НИЙГЭМНийгэм мэдээ
Тодруулга: Сэргэлэн сумын 12 айлын малаас шүлхий өвчин илэрсэн

Төв аймгийн Сэргэлэн суманд малын гоц халдварт өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдал өчигдөр /2026.03.02/ зарласан байна. Түүнчлэн хөдөлгөөн хорьсон талаараа Засаг даргын тамгын газраас мэдээлсэн.
Тэгвэл тус суманд нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахад "Сумын төвийн багийн 12 айлын малаас гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мөн хэсэгчилсэн хөдөлгөөн хязгаарласан" гэлээ. Харин малын ямар төрлийн гоц халдварт өвчин илэрсэн талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас тодруулахад "Лабораторийн шинжилгээгээр шүлхий өвчин илэрсэн" гэх мэдээлэл өглөө.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
малын өвчний мафи ажлаа хийгээд эхэлжээ новшнууд
Хэнтий аймаг намаржин өвөлжин шүлхий тасраагүй дээ. Одоо ч байж л байгаа ариутгал хамгаалал сайн хийснээр өвчлөл буурсан гэсэн.