхээр цэвэр ялалт байгууллаа.

Энэ жинд “Мон Алтиус Цагаанбаатар” академийн залуу тамирчин Б.Уранзаяа шагналт 5-р байр эзэллээ. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Юү Хон Яаод вазаригаар ялагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 25, 2025 21:42

ЯПОНЫГ ЯЛАХ ХЭЦҮҮ!
УГААСАА ИХ САЙН!?БАЯР ХҮРГЭЕ!?

Зочин
Зочин
7 сар 25, 2025 22:33

Zugeer undur l ym bn

Last edited 13 Цаг Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button