Гадаад өр ₮16 их наядаар өсөж, Монгол хүн бүр ₮40 саяын өртэй болов
Монгол Улсын иргэн бүр 40 сая төгрөгийн өртэй. Тодруулбал, Улсын нийт гадаад өр 2025 оны гуравдугаар улирлын эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7 тэрбум ам.доллароор буюу 13 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх улирлаас 805.2 сая ам.доллароор буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тэгвэл сүүлийн гурван жилд Монгол улсын гадаад өр хэрхэн нэмэгдсэн болохыг дараах инфографикаар үзүүлье.
Монгол Улсын гадаад өр /сая доллар/
2023 онд 33237.4
2024 онд 35782.8
2025 онд 40439.3
Нэг хүнд ногдох өр /монгол мөнгөөр/
2023 онд 32,817,014 2024 онд 35,330,219 2025 онд 39,927,824
Гадаад өр яагаад өсөв?
Гуравдугаар улирлын дүнгээр өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөхөд,
- Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 (9.9%) тэрбум ам.доллароор,
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.5 (74.8%) тэрбум ам.доллароор,
- Засгийн газрын гадаад өр 594.9 (7.3%) сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Нийт гадаад өрийн,
- 18.3 (45.3%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани
хоорондын зээллэг, - 8.8 (21.7%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
- 3.5 (8.5%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад
хадгаламжийн байгууллагынх, - 1.4 (3.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
- 8.5 (21.0%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
Манай Засгийн газрын өр улам зузаарсаар байна.
2025 оны 3 дугаар улирлын эцэст Засгийн газрын өр 35.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 (15.6%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 175.3 (0.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна
Тодруулбал, Засгийн газрын гадаад өр 2025 оны 3 дугаар улирлын эцэст өмнөх оны мөн үеэс 4.1 (13.5%) их наяд төгрөг, дотоод өр 764.1 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Улмаар Засгийн газрын өрийн баталгаа 29.5 (14.2%) тэрбум төгрөгөөр буурав.
Засгийн газрын нийт өрийн
- 34.2 (95.6%) их наяд төгрөг нь гадаад өр,
- 1.4 (3.9%) их наяд төгрөг дотоод өр,
- 178.8 (0.5%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа.
Харин 2025 оны 3 дугаар улирлын эцэст Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 2.8 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 930.8 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Энэ нь үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 1.2 (68.5%) их наяд төгрөгөөр өсөж, хүүгийн төлбөр 4.2 (0.4%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүн бүр 40 сая төгрөгийн өртэй гэж уншихаар үнэхээр айдас төрж байна бид ийм их өрийг хэзээ ч санал асууж зөвшөөрөөгүй шүү дээ
Ene too barimt bol zuvhun tsasan deerh too bish bidnii ireeduid toloh tatvar amidraliin daraam bolj irne
Сүүлийн гурван жилд ингэж хурдтай өссөн өрийг хэн хариуцах юм бэ энгийн иргэд л нуруундаа үүрэх нь тодорхой
Засгийн газрын өр улам зузаарсаар байна гэдэг өгүүлбэрийг унших бүрт маргаашийн амьдралд итгэх итгэл багасч байна
Ene uruud yuund zartsuulagdsaniig irgeded il tod tailbarlah heregtei
Нэг хүнд ногдох өр жил бүр ингэж өсөж байхад цалин орлого тийм хурдтай нэмэгдэхгүй байгаа нь бодит үнэн
Шууд хөрөнгө оруулалт нэрийн дор ийм их зээл орж ирээд бодит эдийн засагт мэдрэгдэхгүй байгаа нь сонин
Ene bol zuvhun turiin asuudal bish irgediin amidraliin asuudal bolson
Засгийн газар зээл авч өр тавихдаа ирээдүйд төлөх эх үүсвэрээ бодсон юм болов уу
2023 оноос хойш өр ингэж тасралтгүй өссөн нь бодлогын том алдаа гэж харагдаж байна
Ene too barimtig harsnii daraa ireeduid huuhed turuuleh ch aimshigtai sanagdaj baina
Засгийн газрын гадаад өр дийлэнхийг эзэлж байгаа нь хамгийн эрсдэлтэй зүйл
Ene ih zeeliig bugdiig ni irgediin ner deer bichsen shig l sanagdaj baina
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр ингэж огцом өссөн нь санхүүгийн системд дарамт үүсгэнэ
Ene bodlogoor yavaad baih yum bol neg hun 50 60 sayiin urtei boloh udur hol bish
Өрийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт ийм их мөнгө төлж байхад нийгмийн салбарт хөрөнгө үлдэх үү
Ene uruu bugdiig tatvaraар l daraa ni avna shuu dee
Засгийн газар өр тавихдаа тайлан тооцоогоо ил тод тавьж иргэдэд ойлгомжтой хэлэх ёстой
Ene bol heden said dargiin shiidver bish buten ulsiin ireedui
Гадаад өрийн ихэнх нь шууд хөрөнгө оруулалт гэдэг нэртэй зээл байгаа нь эргэлзээ төрүүлж байна
Ene ih uruu toloh gej bid nar heden uedee zovoh yum bol
Иргэд ядуурч байхад өр л өсөөд байвал энэ бодлого зөв үү
Ene too barimtuud uneheer tsочirduulj baina
Засгийн газрын өр дотоодынхоосоо хэд дахин их байгаа нь аюулын дохио
Ene ih zeeliig hiihdee ard tumnees asuusan bol arai oor baih baisan
Данх Дамараа Жонхуу гурав засагласан жилүүдэд Монгол орныг сэхэхгүй болтол нэрмэжээ . Занданшатар ч дээрдэх юм алга.
Энэ өрийн тал нь Оюутолгойн өр гэхээр сайн гэрээ хийсэн гэж хэлдэг хүмүүсийн мэдрэл зүгээр үү