Трамп Газын зурвасын дайн дууссан гэж мэдэгдлээ

Израил, Хамас хоёр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шахалт болон Турк, Эгипет, Катарын зуучлалаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Тэгвэл Трамп ням гарагт /2025.10.12/ Израил руу нисэхээсээ өмнө гал зогсоох тохиролцооны талаар сэтгүүлчдэд хэлэхдээ “Хүн бүр яг одоо маш их баяртай байна. Маш онцгой үйл явдал болсон” гэжээ.
Тэр “Мөн Исламын шашинтай, Арабын орнууд ч бүгд баярлаж байна. Бүгдээрээ л баярлаж байгаа. Ийм зүйл өмнө нь болж байгаагүй. Өмнө нь нэг улс баярлаж байхад нөгөө нь уурладаг байсан” хэмээсэн юм. Трамп ерөнхийлөгчийн онгоцонд суусныхаа дараа “Газын зурвасын дайн дууссан. Үүнийг мэдэг байгаа биз дээ” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Гал зогсоох хэлэлцээний эхний үе шатны хүрээнд Хамас бүлэг барьцаанд буй амьд хүмүүс болон нас барсан хүмүүсийн цогцсыг хүлээлгэн өгнө. 48 гаруй барьцааны хүн үлдээд байсны 20 нь одоогоор амьд байгаа гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Барьцааны хүмүүсийн оронд Израил шоронд хоригдож олон зуун палестинчуудыг чөлөөлж, Газын зурвас руу оруулах хүмүүнлэгийн тусламжийг нэмнэ.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошного