Top StoriesСурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

#1: Н.Тавинбэх 10 аймгийн ДС-тай болох төслийг атгаж, зөвлөхдөө 7 тэрбумыг займчуулан өгсөн гэх АТГ-ын үндэслэл

БНСУ-аас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох мөрөөдөл 2019 оноос эхэлсэн. Гэтэл энэ төсөлд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Үүнтэй холбогдуулан /2026-01-14/-ний өдөр ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг баривчилж, эхний ээлжид 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. АТГ-аас 21 газарт нэгжлэг хийж Н.Тавинбэх нарын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авчээ. Мөн дээрх хэрэгт холбогдуулан Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа, нарыг шалгаж байна. Энд нэр дурдагдаад буй хүмүүс Н.Тавинбэхийг сайд байх үед Эрчим хүчний салбарын өндөр албан тушаалд томилогджээ.

Мөн эхнэрийнхээ үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр ган голтой хөнгөн цагаан утас нийлүүлэх, нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөгийн валютыг хураан авч, хамаарал бүхий нэг хүний хамт баривчилсан байна.

Хэргийг эхнээс нь хөвөрдье...

10 аймгийн ДС-тай болох төслийн гүйцэтгэлээс мөнгө завшсан байж болзошгүйгээр баривчлагдсан гурав

“...Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байна...”

Өдгөө “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байна.

Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас хоёр/ KDHEC, KDHC/ , Монголын нэг /Грийн энержи интернэшнл/ гэх ААН-үүд есөн сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан байгаа юм. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж, үүнээс 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д гаргуулан өгсөн байна.

"Грийн Энержи Интернэйшнл" ХХК 2018 онд байгуулагдсан, 2023 оноос П.Товуудоржийн дүү П.Даваадоржийн нэр дээр бүртгэлтэй.

Ашиглалт болон засвар үйлчилгээ, Зөвлөх үйлчилгээ, Инженеринг, Төслийн менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН болж таарч байна. Дүү П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан гэхээс өөр түүхгүй.

Харин П.Товуудоржийн хувьд, 2020-2021 онд Эрчим хүчний сайдын зөвлөх, 2022 оноос одоог хүртэл Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж байна. ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: 194 сая
  • Гэр бүлийн орлого: 78 сая
  • Нэг орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай: 428 сая
  • Lexus, ES 300- 1- 45 сая
  • Хурдан удмын 15 адуутай: 150 сая
  • Хадгаламж: 496 сая

Уг нь П.Товуудоржийг Эрчим хүчний яаманд эгүүлэн авч ирэх талаарх яриа салбарынхны дунд байсан ч хуулийн байгууллагынхны овоо хараанд дүүтэйгээ хамт ороодхов.

Мөн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямааг уг хэрэгт холбогдуулан гадуур шалгаж буй. Түүний хувьд /2017.12.05/-ны Засгийн газрын хуралдаанаар өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн. Өдгөө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байна.

Н.Тавинбэх. 2022 оноос 2025 оны сүүл хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Г.Занданшатар Ерөнхий сайд болуутаа түүнийг ЭХЯ-ны ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлж, "ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томилж байв. Улмаар БЭТ-өөс буулгаж, “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар томилоод байв.

2022 оноос 2025 оны сүүл хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Г.Занданшатар Ерөнхий сайд болуутаа түүнийг ЭХЯ-ны ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлж, "ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томилж байв. Улмаар БЭТ-өөс буулгаж, “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар томилоод байв.

Тэрбээр эл салбараас тендер авдаг “Багануур энерги” гэх компанийн “нууц ноёнтон”. Учир нь, тус компанийн Ерөнхий инженерээр эхнэр С.Мөнхжаргал нь, Ерөнхий нягтлан бодогчоор төрсөн дүү Н.Намуунбэх нь ажиллаж ирсэн намтар бий. Гэхдээ Н.Тавинбэх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан удаагүй.

“Багануур энерги” ХХК нь:

  • Багануур дүүрэг дэх Тэмүүлэл зуслангийн цахилгаан хангамжийн тендерт 513 сая
  • Төв аймгийн Мөнгөнморьт суманд Эрчим хүчний дэд станц барих тендерт 74 сая
  • Баянголын гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн тендет 6.7 тэрбум /Багц 3.2- 1.2 тэрбум төгрөг/
  • Хэнтийн Цэнхэрмандал сумын Шинэ суурьшлын бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хашаа бүрийг шитжүүлэх тендерт 50 сая
  • Чингэлтэйн XVIII хороо буюу VII буудлаас хойших Яргайтын 6-9, 23-43 дугаар гудамжинд гэрэлтүүлэх тавих тендер 167 сая
  • Дорноговийн Эрдэнэ сумын Бүрдэнэбулаг бөөрний сувилал хүртэл 10/0.4кВ-ын 24.3 км цахилгааны шугам татах тендерт 1.0 тэрбум
  • Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Засгийн газрын 26.6 сая ам.долларын Логистикийн төвийн төсөлд гүйцэтгэгчээр оролцсон. 

АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал,

  • Өөрийн орлого: 2020 онд 111 сая, 2023 онд 38 сая
  • Гэр бүлийн орлого: 2020 онд 98 сая, 2023 онд 50 сая
  • Орон сууц: 2020 онд 235 сая, 2023 онд 199 сая
  • Тээврийн хэрэгсэл: 2020 онд автомашингүй,
  • Мал: 2020 онд 464 сая /Адуу-533, Үхэр-139, Хонь-1580, Ямаа-220/, 2023 онд 656 сая /Адуу-610, Үхэр-480, Хонь-1600, Ямаа-300/
  • Газар: 2020 онд 21.5 сая, 2023 онд 29.5 сая
  • Хадгаламж: 2020 онд 60.7 сая, 2023 онд 225 сая
  • Зээл: 2023 онд 145 сая
  • Авлага: 2020 онд 270 сая

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадоржийг эхний ээлжид 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Хугацаа нь энэ сарын 16-ны шөнө дууссан. Үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүү иргэний анхан шатны тойргийн шүүх шийднэ.

Сэжигтнээр дуудагдсан Эрүүгийн хуулийн зүйл ангийг тодруулбал,

Эрүүгийн хуулийн 22.1.2 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10.1 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


АТГ-аас Эрчим хүчнийхнийг онилсон хоёр дахь хэрэг...

-Гэрээс нь 350 сая төгрөгийн гадаад валют олдож, баривчлагдсан Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтох-

Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Шинэжинст суманд баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техник нөхцөл олгуулах хүсэлтийг баталж, 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр ган голтой хөнгөн цагаан утас нийлүүлэх, нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг байгуулж, өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон байна. АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгийн ажиллагаа явуулахад Б.Насантогтохын гэрээс болон хамаарал бүхий этгээдийнх нь гэрээс нийтдээ 350 орчим сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан. Мөн хамаарал бүхий нэг этгээд цуг баривчлагдсан гэх мэдээлэл байна.

Б.Насантогтохын хувьд, Н.Тавинбэхийг сайд байх үед буюу 2020-2022 онд Яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж, сайд нь буумагц Эрчим хүчний яамны газрын даргаар хоёр жил гаруй ажиллаж, өдгөө Зам, тээврийн яамны ТНБД хийж байна.

Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-д мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: 69 сая
  • Гэр бүлийн орлого: 57 сая
  • Хоёр орон сууцтай: 582 сая
  • Хонь-140, Үхэр-56- 49 сая
  • Эзэмших гэрчилгээтэй хоёр газартай: 4.3 сая
  • Хадгаламж: 291 сая
  • Авлага: 180 сая
  • Зээл: 200 сая

Түүнийг Эрүүгийн хуулийн 18.6.1, 22.1.2-дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгаж байна.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
77 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ял шийтгэл маш бага байна.

Кх кх
Кх кх
Reply to  Зочин

Болдог бол буудчих юмсан

Их мэдэх
Их мэдэх

50 бэх ч яахав. ..их далдганасан аа санагтүн. Эрчим хүчний булхай гэвэл тэр чигээрээ Ёойжоо шдэ. Хэнд хэдийг өгч 28 он хүртэл сайд хийхээр тохиров...гээд л ухвал ДАЛАЙ ...ДАЛАЙ

Зочин
Зочин

Хаха чи сда хөөгдөж гарсан хүний нэг үү, хохино гэж бгаа шд заяагүй гөлөг

Зочин
Зочин

Чойжилсүрэнгээр дамжсан мөнгө байгаа бол шалгах хэрэгтэй. Сайд нь Чойжилсүрэн байгаа тул сэжиглэх ёстой.

Зочин
Зочин

Эх Орноосоо урвагч нар, авилгал биш эх орноосоо урвах зүйл анги-р яллах хэрэгтэй, энэ станцууд ашиглалтанд орсон бол эх орондоо хичнээн хэрэгтэй, урвагчид

Зочин
Зочин

ТАВИНБЭХИЙГ ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДДЭГ. ТЭГВЭЛ ХҮРЭЛСҮХ МӨН ХОЛБООТОЙМ БАЙНА. ЭНЭ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР АРД ИРГЭДЭЭ БОДДОГГҮЙ. ХАМГИЙН ЭХЛЭЭД Л ТЭНДЭР АЛБАН ТУШААЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЭД ХӨРНГӨ МӨНГӨ ГАДААД УЛСУУДЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ОҮҮ АӨӨӨЛЬ ХЭЗҮЙНЭЭ ХАМРАА ШАААЧИХСАН ХУЁЦАН ОРООЦОЛДЧИХСОН БАЙДАГ ШУНАЛЫН МУУ ДЭВ БУЗРУУД ХҮРЭЛСҮГИЙГ БАС ТОЙРСОНГҮЙ. НЕФТЬ ДОРНОГОВЬД БАРЬЖ БАЙНА 100% ХАНГАНА ГЭСЭН ЧИНЬ ОДОО 50% БОЛЧИХСОН НААЖ ЯВНА. ДЭЭРЭЭС НЬ БАС ТҮҮХИЙ ЭДИЙХ НЬ НӨӨЦ БАРАГ ДУУСЧ БАЙНА ГЭЖ БАЙХАВ ...МУУ ЁРЫН ЭЛБЭГДОРЖИЙН ОРООЦОЛДСОН ГЭМТ ХЭРЭГ, Н.ЭНХБАЯР СЭЛМЭН БАЙШИН, БАГАБАНДИ ЭРДЭНЭ СУМЫН АЛТ ГЭЭД ОДОО ЮУ Ч ГЭЖ ХЭЛЭХЭВ ДЭЭ....ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ

Зочин
Зочин
Reply to  Зочин

НӨГӨӨ НЭГ 10% Г АВААД СУРЦСН АВААСҮРЭН ГЭХ ХАР ХУЛГАЙЧ ИХ ХУРАЛД БӨГСӨӨ ЦООРТОЛ СУУХДАА ХИЙСЭН БҮТЭЭСИЙМ ГЭЖ ТҮЙ Ч БАЙХГҮЙГЭЭР ҮЛ БАРАМ ГАДНЫ ЦӨӨВӨРҮҮДТЭЙ НИЙЛСЭН ХОТНЫ ХАР НОХОЙ ЭХ НИЙ САЙД БАЙХДАА БОЛОРЧУЛУУН ГЭХ АВИЛАГЧИНТАЙ НИЙЛЖ ТӨРИЙГ Ч НЭГ ЦӨЛМӨХ ШИГ БОЛСОНДОО

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дайн болох гэж байхад Даваасүрэн яамай байна. Дэлхийд цөмийн дайн ч болж мэдэхээр байна. Иранд Америк, Израйл цэрэг илгээж мэдэхээр байна. Хятад тайваны аралд цэрэг илгээж мэднэ. Ингээд бодохоор монголд нэг цахилгаан энэ тэр бол жижиг асуудал мэт санагдана. Монголчууд минь цөмийн дайн болбол бид нар бүтэн харахгүй 33 жил хар манан дотор амьд гарагүй яг динозавр шиг мөхнө. Ийм хэцүү зүйл болохгүй байхыг хүсэж байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эрчим хүчний асуудалтай холбоотой сэдэв уншиж байтал дундуур нь гэнэт дайны тухай бичиж хүмүүсийн бодол сарниулагч.энэ нөхөр
холбоотон ч юм шиг санагдав.

3очин
3очин
Reply to  Зочин

Ямар тэнэг хар хүүр вэ.Тэр дайн майн чамд ер нь ямар хамаа бндаа.Тийшээ орилж байхаар амьдралаас минь хумслаад бгаа энэ бузар хулгайч нар луугаа гуаглаач. Малан бомбоо вэ чи

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гадны даалгавраар Монголын чухал бүтээн байгуулалтыг гацааж, Эзнийхээ өмнө гавьяа байгуулсан хүн шүү!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Даваасүрэн Жeнко нар оросуудын захиалгаар багануурын цс г гацаасан ём шүүдээ

Орк өвгөн
Орк өвгөн
Reply to  Зочин

Пять дeсать чeрнeль минь мөнгөн морьтынхоо газар тариалангиин талбай дахь газартаа мөнгөө булчихгүй дээ юун гэнэ юм

Зочин
Зочин

Ялаас амархан мултардаг болохоор айхгүй хийдэг юм биш үү, санаа амар хэдэн тэрбумаар нь шааж чадаж байна ш дээ, авилгачдыг цаазалдаг, ядаж 10 жил өгдөг байсан бол ингэж чадах уу

Зочин
Зочин

Энэ хэд ч шорон явах нь тодорхой. Тавинбэх номын санч хийх нь ойлгомжтой.Аюурсэдийн оронд. Хамгийн гол нь хялбаршуулсан шүүх нэрийн дор Дарханы хэн билээ тэргүүн шиг 40 сая төгрөг төлөөд мулталчихсан. Идсэн хулгайлсан бүх хөрөнгийг нь илрүүлж хураах нь үнэнд нийцнэ.

Зочин
Зочин

ДБЭХС ТӨХК -иас болон Багануур дүүргээс хот руу орж ирээд ЭХЯ болон харьяа салбарт ажиллаж байсан хүмүүс авилга авсан хөрөнгө мөнгө идсэн ууссан асуудлаар сүүлийн жилүүдэд маш их шуугиан дэгдээж салбарын нэр хүндийг унагааж байгаа нь харамсалтай

Зочин
Зочин
Reply to  Зочин

90 оноос хойш энэ салбар луйварчдын гарт нэрмүүлсээн. Гэр хороололд амьдарч байсан хужаа Цэнгэл гэхэд л гэнэт цоорч тэнгэрийн амьтан болж байв

Зочин
Зочин

Эрчим хүчний энэ автоматаар айл бүрд тавьсан ухаалаг тоолуурыг бүх талаар нь шалгуулья! ЗГаас хөнгөлсөн 21-06 цагийг 22-06 ыагаар тохируулсан байж болох юм энэ нь урд өмнөх тоолуураас өөрөөр заагаад тогоо хэмнээд байхад хэрэглээ өнлөр гаргаж төлбөр төлүүлээд бн аа. Дараагийн дугаарт 21-09 ыаг болгож тохируулах боломжтой гэтэл ЗГ ын шийдвэрийг зөрчиж 06-09 цаг дээр мөнгө гаргаж ард ирүэдээс алдагдлаа нөхөх арга хэрэглээд цаад их мөнгийг ингэж өөрёдөө завшиж угааж байна шүү! Энэ тоолуур тохируулж программчлахад монгол мэргэжилтнүүд өөрсдөө юу ч мэдэхгүй хятад хүмүүсээр тавиулсан тиймээсэрчим хүч хэрэглэгч ард иргэд асар их хохирч бн аа тавьсан компани хүмүүсийг бүгдийг нь шалгаж учрыг нь олно уу? Бодит жишээ: өмнөх тоолууртай үед шөнийн хөнгөлөлт 180 мянга орчим дундажаар эдэлдэг байтал энэ тоолуур 80 мянга орчим гаргаж хэрэглэгчийг хохироож байна шалгаж өгдөг хянадаг газар байна уу

Зочин
Зочин

Гэмгүй царайлсан чөтгөр байжээ энэ тавин бэх ийм муухай чөтгарийг хорвоо яаж даанаа үйлийн үрээс айдаггүй чөтгөр юм байх даа

gana
gana

ene Nyamaa gej ELF COIN gargahad gar biy orolcson hvn shv, 1 founder amarjin n eren survaljlagdaad alga bolsondoo

Зочин
Зочин

Пээх бузрууд, ДЦС ямөр хэрэгтэй билээ дээ

Зочин
Зочин

Psda neeree tuilj ughiimaa iin setgelgvi lalruudiig yax ve

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Яачихсан харласан дотортой, ийм томхулгай хийхээс айдаггүй бүдүүн зрхтэй, хөлдүү хүмүүс байдаг байнаа??? Цусыг холиоод хая!!! Бусдад нь дохио болог!!!

Зочин
Зочин

Ямар ханаж цаддаггүй, сэжгийн хулгайчууд вэ? Бүх хөрөнгийг нь хураагаад, замаас нь цавчиж идчихгүйгээр, цахилгаан станц барих, хүүхдийн суруугль, цэцэрлэг барихад зориулмаар байна.

Зочин
Зочин

Энэ муу лаларын хулгайчдаас завшсан хөрөнгийг бүгдийг хураан авч дээр нь 20-30 жилийн ял өгөхгүй бол наадуул чинь цочоо авахгүй байна шдээ!

Хүн
Хүн

Нөгөө муу хятад шиг цаазаар аваад ойлгуулах хэрэгтэй санагдах юм тэгэж байж ойлгож айж эмээх болов уу, хэдэн гол толгойг таслах хэрэгтэй төр хүчээ харуулах болсон. Арай хэтэрлээ улс мөхөж байна сүйрлийн ирмэгт тулсан.

Зочин
Зочин

ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛИЙГ ХУРДАН БАТАЛ!!!! ТЭТГЭВЭРИЙГ ХАНГАЛТТАЙ НЭМ!!!!

зочин
зочин

...одоогоор баривчлагдаад байгаа хүмүүсийн мэдүүлгээр нэр дурдаг,дсан хүмүүсийг хэзээ шалгах юм бол?

Мангарууд
Мангарууд

Цаазын ял сэргээж гүйцэтгэх хэрэгтэй.. энэ хулгай луйвар авилгачид г цаазаар гүйцэтгэх хэрэгтэй үгүй бол дуусахгүй ээ

Зочин
Зочин

Ийм их идэж ууж байхаар яаж мөнгөтэй байх уу дээ. Хөрөнгийн хураа. Цалингаас цалингийн хооронд ажиллаж байгаа хүмүүс ийм нүсэр их хөрөнгөтэй байх боломжгүй. Цалин, Тэтгэвэр, Халамж, Хүүхдийн мөнгө нэмээ. Ашиггүй гээд цахилгаан, дулаан үнэ нэмээ биз дээ. Ашиггүй байна гэж хэзээ ч байхгүй. Хөрөнгийн хурааж ялын эдлүүл

Зочин
Зочин

Ийм их хөрөнгө идэж, улс орныг маш их хохироосон байхад ял шийтгэл ийм бага байх гэж үү!!! Арай ч дээ... 0.6 сараас 1.6 жил, 1-5 жил, 2-8 жил ч гэх шиг... болиочээ... 20-30 жил, эсвэл цаазаар авах ёстой ш дээ!!! Ял шийтгэл нь ийм хөнгөн болохоор л ингэж даварч идэж байгаа... Энэ муусайн хулгайч нар өөрсдөө идэж уух гэж л өөрсдөдөө зориулж ийм ялын бодлого баталсан байна!!! Одоо хамаг хөрөнгөө нуугаад хөнгөн ял аваад нарсанд номын санч 1.6 сар гэдсээ илж амарч байгаад наранд гарангуутаа нуусан ард түмний хөрөнгийг аваад гадаад руу зугтаана даа. Ийм хөнгөхөн ялын бодлоготой юм чинь манай улс хэзээ ч хулгайч нараасаа салж чадахгүй ээ!!! Нараа Сараа Цэцгээ Дулмаа Болдоо... гээд л шинээр хулгайч нар ар араасаа төрөн гарсаар л байх болно!!! Яаралтайгаар ялын бодлогоо чангал... Хууль зүйн сайд Энхбаяр гуай!!!

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Энэ лалруудын хувьдаа идчихсэн зээлийн мөнгийг айл гэр болгон төлж байгаа

Иргэн
Иргэн

Хөдөө орон нутагт ДЦС- нэн шаардлагатай бодоод 20- гаран жил болж байгаа!! УБ- хотын цаашилаад бүх Монголчуудын зовлон бол Аймгийн төвүүдэд ажилын байр, орон сууц барих ямар ч боломжгүй олон жилийг ардаа орхиолоо!!! МАН - аа аймгийн төвүүдэд ДЦС-нэн даруй барьж өгч Монголчуудад туслаач гуйж байна!!! Манай Архангай аймагт шав тавиаад олон жил боллоо гуйж байна хөгжимаөр бн аймгийн төвүүд!!!

Зочин
Зочин

Ялын дээд хэмжээ өгсөн дээр бүх насаар нь хориоо хөрөнгө бүгдийн хураа улсад хохирол учируулсан төлүүл даварсан юм бэ

Зочин
Зочин

Энэ их төсөл хөтөлбөр орж ирэхэд харьяа дээд байгууллага хууль хяналт нь юу хийж байсан юм бэ? Тэд өөрсдөө л нөхцөл боломжийг олгосон байна шүү дээ.

3очин
3очин

Ямар нугасгүй шуналтай цайчихсан хар хүүр вэ.Ийм юмнуудыг шууд буудах хэрэгтэйшдээ

Зочин
Зочин

Энэ хэдийг яах гэж барьсан гээч Чойжоо эзнийг нь айлгах л гэж барьсан удахгүй тохиролцоонд хүрсний дараа энэ хэдийгээ торгосон болоод 30 оноос төрд нь буцааж авна. Ийм л технологи 30 жил болж байна даа.

Зочин
Зочин

Монголд цаазын ял хэрэгтэй байна аа. Эд зогсохгүй ээ.

Гэрэлхүү
Гэрэлхүү

Новшийн амьтад юмаа

Zuvd zuv bai
Zuvd zuv bai

Arai l ym aa .. boldog bol olnii umnu buudchix ym san

Зочин
Зочин

Худлаа шүү одоо нээг их сүржигнэж баривчлана хорино ял авжаагаа нь хаана байгаан.Тэгэсгээд дарагдана муусайн алны нэвчсэн жийрэгнүүд сарын тэмдэгний жийрэгнүүд.Товуудорж пязда ялтандорж боллоо Ичинхорлоогоо авьяа хөөш чи зөндөө хэрэглэллээ.Одоо сунаад гэцүү болцорсон байх эвий минь яах вэ?

Зочин
Зочин

Гүй ээ тэгээд зөвлөх үйлчилгээгээ үзүүлээд хариуцсан ажлаа хийчихсэн бол хохирол учруулаагүй л гэсэн үг дээ. Харин давуу байдал олгосон гэдэг л буруутгал байж болно. Зөвлөхийн дүү бол хамаарал бүхий этгээдэд ч орохгүй дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

40 жилийн хугацаатай зээл гэж байна. Иймд 2059 он гэхэд бариад, төлчихвөл болох бус уу. Сайн толгойгоо ажиллуулах хэрэгтэй. 2030 он хүртэл банканд хийж барих зарим мөнгөө хадгалж өсгөж байгаад, тэгээд барихад оройтохгүй бол яах вэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үлгэр яариад байгарай лалар мн

Зочин
Зочин

Тавинбэх ч мэргэжил талдаа бол нэвт шувт бас л зэвүүн толгойтойшд. Эцэг эх нь хэзээний хөрөнгөтэй хүмүүс дээ

Зочин
Зочин

40 жилийн хугацаатай зээл гэж байна. Иймд 2059 он гэхэд бариад, төлчихвөл болох бус уу. Сайн толгойгоо ажиллуулах хэрэгтэй. 2030 он хүртэл банканд хийж барих зарим мөнгөө хадгалж өсгөж байгаад, тэгээд барихад оройтохгүй бол яах вэ?

Зочин
Зочин

Эрчим хүч. Цахилгааны асуудал Хоосон Худал Хийсвэр л байна шүү дээ. Олон жил ингэж л явж ирсэн байна.....5-р цахилгаан станц баригддаггүй.............бүгдийг хулгайлсан хорлол байна!!!!!!

Энхээ
Энхээ

Өө хөөрхий манай Цэцэрлэг хотод барих ёстой байсан Дулааны станц эдгээр нөхдийн гараар ороод дашин шоо болсон юм байна л даа,бүхэл бүтэн 1 хотын станцыг залгичихдаг мундаг л ходооднууд юм бна

ЯанадааМАН намын хулгай дэндэж бнаа
ЯанадааМАН намын хулгай дэндэж бнаа

Хммм

Зочин
Зочин

Ter Sangiin yamni Turiin narin baisan B Nyamaag sain shalga. Ehner ni lav Ecoger, Humuun gd surguuliig garal uusel ni medegdehgui munguur barisan asar undur tulburtei surguuli ed narin mungiig ugaaj baigaa gazar daa

Лүндэн
Лүндэн

Энэ Тавинбэх чинь ийм өөдгүй цус тээглмэр байсан юм уу? МАНаас ийм хог шаарнууд гарахгүй л дээ Тэр АНынх л байх яалаа гэж коммунист хүн булай юм хийж нэр нүүрээ намаа бузарлахав дээ...

Зочин
Зочин

МАН мэдэгдсэн нь л энэ!! Бусад ОЭ, АБ нараа хориоч бөөн авилга хээл хахууль, үндэслэлгүй баяжсан луйварчид!! Монголыг тоногчидыг төрд байлгаад хөгжил яриад яахав МАН тар!!

Зочин
Зочин

Хулгайч нарыг хөндөөд хаядаг асуудлыг больж шууд хариуцлагыг нь үүрүүлдэг байх хохирлыг алдангитай нь хамт төлүүл.

Зочин
Зочин

Үндэслэлгүй хөрөнгөжинө гэдэг чинь

Irgen
Irgen

Vhvvl

Зочин
Зочин

Ял маш байна. Хөрөнгийг нь хурааж, ялын дээд хэмжээ.

УБ хотын иргэн
УБ хотын иргэн

Ёоо ДЦС-4 ТӨХК ний Гүйцэтгэх захирлаар жинхлээд 7 л хоног ажилласан штээ. Заавал эрчим хүчний гал голомтоо иим заваан юмтай хутгаад ДЦС-4, ДЦС-4 гээд бичээд яриад байх юм. Муу муухай холуур байж аятайхан өвөлжвөл яасан юм.

Зочин
Зочин

Төр хир мэнэжэр вэ гэдгийг дахин нотлон харуулж байна. Хэрэв хувь компани байсан бол аль хэдийн дуусаад ажилд оруулсан байгаа. Булган аймгийг хар. Очоод үз яаж ажиллаж байгааг. Төр оролцсон Хөвсгөлийн дулааны станцыг хар. Яаж ухнатаж байна. 10 аймгийн төсөл бол монголчуудын хувьд л том болохоос Япон Солонгосын хувьд нэр хүндтэй том компаниуд нь тоохгүй. Тэгээд ч тэд Монголын нөхцлийг ойлгохгүй, ийм халаалтын зуух ч мэдэхгүй улс. Тэгэхэд Солонгос компаниар бариулна гэж байдаг. Нөгөөдүүл нь Хятадуудыг бариад өгөөч гээд царай алдаад явсан гэсэн.

Зочин
Зочин

Ёоо ДЦС-4 ТӨХК ний Гүйцэтгэх захирлаар жинхлээд 7 л хоног ажилласан штээ. Заавал эрчим хүчний гал голомтоо иим заваан юмтай хутгаад ДЦС-4, ДЦС-4 гээд бичээд яриад байх юм. Муу муухай холуур байж аятайхан өвөлжвөл яасан юм.

Зочиниргэн
Зочиниргэн

Шунал ихэдвэл шулам болно. Эх орон ард түмнээ ядууруулж арван аймагт барьчих станцын мөнгө ах дүүс найз нөхдөөрөө идэж уугаад явж байдаг луйварчин яаж амьд явж чадваа?!!!! Үе удмаараа энэ олны (гачигдал зовлонг)...үүрч эрх чөлөөгөө боомилж, насан туршдаа ????????????

Зочин
Зочин

Наад хэдэн зүрх сэтгэлгүй новшнуудаа гэрэлгүй, усгүй, халаалтгүй камерт хэдэн сар суулгаад ард түмний амьдрал ямар байгааг мэдрүүлээд идсэн тэр их мөнгөнүүдээ хаана нуусныг нь хэлүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button