Цалинтай ээжийн тэтгэмжээ нэмүүлэх гэсэн 86,477 иргэнийг ТӨР ТООСОНГҮЙ

Бидний сайн мэдэхээр цалинтай ээжийн ₮50 мянга буюу 0-3 насны хүүхдээ асардаг эх, эцэгт сар бүр ₮50 мянгын тэтгэмж олгодог. Энэ нь одоогийн зах зээл, тэтгэмжийн харьцаа хамааралд огт нийцдэггүй бөгөөд сүү, живх авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэж үзэн “D.parliament”-д цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдлийг өнгөрсөн сарын тавнаас санаачилж гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Тэгвэл тус өргөдөлд санал авах хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан бөгөөд 86,477 иргэн санал өгсөн байна. Ингэснээр тухай өргөдөл хүчингүй болж унаж байгаа юм. Хэрэв 30 хоногийн хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурсан бол тус саналыг УИХ-аар хэлэлцдэг журамтай. Гэтэл тухайн өргөдөл 100,000 хүрч босго даваагүй учир дэмжиж гарын үсэг зурсан 86,477 иргэний санал төрд тоогдолгүй орхигдож байна.
2025 оны 12-р сарын байдлаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид өссөн дүнгээр 158.7 мянган эх хамрагдаж, нийгмийн халамжийн сангаас 67.0 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгосон байгаа юм. Үнэн хэрэгтээ тус тэтгэмжийн мөнгө нь одоогийн зах зээлд хүрэлцдэггүй бөгөөд бодит байдал дээр 14 хоногийн хүүхдийн живхний хэрэглээг ч хангаж чаддаггүй хэмээн иргэд шүүмжилдэг.
Гэхдээ манай улсын төсөвт цалинтай ээжийн ₮50 мянгын тэтгэмжийг ₮500 мянга болгох боломж байгаа эсэх нь эргэлзээтэй. Улсын төсөв таазандаа тулсан гэгдэх өнөө үед энэ хэмжээний мөнгө төсөвлөх боломжгүй гэж зарим иргэдэд үзэж буй аж. Үүний сацуу “D.parliament”-д байршуулсан өргөдөл нь 30 хоногийн дотор УИХ-ын босго давалгүй унасан. Энэ мэт шалтгаанаас үүдэн цалинтай ээжийн ₮50 мянгын тэтгэмжийг ₮500 мянга болгох өргөдлийг дэмжиж гарын үсэг зурсан 86,477 иргэн төрдөө тоогдолгүй орхигдож байгаа нь энэ юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамсалтай. Олон хүн өргөдөлд саналаа өгч чадаагүй байх. Дахиад өгөөд үзье, зохион байгуулаарай. Ядахдаа тэр тэнэг, иргэдээ доромжилсон .... цалинтай ээж ... гэдэг үгийг өөрчлүүлье, шинээр мэндэлсэн хүүхэд бүрийн сарын тэтгэмжийг 500 мянган төгрөг болгохын төлөө бүгд нэгдэцгээе.
BAS HUUHED GARGALAA GJ MUNGU AVAH SANAATAI . MINII TULSUN TATVARIIG IIM BAIDALAAR UREHIIG ZUVSHUURUHGUI . HUUHDEE UURSDUU TEJEEE
Bas l oorsdoo gariin usgee zuraagui baij busdiig buruutgana. Oilgohgui baina. 100 davbal heleltsegdene gesen. 100 davaagui baih n gariin useg zuraagui oorsdiinh n buruu mon biz dee ? Huuhed n garaad 3 sar bolj baihad horoon deeree ochood todorhoilolt avchihaj chadahgui baigaa eejiin l buruu zohion baiguulalt muutain shinj. Harin 100k davaad heleltseed toohgui hayval chi iim garchig ogch bolno. Survaljlagch n hurtel mangaadai bolchihson yu bichij baigaagaa medehgui redakteurgui niiteldeg ineedtei.
Ta nariin l buruu. 1t- jivh yarih n zyaduu bish alhuu haragduulsan, 2t- tanai huudas sanaachilsan hunees yariltslaga avtal eejuudiig saitar toloolj chadahgui bolomjiin zalhuu emegtei baij taarsan. Ooroo ene mongoo avah ch orgdoloo 3 sar ogoogui gesen hun taarsan bas jivh yarisan n ter huniig 2 dahin zalhuu bolgoj haragduulsan sorog setgegdel uusgesen. Gariin useg zurah n tortei ogt holboogui. Gariin useg zurah irgediin idevhtei holbootoi. Halamj avdag 180k iin 100k n gariin usgee zuraagui baina. 500k-g 4 tsag ajillahad olno. Huuhedtei tul medeej buten tsagaar ajillaj chadahgui.
yaduu bish zalhuu esvel sanhuugiin bolomjtoi hun jivh yarina.
EDiin zasag oshoo hunderne. Tiimees odoo dain main duustal huuhed gargah esehee tootsooloh.