НИЙГЭМСПОРТ

“Mongolian Premier League”-ийг Улаангом Сити клуб 37 гоол алдаж хүснэгтийн сүүл мушгиж байна

Монголын хөлбөмбөгийн дээд лигийн энэ оны тоглолтууд эхлэх гэж удсан. Учир нь лигийн багууд холбооныхоо үйл ажиллагаа, санхүүгийн чадамж, удирдлагыг шүүмжилж, ерөнхийлөгчөө хүртэл солиод амжсан. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж Ц.Анандбазар сонгогдсон ч лиг үргэлжлэх хугацаа тодорхойгүй, ойлгомжгүй байдалтай байсан юм. Шүүмжлэлд их өртдөг тус холбооны “Mongolian Premier League”-г удаан хугацаанд дуншсаны эцэст өнгөрсөн зургаадугаар сард 10 багтайгаар эхэлсэн. Одоогоор тус лигийн тавдугаар тойргийн тоглолт явагдаж дуусаад байна.

Тавдугаар тойргийн тоглолтыг нээж, хүснэгтийг тэргүүлэгчид болох Хангарьд клуб болон FC Ulaanbaatar клубүүд тоглосон. Тус тоглолтод FC Ulaanbaatar клуб 1:3 онооны харьцаатай хожиж хүснэгтийг тэргүүлж эхэлсэн байна. Тавдугаар тойргийн хоёр дахь тоглолтод Хантерс клуб Дэрэн клубийн эсрэг тоглосон бөгөөд Дэрэн клуб 0:1 харьцаатайгаар ялж хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж эхэлжээ. Тус тойргийн гурав дахь тоглолтод Central Stallions клуб Улаангом Сити клубтэй тоглож, 10:1 харьцаатайгаар ялалт байгуулжээ. Харин Улаангом Сити клуб таван тоглолтын дараах байдлаар гурван гоол оруулж, 37 гоол хаалгандаа алдсанаар хүснэгтийн сүүл мушгиж байна.

Таван тойргийн дараах байдлаар хүснэгтийг Улаанбаатар клуб тэргүүлж, Централл Сталлионс болон СП Фалконс багууд удаалж байгаа юм.

Дээд лигийн хамгийн богино хугацаанд оруулсан гоолыг Дэрэн клубийн тамирчин 18 настай залуу тоглогч Э.Молор гурав дахь минутад гоолдож өөр дээрээ бичүүлжээ. Мөн 5-р тойргийн дараах байдлаар “Mongolian Premier League”-ийн мэргэн буучийн хүснэгтийг

- Хангарьд багийн тамирчин З.Тэмүүлэн зургаан гоол

- Централ Сталлтонс багийн тамирчин Нишио Тацуяа зургаан гоол

- Хангарьд багийн тамирчин Кайто Асано таван гоол

- Хангарьд багийн тамирчин Мишимиа Юта таван гоол

- Ховдын Хүлэгүүд багийн тамирчин Кристофер дөрвөн гоол

- СП Фалконс багийн тамирчин М.Батхишиг дөрвөн гоолоор удаалжээ.

Тэгвэл гоолын дамжуулалтаар Хангарьд багийн тамирчин Мишимиа Юта, Улаанбаатар багийн Х.Цэнд-Аюуш, Э.Өнөр-Эрдэнэ, Централ Сталлтонс багийн тамирчин Ц.Түмэнжаргал нар тус бүр дөрвөн дамжуулалтаар хүснэгтийг тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zuv zuv

Холбоотой мэдээ

Back to top button