ОХУ Украины хоёр боомтод цохилт өгөхдөө Туркийн гурван онгоцыг бөмбөгджээ

ОХУ баасан гарагт /2025.12.12/ Украины хоёр далайн боомтод цохилт өгөхдөө Туркийн гурван онгоцыг бөмбөгдөж гэмтэл учруулсан байна. Украины албан тушаалтан болон онгоныг эзэмшигч “Cenk Shipping” компани мэдэгдсэнээр хөлөг хоол хүнс тээвэрлэж явжээ. Турк бол НАТО-гийн гишүүн орон. Гэхдээ НАТО гишүүн орны газар нутаг руу халдсан тохиолдолд хамтдаа хариу арга хэмжээ авна гэсэн дүрэмтэй.
Энэхүү халдлагын өмнөхөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьж боомт, эрчим хүчний дэд бүтэц рүү цохилт өгөхгүй байхаар тохиролцож гал зогсоох нь ашигтай байж магадгүй гэж хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Оросууд одоо үүсээд буй дипломат хэлэлцээний боломжийг чухалчлан авч үзэхгүй байгаагаас гадна Украин дахь энгийн аж амьдралыг устгах зорилготой дайнаа үргэлжлүүлнэ гэдгийг энэ халдлага харууллаа” хэмээсэн юм.
Сүүлийн үед Украин ОХУ-ын газрын тосны дэд бүтэц, тээвэрлэдэг танкер онгоцнуудад цохилт өгөх болсон. Үүний хариуд Москва Украиныг Хар тэнгисээр дамжих боломжгүй болгон тусгаарлана гэж сүрдүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Турк улс бөмбөгдүүлсэн тээврийн онгоцныхоо хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй.
Чи бид хоёр шиг амьтанд ямар хамаа байна.Илүү үг хүзүү орооно.
Чамд сда ямар хамаа байнаа
Орос ч аргаа барж бна даа, хөөрхий