Путин ОХУ-ын зэвсэгт хүчний генерал Герасимовт одон медаль гардуулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2025.09.08/ ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Украины дайны ерөнхий командлагч, армийн генерал Валерий Герасимовд Эр зоригийн одон медаль гардуулсан байна. Оросын зэвсэгт хүчний хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болох Герасимовыг Украины дайнд явуулж буй стратегийн гол архитектор гэж шинжээчид үздэг. Тэрбээр даваа гарагт 70 нас хүрсэн юм.
Герасимовт “Цэргийн үүргээ биелүүлэхдээ эр зориг, хичээл зүтгэлтэй” байсны төлөө Эр зоригийн төрийн одон медалиар шагнасан байна. ОХУ-д цөмийн зэвсгийг нь идэвхжүүлэх дохио өгөх чадвартай гурван цүнх байдаг. Тэдгээрийн нэгийг Герасимов эзэмшдэг юм. 2014 онд ОХУ Крымийн хойгийг цэргийн хүчээр авсан явдал болон Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль-Ассадад Москва цэргийн дэмжлэг үзүүлэхэд тэр гол үүрэг гүйцэтгэсэн.
Украины дайн эхлэх үед АНУ Герасимовыг шууд буруутай хүмүүсийн нэг гэж үзэж түүний эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм. Олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах тушаал гаргасан байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.