
АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох NBA супер од Кевин Дурант Хьюстон Рокетс багтайгаа хоёр жилийн 90 сая долларын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Кевин Дурант Хьюстонд багадаа гурван жил тоглохоор болж байгаа юм.
Гэрээний сүүлийн жил Дурантийн өөрийнх нь мэдлийнх боловч гэрээгээ цуцлах бодолгүй байгаа бололтой. Учир нь түүнд 120 саяын гэрээ хийх боломж байсан ч багийнхаа санхүүг бодож 30 саяар бага гэрээ хийхийг хүлээн зөвшөөрчээ. Энэ нь Хьюстон Рокетсыг өрсөлдөгч баг байлгах боломжийг авч үлдэх, мөн багийн бүрэлдэхүүнд чөлөөт агентаас тоглогч нэмэх боломжийг олгож буй хэрэг юм.
Үүнээс үзвэл Кевин Дурант өөрийн мэргэжлийн сагсан бөмбөгийн замналаа төгсгөх багаар Хьюстон Рокетсыг сонгосон бололтой. Мөн дээрх гэрээний дүн түүнийг NBA-д хамгийн өндөр цалин авах тоглогчдын нэг болгож байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.