Г.Дамдинням: Монголд олон жил хийгдээгүй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барихад 20 тэрбумыг төсөвт тусгасан

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2026 оны төсвийн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум, төсвийн алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг байхаар эцэслэн батласан билээ.
Төсөвт төрийн байгууллагуудын урсгал болон төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах, харин хэмнэсэн хөрөнгийн хүрээнд багш, эмч нарын цалинг 15–50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан юм. Мөн ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар өсгөх зохицуулалт орсон юм.
Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн дүнг бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд 2027 он болон дараа онуудад шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулахаар тусгасан.
Батлагдсан төсөвт Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт:
- Монгол Улсад олон жил хийгдээгүй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажилд 20 тэрбум төгрөг,
- Геологи хайгуулын суурь судалгааны ажилд 45 тэрбум төгрөг зарцуулахаар 2026 оны улсын төсөвт тусгагдсан талаар салбарын сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНДАА ОРЛОГОО ОГЦОМ ӨСГӨӨРЭЙ ЭНЭ ИХ МӨНГӨНӨӨС ЧААХГҮЙ ЮМ БОЛ ЧИ САЙД ХИЙЖ ЯАХЫН СДА ГҮЙ ЭЭ ТИЙМ БИЗ ДЭЭ? МАНЬДАА НЭГ ПҮҮЖГИЙ ШИДЭЭРЭЙ