Гадаад мэдээДЭЛХИЙ

Фун Вон супер хар шуурганы хүч нэмэгдсэн тул Филиппин 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ

Фун Вон хар шуурганы хүч нэмэгдэн супер шуурга болсон тул Филиппин улс 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Супер шуурга Фун Вон өнөөдөр Филиппинд буух төлөвтэй байгаа юм. Тус улсын ихэнх бүс нутагт шуурганы сэрэмжлүүлгийг тавдугаар түвшин буюу хамгийн өндөр зэрэглэлд зарласан байна.

Цагт 185 км хурдтай салхи үүсгэж буй Фун Вон Филиппиний Аурора мужид хамгийн эртдээ өнөө шөнө буух төлөвтэй. Зүүн Висаяа мужийн зарим хэсэгт цахилгаан эрчим хүч аль хэдийн тасалдаж эхэлжээ. Иргэний нисэхийн зохицуулагчид мэдээлснээр шуурганы улмаас 300 орчим дотоодын болон олон улсын нислэгийг цуцалсан юм.

Хэдхэн өдрийн өмнө Калмаэги хар шуурга Филиппинийг дайрсан. Тус хар шуурганы улмаас 204 хүн амь үрэгдэж, дэд бүтцийн хохирол учруулсан. Дараа нь Калмаэги Вьетнамд бууж, үерлэсний улмаас таван хүн амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button