Ормузын хоолойг хяналтдаа авахад бусад орнууд туслахыг Трамп ШААРДАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.03.15/ мэдэгдэл гаргахдаа Ормузын хоолойг хяналтдаа авахад хэд хэдэн орон туслахыг шаардсан байна. Тэр шаардлага тавьж буй орнуудаа нэрлэхээс татгалзаад “Би эдгээр улсуудыг хүрч ирээд газар нутгаа хамгаалахыг шаардаж байна. Яагаад гэвэл тэдний газар нутаг мөн” гэжээ. АНУ нь өөрсдийн гэсэн газрын тостой тул Ормузын хоолойн зам улсад нь шаардлагагүй хэмээсэн юм.
Трамп шаардлага тавихаасаа өмнө буюу бямба гарагт /2026.03.14/ хэлэхдээ “БНХАУ, Франц, Япон, БНСУ, Их Британи гэх мэт энэхүү зохиомол хязгаарлалтад өртөөд байгаа улсууд бүс нутаг руу хөлөг онгоц илгээнэ гэж найдаж байна” хэмээн уриалсан өнгө аястай байсан. Сонирхолтой нь Трамп Ираны дайн бараг дууссан, ялалт байгуулсан гэж мэдэгдсэн. Мөн Ормузын хоолой хаагдахад хүргэсэн дайныг Трамп Израилтай хамтран эхлүүлсэн билээ. Дайны үеэр Трамп хэд хэдэн орны тусламж үзүүлэх гэсэн саналаас татгалзсан. Тодруулбал тэр Их Британи, Украины туслалцаа энэхүү дайн нь хэрэггүй гэж хэлсэн юм. Трамп мөн Ираныг зэвсэгт хүчин, эдийн засаг гэх мэт бүх байдлаар ялсан гэж мэдэгдсэн.
Иран Ормузын хоолойг хааж, дамжин өнгөрөх гэж оролдож буй хөлгүүдэд цохилт өгснөөр дэлхий даяар газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдээд байгаа. Конгрессын завсрын сонгуультай Трампын хувьд Ормузын хоолой удаан хугацаагаар хаалттай байх нь улс төрийн хувьд хохиролтой юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zonog ovoo
Шамбарам Трамп
Ялж байна, дийлж байна гээд байсан юу болоод хамжаач дэмжээч болоод явчваа, өвгөн баларчээ.