Трамп Камбож, Тайланд гал зогсоосон хэмээсэн ч байлдаан үргэлжилж байна
Энэ долоо хоногт Камбож, Тайланд хоёр эзэмшлийн маргаантай газар нутаг дээр байлдах болсон. Хоёр улс долоодугаар сард мөн зэвсэгт мөргөлдөөнд орж, АНУ болон Малайзын зуучлалаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн байдаг.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногт эхэлсэн мөргөлдөөнд шийдэл олохоор Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул болон Камбожийн удирдагч Хун Манеттэй утсаар ярьжээ. Утсаар ярьсныхаа дараа хоёр улс гал зогсоохоор болсон хэмээн Трамп мэдэгдсэн юм.
Гэвч Тайланд, Камбож хоёр өнөө өглөө /2025.12.13/ бие биедээ агаарын цохилт өгсөөр л байна. Камбожийн Хэвлэл мэдээллийн яам мэдэгдэл хийхдээ “Тайландын хүчин бөмбөгдөлтөө зогсоолгүй үргэлжлүүлсээр байна” гэжээ. Харин Тайландын зэвсэгт хүчин үүнийг үгүйсгэн мэдэгдэл хийхдээ Камбож улс энгийн иргэдийг онилж, газрын тэсрэх бөмбөг байрлуулж олон улсын дүрмийг удаа дараа зөрчлөө хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.