Гадаад мэдээДЭЛХИЙ

“Warner Bros” студи “Paramount”-ийн $108 тэрбумын саналаас татгалзах төлөвтэй байна

“Warner Bros Discovery”-гийн студи болон стриминг салбарыг “Paramount Skydance” 108.4 тэрбум ам.доллар, “Netflix” компани 72 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан. Тэгвэл “Warner Bros”-ийн ТУЗ “Paramount”-ийн саналаас татгалзахыг хувьцаа эзэмшигчдэд зөвлөх төлөвтэй байна.

Худалдан авах өрсөлдөөнд ялсан компани нь кино стримингийн салбарт томоохон давуу талтай болно. “Paramount” компани өөрсдийнх нь тавьсан санал илүү дээр гэх байр суурийг илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдад илүү ашигтай байхаас гадна зохицуулах албанаас зөвшөөрөл авахад илүү амархан байна гэж “Paramount” мэдэгджээ.

“Warner Bros” студийн оюуны өмчийн каталог нь дэлхий дахинаа танигдсан дүр, баатар, цувралуудаар дүүрэн. Тодруулбал “Harry Potter”, “Game of Thrones” гэх мэт алдарт цувралуудаас гадна Superman, Batman, Wonder Woman зэрэг баатруудыг эзэмшдэг “DC” комикийг худалдан авах өрсөлдөөнд ялсан компани авна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button