ОХУ, Беларусийн цэргийн сургуулилтыг АНУ анхааралтай ажиглаж байна

ОХУ, Беларусийн хамтран явуулж буй Запад-2025 нэртэй цэргийн сургуулилтыг АНУ-ын цэргийн офицерууд биечлэн, анхааралтайгаар ажиглаж байна. Хоёр улс Украины дайн эхэлснээс хойш анхны удаа Запад сургуулилтыг хийж байгаа юм. АНУ-ын цэргийн офицерууд тэрхүү сургуулилтыг биечлэн үзэж байгаа нь Вашингтон Беларусьтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж буйг харуулсан дахин нэг дохио боллоо.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын төлөөлөгч Жон Коал Беларусийн нийслэл Минскт айлчилсан. Коал хэлэхдээ тус улсад АНУ-ын элчин сайдын яам нээж, харилцаагаа хэвийн болгон, худалдааг сэргээхийг Трамп хүсэж байгаа гэжээ. Трамп Беларусийг ОХУ-аас холдуулах гэж оролдож байж магадгүй гэж барууны гадаад бодлогын шинжээчид таамаглаж байгаа юм. Хэрвээ энэ нь үнэн бол бүтэх магадлал бага гэж шинжээчид үзэж байна. Мөн Украины дайныг зогсоох хэлэлцээг дэмжихийн тулд Беларусь Москватай ойр харилцаатай байдгийг ашиглах зорилготой байж магадгүй гэж шинжээчид үзжээ.
Хоёр орны газар нутагт зэрэг явагдаж байгаа Запад-2025 сургуулилт нь байлдаанд бэлэн гэдгийг харуулах зорилготой гэж ОХУ, Беларусь мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.