НИЙГЭМНийгэм мэдээ

Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булганы цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1- 3.0 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 95 гаруй хувьд дунджаас ахиу Ховд, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Овоо 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс мэдээллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
9 сар 3, 2025 14:39

одоо гантай гангүыг ярьдаг цаг өнгөрмөөн. юу ч мэдэхгүй нөхөд дэмий ярихаа болио. наадмын маргаашаас намар эхэлдэг намар эхлээд 50 орчим хоног болчихоод байхад одоо гантай байна гээд яриад суух нь үнэхээр ичгүүртэй байна. өдийд өвөл хаврын бэлтгэлээ хийгээд бараг дуусч байх ёстой. гэтэл ногоо ургахгүй байна ггэж нэг хэсэг юу ч мэдэхгүй тэнэг попууд нь яриад, нэг хэсэг тэнэгүүд нь баяр наадам хийгээд явж л байдаг ёстой дүүрчихсэн л�##�рууд юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button