Улс төрийн мэдээ

ЗГ тэднийг явуулах эсэх царцаж, Ерөнхийлөгч чуулганд үг хэлнэ

Хаврын ээлжит УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нээлтээ хийхийн өмнө Засгийн газрын ээлжит бус хуралдаан болох товтой байв.

Урьд шөнө ээлжит бусаар хуралдана, хуралдахгүй гэж албан мэдээлэл нь өөрчлөгдөөд байсны цаана аль намраас хойш яригдаж буй эл асуудал нэг талдаа гарч чадахгүй одоог хэр явсаар буйн илрэл.

Хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буй асуудлыг хэлэлцэх юм, уг нь. Засгийн газар хоёр сайдаа танхимаасаа явуулах агуулгыг Ерөнхий сайд ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэний араас ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр орж үг хэлэх тов дараалал нь ийн таарч байлаа.

Ингэхдээ өөрийн санаачлан өргөн барьж буй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн агуулгаар үг хэлэх юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бол өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэх арга зам руу явж байна хэмээн телевизэд 5 цагийн яриа өгсөн Л.Оюун-Эрдэнэд хандан тэр парламентын танхимд үгээ хэлэх нь дамжиггүй.

Ерөнхий сайдын зүгээс Б.Чойжилсүрэнд 3-р сарыг дуустал хугацаа олгож буйгаа илэрхийлсэн нь түүний хувьд суудлаа өгөх шахалт өгч буй гэж ойлгогдож байсан. Иймдээ ч өмнөх Засгийн газраас хойш бараг 10 сар гүрийсэн хоёр сайдаа тэр хаврын чуулганы эхний өдөр ийн явуулахаар болж байна.

Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт саяхан "Муу ажиллаж байгаа дэд сайд нарыг явуулна" хэмээн хэлүүлсэн нь АН-ын шахалт эцэстээ Засгийн газрыг огцруулах хүртэл томорсных биз. ХҮН нам сайдаа Засгаас гаргавал АН-тай гар нийлэх нөхцөл үүсэх боломж бий. Эцэстээ Засгийн газар парламентаасаа ч илүү ганхах болж.

ҮАБЗ-ийн мэдээллийг өнөөдөр хаалттайгаар УИХ-д танилцуулна. Өөрөөр хэлбэл хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын зүгээс Засгийн газар болон парламентад өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлэх гэж буй гэж харагдав.

Нөгөө талд "Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцож байгаа шиг УИХ мөн гишүүддээ хариуцлага тооцдог бай" гэсэн имиж бүрдүүлэх замаар давхар тулгаж байж ч болох.

Үнэндээ энэ бүхний цаана МАН доторх улс төржилт хэмжээ, хязгаараа тогтоож чадахгүйдээ тулсныг харуулж юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Засгийн газар дотроо ч шийдэлд хүрч чадахгүй удаж байна даа

Зочин
Зочин

Choijilsuren bol ugaasaa ogtsroh yostoi hun shuu

Зочин
Зочин

Ерөнхийлөгч чуулганд үг хэлэх нь улс төр улам ширүүсэх дохио юм шиг

Зочин
Зочин

Uls tur odoo l neg haluurch ehleh shig bolloo

Зочин
Зочин

Сайд нар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэдэг нь шахалт байсан байх

Зочин
Зочин

Чойжилсүрэнг эрчим хүчний асуудлаар олон хүн шүүмжилж байсан

Зочин
Зочин

Erchim huchnii tasaldal bol unen hund asuudal baisan

Зочин
Зочин

Засгийн газар нэлээд ганхаж эхэлж байх шиг байна

Зочин
Зочин

Zasgiin gazar odoo l neg tom sorilttai tulgarah shig

Зочин
Зочин

Парламент ч бас гишүүддээ хариуцлага тооцдог байх хэрэгтэй

Зочин
Зочин

Udahgui zasgiin gazart tom oorchlolt oroh baih

Зочин
Зочин

АН-ын шахалт нөлөөлж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

AN bas ulsturuu sain hiij bn daa

ҮАБЗ
ҮАБЗ

Үнэндээ ҮАБЗ гэж хуйвалдааны үүр уурхай, булаййгаа нуудаг хогийн сав болсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button