СпортСПОРТ

Бөхийн өргөөний анхны түрүүгээ "аатай" авсан аймгийн арслан М.Баасанжав

Өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болсон. Тухайн барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн арслан М.Баасанжав долоо даван түрүүлсэн. Ингэхдээ тэрбээр улсын арслан Э.Батмагнайгийн давхар хамах мэхийг нь дархан зүүн талдаа мушгиж давснаар улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүлж, индэр өөд гарсан юм.

М.Баасанжав сумын заан цолтой байхдаа бөхийн өргөөнд хоёр удаа 10 давж түрүүлж байсан. Мөн 2024 онд Булган аймгийн баяр наадамд түрүүлж сумын заанаас аймгийн арслан цолтон болсон юм. Бусад бөхчүүдийг бодвол тэрбээр хожуу үндэсний бөхийн бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд цар тахлын дараа жилээс Улсын харцага Г.Элбэгийн удирдлага дор бөхийн бэлтгэл хийж эхэлсэн байдаг.

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 2000 онд төрсөн тэрбээр 2022 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын наадамд түрүүлж заан болсон бөгөөд гурав хоногийн дараа Баянзүрх сумандаа түрүүлж цолоо баталж байв. Түүний аав залуу насандаа барилддаг байсан бөгөөд сумын начин цолтой. Харин ээжийн тал нь бөхийн удамтай аж. Сумын заануудын барилдаанд хоёр түрүү, хоёр үзүүр хүртэж тодорч гарч ирсэн М.Баасанжавыг бөхийн хүрээнийхэн удахгүй улсын цолтон болно хэмээн харж, хүлээдэг.

Өчигдөрийн барилдаанд М.Баасанжав хоёрын даваанд улсын начин Ч.Батчулуун, гурвын даваанд улсын начин О.Түмэн, дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболд, тавын даваанд аймгийн арслан М.Баяржавхлантай тунаж, зургаагийн даваанд улсын харцага Б.Цэдэнсодном, долоогийн даваанд улсын арслан Э.Батмагнайгаар тус тус давсан юм. Бөхийн спортоор хожуу хичээллэж богино хугацаанд өөрийгөө харуулж, амжилтаа ахиулсаар буй түүнийг хувьд дархан зүүн ташаатай нэгэн. Түүний зүүн ташааг бөх тайлбарлагч улсын харцага Т.Өсөх-Ирээдүй "хангал адуу гэлтэй, урагш явсан хүнд халтай" хэмээн хэлсэн байдаг.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Залуу бөх сайхан барилдаж түрүүлжээ амжилт

Зочин
Зочин

Залуу бөхөд амжилт хүсье

Зочин
Зочин

Zaluuchuud ingej garch ireed baigaa ni saihan yum

Зочин
Зочин

Аймгийн арслан богино хугацаанд их амжилт гаргаж байна

Зочин
Зочин

Ireeduid ulsiin tsol avah bh gej bodogdoj bn

Зочин
Зочин

Оюунболд, Батмагнай нарыг давна гэдэг амаргүй шүү

Зочин
Зочин

Hojuu beltgel hiij ehleed iim amjilt gargana gedeg sain bn

Зочин
Зочин

Aav eej ni buhiin udamtai geheer oilgomjtoi

Зочин
Зочин

Iim turuug avna gedeg amar bish shuu

Зочин
Зочин

Nutgiin humuus ni ih bayarlaj bgaa baih daa

Зочин
Зочин

Гайхалтай сайн барилдаж бн, сүүлийн хэдэн жилд үзээгүй ийм хурц ухаалаг бөх гарч ирээгүй.

Зочин том бод
Зочин том бод

Дүүдээ амжилт хүсье бэлгэдэл сайн хийж

Холбоотой мэдээ

Back to top button