НИЙГЭМНийгэм мэдээ

Нийт нутгийн 40 хувьд гантай байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу, 60 хувьд хэвийн байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Сэлэнгийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговь Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Хэнтийн Гурванбаян, Булганы Гурванбулагт 32-37 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын зарим, Баян-Өлгий, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button