Гадаад мэдээДЭЛХИЙ

Польш зэвсэгт мөргөлдөөнд ороход их ойртож ирлээ гэж ерөнхий сайд нь хэлжээ

Мягмар гарагаас /2025.09.09/ лхагвад шилжих шөнө Польшийн агаарын хил руу ОХУ-ын дронууд нэвтэрсэн юм. Үүний улмаас Польш арга хэмжээ авч дронуудыг устгажээ. Украины дайн эхэлснээс хойш гал нээсэн НАТО-гийн анхны гишүүн орон Польш боллоо.

Польшийн Ерөнхий сайд Доналд Таск лхагва гарагт /2025.09.10/ парламентынхаа өмнө үг хэлэхдээ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш зэвсэгт мөргөлдөөнд ороход хамгийн ойртож ирлээ гэсэн байна. Тэр “Бид дайны ирмэг дээр байна гэж хэлэх ямар ч шалтгаан надад байхгүй. Гэхдээ тодорхой шугамыг давсан, нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад илүү аюултай болсон” гэж хэлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ Польшийг санаатайгаар онилоогүй, дронууд нь тус улсын агаарын хилийг даваагүй гэсэн байна. Польшийн Шадар сайд, Гадаад хэргийн сайд Радослав Сикорски хэлэхдээ Оросын дронууд замаасаа хазайгаагүй, ОХУ худал мэдээлэл гаргасан гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын энх тайвныг тогтоох гэсэн хүчин чармайлтыг Кремль дахиад л доромжиллоо хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button