Ц.Туваан: 39 ордыг стратегийн орд мөн, бишийг тодорхойлоход цаг их орно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.
-ЭТТ, Чайна энержи нүүрс худалдах гэрээгээ хэлэлцэж эхэлсэн. Үнийг нь жишиг байдлаар тогтооно-
-Гашуунсухайт, Ганцмод боомтын бүтээн байгуулалтын нээлтийг тавдугаар сарын 14 хүртэл хойшлуулсан. Энэ хугацаандаа амжих уу. Тендерээ шалгаруулсан уу?
-Одоогийн байдлаар Гашуунсухайт, Ганцмод хоёр боомт тавдугаар сарын 14-нд төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг хийх төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Тендерийн хувьд төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг зарлаад дүгнэж, нэг компанийг шалгаруулсан гэх мэдээлэл ирсэн.
-Эрдэнэс таван толгой, Чайна энержитэй гэрээгээ үзэглэсэн үү. Нүүрсний үнэ хэдээр тогтов?
-Тавдугаар сарын 14-ноос өмнө нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг компани хоорондын гэрээг байгуулах ажил дээр холбогдох компаниуд нь ажиллаж эхэлсэн. Бидний зүгээс тодорхой ганц нэг асуудлуудад тодруулга өгч байгаа. Эрдэнэс таван толгой, Чайна энержитэй хийх гэрээ бол хараахан хийгдээгүй. Гэрээ байгуулах шатандаа явж байна. Нүүрсний үнийг тогтоохдоо Эрдэнэс тавантолгой компанитай урт хугацааны гэрээ байгуулаад ажиллаж байгаа компаниудын жишиг үнээр хийх протоколын дагуу явна.
-Тендерт хэдэн компани санал ирүүлсэн бэ. Үүнд хятадын хэд, монголын хэдэн компани байв?
-Тендерийн нарийн мэдээллийг мэдэхгүй. Эрхлэх асуудлыг хүрээнд Зам тээврийн сайд мэднэ.
-Биржийн тухай хуулиас бүтээгдэхүүн солилцох асуудлыг хассан-
-Уул уурхайн биржийн тухай хуульд бүтээгдэхүүн солилцох гэдэг үг оруулсан. Үүнийг гишүүд шүүмжилж буцаад оффтейк гэрээгээ сэргээж байна гэж хардаж байгаа харагдсан. Бүтээгдэхүүн солилцоно гэдэг агуулгыг та тодруулан тайлбарлаач?
-Энэ хуулийг шүүмжилснээсээ дэмжиж байгаа гишүүн олон байгаа. Яагаад гэвэл одоо манай улсад 14 мега төсөл, нийслэлийн 24 төсөл явж байгаа. Дээрээс нь орон нутагт нийгэм, дэд бүтцийн шинжтэй шийдэх шаардлагатай маш олон асуудал гарсан. Бүсүүдийн чуулганд оролцоход аймаг болон сумдын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ. Тухайн орон нутаг, аймгаар дамжин өнгөрөх дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх үү гэдэг асуудлыг тавьж байна. Эдгээрийг шийдэх гарц нь бүтээгдэхүүн солилцооны асуудал гэж Засгийн газар үзсэн. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсын валютын нөөц таван тэрбум ам.доллар орчим байгаа. Үүнээс багасвал олон эрсдэлтэй. Тиймээс валютын байгаа нөөцөө хэрхэн хадгалж багсгахгүй байх вэ гэдэг дээр Засгийн газар анхаарч ажиллаж байна.
Үүний гаргалгаа нь бид бүтээн байгуулалтын улиралд гадагшаа валют гаргаж тэндээс ямар нэг тоног төхөөрөмж авах биш өөрсдийн нөөц бололцоог ашиглаж, уул уурхайн бүтээгдэхүүнээ өгөөд оронд нь нийгмийн дэд бүтцийн шинжтэй бүтээн байгуулалтуудаа хийлгэж авах гэсэн ийм концепци.
Мөн бүтээгдэхүүн солилцох асуудлыг Уул уурхайн биржийн тухай хуульд заалт болгож оруулсан байсныг аваад Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд оруулж магадгүй. Бас энэ агуулгыг дэмжиж байсан гишүүд бүтээгдэхүүн солилцох асуудлаар бие даасан хууль боловсруулж байгаа гэсэн.

-Стратегийн ордод бүртгүүлж чадаагүй 39 ордыг бүртгүүлэх ажлын хэсгийн ахлагч нь та. Энэ ажил урагшилж байгаа юу?
-39 ордтой холбоотой асуудалд үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ дээр хүндрэлтэй нэг асуудал нь тухайн ордыг стратегийн орд мөн үү, биш үү гэдгийг тодорхойлоход маш их судалгаа хэрэгтэй. Тухайн ордыг эзэмшиж байгаа компани өртэй юм уу, өргүй юм уу. Ордых нь үнэлгээ стратегийн ордын шаардлагыг хангаж байна уу зэрэг асуудлууд бий. Стратегийн орд нь ДНБ-ний таван хувьтай тэнцэх ёстой гээд бодоод үзэхээр нэг тэрбум ам.доллартой тэнцэж байж стратегийн ордод орох эхний шалгууртай. Тиймээс эдгээр асуудал дээр бид Сангийн яам болон Татварын ерөнхий газрын харьяа байгууллагуудад хандаж тооцоо хийлгэж байна. Энэ ажилд нэлээд хугацаа орно.
-Нисэхийн шатахууны хэлэлцээрийг засаж, сайжруулаад удахгүй оруулж ирэхээр ажиллаж байна-
-ОХУ-ын нисэх онгоцны буудлын шатахуун цэнэглэх цогцолбор байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нэг байнгын хороо дэмжээд байгаа. Одоо дахин хэзээ орж ирэх вэ?
-Хэлэлцээр дээр УИХ-ын болон байнгын хорооны гишүүд санал ирүүлсэн. Тэдгээр саналыг нь тусгаад ОХУ руу өөрсдийн саналыг явуулсан. Видеогоор онлайн хурал бас хийсэн. Уг хэлэлцээг ойрын хугацаанд дахин оруулж ирнэ. Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас Монгол Улсын хуулийн дагуу УИХ-аар оруулж, хэлэлцэнэ.
-Танай намын бүлэг уг хэлэлцээг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа?
-Тэр бол УИХ-ын гишүүдийн байр суурь. Тухайн гишүүд иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа асуудалд хандсан байх. Нэг намынх гээд заавал энэ хуулийн төслийг дэмжих шаардлагагүй. Засаж залруулж, сайжруул гэсэн утгаар уг асуудалд хандсан байх гэж хүлээж авсан.
-Нисэх буудлын шатахуун цэнэглэх цогцолборын тухайд 20 жил гэдэг агуулгыг эргэн харж болох уу. Нийгмийн шүүмжлэл ч их байна шүү дээ?
-Хуулийн төслийг эргэж харна. Гашуунсухайт, Ганцмод боомтын бүтээн байгуулалтын хэлэлцээр дээр гишүүдийн саналыг авч, сайжруулаад явсан. Түүнтэй адил энэ хэлэлцээр дээр гишүүдээс ирсэн саналыг нэгтгээд засаж, залруулах байдлаар ажиллаж байна.
-Ухаа худаг төслийн талаар гишүүдэд мэдээлэл өгөх үүднээс бүгдэд нь хоёр ном тараасан-
-Ухаа худаг төслөө УИХ-д өргөн барилаа. Авахгүй байна гээд байсан. Бичиг баримтаа дутуу боловсруулсан юм биш үү. Энэ төслийг буцаасан гэсэн. Янзалсан уу. Хэзээ дахин өргөн барихаар ажиллаж байгаа юм?
-Ухаа худаг төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хууль зүйн сайд О.Алтангэрэл бид гурав баталж, УИХ-д өргөн барьсан. Засгийн газар хэн нэгнийг буруутгах биш төрийн байгууллага энэ асуудал дээр алдаатай хандаж уу гэдгийг тогтоох зорилгоор ухаа худаг төслийн асуудлыг гаргаж тавьсан. Энэ асуудлыг шийдэх газар нь УИХ гэж үзсэн учраас УИХ-д өргөн барьсан. Гэсэн ч буцаасан. Түүнээс хойших процессуудыг О.Алтангэрэл сайд хариуцсан. Тиймээс мэдээлэл байхгүй.

-Ухаа худгийн асуудал дээр хоёр ном хүртэл хэвлүүлээд Засгийн газар олон нийтэд өгөх ойлголт дээр маш их пиар хийгээд байгаа хэр нь дотоод ажлууд чинь гологдоод эргэж унаад байгаа дээр ямар арга хэмжээ авах гэж байгаа юм?
-Би төслийг яг гардан хариуцаж байгаа хүн нь биш учраас ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэлгүй байна. Номын тухайд хоёр эмхэтгэл гарсан байна лээ. Бүх гишүүдэд өгсөн. Надад бас. Би номон дээрхтэй ижил мэдээлэлтэй байгаа. Энэ ном бол пиар гэхээс илүү төслийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангах зорилготой.
-Засгийн газраас өргөн барьсан төслүүд дээр хаврын чуулганаар яг бодитой үр дүн гарах юм уу. Цаг авсан пи арын түвшинд энэ ажлууд чинь гацаад байна шүү дээ?
-Засгийн газар хуулийн төслүүдээ яаралтайгаар оруулж ирдэг. Энэ дагуу УИХ дээр яаралтай горимоор оруулан хэлэлцэж, зарим төсөл дээр байгаа асуудлыг нь дахин боловсруулах байдлаар хойшлуулдаг нь үнэн. Засгийн газар тухайн төслүүдийнхээ алдааг засаж, шийдвэрлүүлэхээр хаврын чуулгандаа багтаан дахин оруулж ирнэ.
-Хармагтайн ордыг Хятадын Зижинь групп авч байгаа. Энэ орд дээр Засгийн газрын түвшинд хэлэлцсэн үү. Хоёр өөр компани том орд дээр хэлцлээ хийгээд яваад байна манайх ямар байдлаар оролцож байгаа юм бэ?
-Хармагтай дээр Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа асуудал байхгүй. Хятад компани авч байгаа талаар ч мэдээгүй. Лиценз авсан түүнээс өөр мэдээлэлгүй байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Со үүл баяр нарын шантадж бүү ор наадуул чинь барууны утсан хүүхэлдэйнүүд шүү
Энэ луйварчин хармагтайн ордыг сайн мэдэж бгаа. Зориуд дараад стратегийн ордод оруудахгүй асуудлыг удаагаад бна ш тээ. Энэ хооронд онтрэ оюутолгой хоёр шиг юм болоод монголд 20 хон хувиас 34 хувиа авб�##� ав гэдэг асууд�##� яригдана даа. Энэ ажил хийдэггүй луйварчин өмхий гахайг �######�уулаачээ
Бүгдийг нь буцааж ав
Ха ха новшийн өлөн Туваан нохойтож байх шив. Хэдэн төгрөг авцан юм биш үү
Стратегийн орд гэдэг чинь тодорхой шдээ . Энд хугацаа орох ямар ч шаардлагагүй. Соц нийгмийн үед улсаас хөрөнгө гаргаад хайгууль хийсэн нөөцийн тогтоосон ордууд . Ямарч маргах зүйлгүй Улс авах хэрэгтэй Туваанаа .
Битгий �##�и�##�аад бгаарай бүгд орно дээр нь нэмээд ч оруул хөшөөтөөс эхэл
Энэ хүнд мэддэг юм байна уу? С�##�барыг мэдэхгүй бол мэддэг с�##�бартаа ажиллаач
Бордооны гахай
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Энэ уяач уул уурхай мэдэх нь юу л бол
Удааширч цаг их орно гээд байгаа нь тохиролцоо хийж хулгайлах гэсэн л арга чарга нь
Үндсэн. Хуулиа. Л барьж газар. Доорхи. Баялаг. Ард. Түмний. Өмч. Нийтийн. Өмч гэдгээр. Стратөги. Гэлтгүй. Бүгд. 51. Хувийг улс. Эзэмшилд. Байх. Ёстой
Тэнэгтэж бна. Өлөн маф
Соци�##�измын үед олсон байх шүү