Гадаад мэдээДЭЛХИЙ

“Google” компани Chrome-ийг зарах шаардлагагүй боллоо

“Google” компанийг АНУ-ын монополын эсрэг агентлаг шүүхэд өгч, тэд сүүлийн тав гаруй жилийн хугацаанд шүүх дээр тэмцэлдсэн юм. Тэгвэл Вашингтон хотын шүүгч мягмар гарагт /2025.09.02/ тогтоол гаргахдаа “Google” компани Chrome интернэт хөтөч болон Android үйлдлийн системийг зарах шаардлагагүй гэж үзжээ. Энэхүү шийдвэр нь АНУ-ын технологийн томоохон компаниудын хувьд томоохон ялалт болов.

Гэхдээ шүүгч онлайн хайлтын салбарт өрсөлдөөнийг нээж өгөхийн тулд бусад компаниудад мэдээлэл хуваалцахыг “Google”-д тушаасан байна. Энэхүү шийдвэрийн дараа “Google” компанийн хувьцаа 7.2 хувиар нэмэгджээ. Шүүгч мөн “Google” компани өөрсдийнх нь хайлтын системийг iPhone, iPad зэрэг хэрэгслүүдээр өгөгдмөл байлгах зорилгоор “Apple”-д мөнгө төлж болно гэж шийдвэрлэсэн юм. Үүний дараа “Apple”-ийн хувьцаа гурван хувиар өссөн байна.

Өрсөлдөгч компаниудтай мэдээлэл хуваалцах нь тэдгээр фирмийн үйл ажиллагааг бэхжүүлж, өрсөлдөөнийг нэмнэ. Гэхдээ Chrome болон Android системийг зарах шаардлагагүй болсон нь хамгийн том ялалт юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button