УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хамгийн бага төсөвтэй сайд нар

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийг УИХ-аар хэлэлцсээр буй энэ өдрүүдэд сэдэв, өнцөг хөндөгдөж байна.

Үүний нэг нь, сайд нар урсгал зардал дээрээ хэн илүү их мөнгө хөөцөлдөж байж тавиулж авах вэ гэдэг уралдаан өрнөжээ. Ирэх 2025 оны төсөвт сайд нарын төсөв 40 тэрбумаас 1 их наяд төгрөг хүртэлх өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нар асар их хөрөнгө зарцуулах нь. Ингэхдээ тэдний төсөв харилцан адилгүй байна.

Төсөв хуваарилагч Сангийн яам хамгийн өндөр төсөвтэй. Удаах нь Боловсролын яам, Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өндөр төсөвтэй байна. Б.Жавхлан, П.Наранбаяр, Л.Энх-Амгалан нар төсвөөр хамгийн “баян” сайд нар.

Хамгийн их төсөвтэй гурван яам:

  • Сангийн яам: 5.7 их наяд төгрөг
  • Боловсролын яам: 4.5 их наяд төгрөг
  • Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам: 4.5 их наяд төгрөг

Харин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Аж үйлдвэрийн сайд, Боомтын сэргэлтийн сайд нар хамгийн бага төсөвтэй байна. Угтаа бол хамгийн чухал салбаруудыг төсөв дээр төдийлөн анхаараагүй гэж харагдана. Гэвч мега төслүүдийн дийлэнх нь эдгээр яамдад хамрагдахаар.

Хамгийн бага төсөвтэй таван яам:

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам: 129 тэрбум төгрөг
  • Аж үйлдвэр, Эрдэс баялагийн яам: 70 тэрбум төгрөг
  • 20 минутын хот, үндэсний хороо: 33 тэрбум төгрөг
  • Хяналт үнэлгээний үндэсний хороо:  24 тэрбум төгрөг
  • Боомтын сэргэлтийн үндэсний хороо: 15 тэрбум төгрөгийг төсөвтэй байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ззочинз
Ззочинз
11 сар 8, 2024 10:46

Боловсрол .эрүүл мэнд, нийгмийн хамга�##��##� сангийн яаманд их төсөв хуваарил�##�гүй яах юм.Энэ улсын гол судас нь юм чинь.наад төсөвийг чинь 21 аймаг сум дүүрэгт хуваарилахаар чинь хаанаа ч хүрэхгүй төсөв шүү дээ.Тэгээд та нар эмнэлэг,боловсролоо муулаад л бг биздээ

Холбоотой мэдээ

Back to top button