"Ирц бүрдэхгүй байна" гэж байсан ч, Ж.Батжаргалаар даргалуулсан МАН-ын бүлэг хуралдаж, дахин цалин ярив

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр /2025.10.20/ өглөө 10.00 цагт товлогдсон ч, "Ирц хүрэхгүй байна" гэдэг шалтгаанаар үд хүртэл хуралдаагүй.
Улмаар тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нар өчигдөр уулзаад бүлгийг түр хуралдуулахгүй байх шийдвэр гаргасан" хэмээгээд орхин гарсан юм.
Үүний дараа Г.Занданшатарын талын бүлгийн дарга буюу Ж.Батжаргалаар ахлуулан хуралджээ. Тэд 2026 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Мэдээлэлд, "Цалин, тэтгэвэр нэмэхэд 810 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэхүү мөнгийг төрийн бусад бүх салбараас гаргана. Ерөнхийлөгчөөс эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч хүртэл урсгал зардлаа 10 хувь танаж цалин, тэтгэвэрийг нэмнэ. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусаад гурав дахь хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн. Иймд төсвийг буцаана гэсэн ойлголт байхгүй. Зээлжих зэрэглэлийн гурван агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B1+ тогтвортой” гэж үнэлсэн. Энэ бол маш сайн үзүүлэлт" гэхчлэн ярьцгаалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САХАЛТАЙ НҮҮРСЧИН БИСДАКИЙГ ХӨӨЖ ЯВУУЛААЧ ДАРГАА СОНГОЧООД ТЭРИЙГ ЮУГ НЬ СОНСДЫН
Коммунист хэнхэг Батжарг�##� гарч өгчээ, бурхан минь !
Энэ нам бүүр солиорчээ, юм шийдэхгүй бол юундаа хур�##�даад байдгын бол до, хууль бус юм бол одоо боль до