Х.Тэмүүжин: Даргын үг хууль гэдэг намын зарчмаа УИХ-д оруулж ирж байна

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Багш нарын цалин дээр өөрчлөлт гаргаж, нэмэгдүүлнэ хэмээн төсөвт суулгасан. Гэтэл бодит байдал дээр шударга ёсны амлалт шиг нь байсангүй. Хууран мэхлэлт байжээ. Тодорхой зүй ёсны шаардлага тавьж байгаа ахмадуудын талд АН орж, дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.
Х.Тэмүүжин: Та бүхэн санаж байгаа бол намар нэг хууль өргөн барьсныг санаж байгаа байх. Олон намын төлөөлөл бүхий парламент олон ургальч байдлыг сайжруулахын тулд УИХ-ын дарга нь намын дарга байдаггүй байх асуудлыг хөндөж, намын даргад өрсөлдөж байх үед нь УИХ-ыг даргалуулаагүй гэдгийг санаж байгаа байх. Намын дотоод өрсөлдөөнд орохдоо намын дарга нь парламентыг зодоондоо оролцуулж байгаа асуудлыг болиулахын тулд үүнийг улс төрийн зарчим болгох шаардлагатай. Даргын үг бол хууль гэдэг зарчмаа намын дарга нь парламентын ёс зүй юм шигээр оруулж ирлээ. Олон намын төлөөлөл бүхий олон ургальч үзлээр нээлттэй, мэтгэлцээний талбар бүхий парламентыг бий болгохын тулд нам бус хүн даргалах нь зүй.
О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эхлээд D Parliament дээр байршуулаад, УИХ-ын хэлэлцэх асуудлын товд оруулаагүй учраас бид бүлгийн хурал дээр ярьсангүй. УИХ-ын гишүүний эрх гэдэг ард түмний бүрэн эрх юм. Ард түмний бүрэн эрхэд хэн халдах гэж байна вэ. УИХ-ын гишүүнйи ёс зүйн асуудлыг дотооддоо шийдэж, УИХ-ын ёс зүйн дэд хороо зэргээр хэлэлцүүлэх ёстой.
Ерөнхий сайдыг огцруулах бичиг дээр 36 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд нэмж гарын үсэг зурах нь нээлттэй хэвээр байгаа.
Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн. Гурван сонгууль дараалаад ялагдсан учраас энэ ялагдлаа дүгнэх шаардлагатай гэж харж байгаа. АН-ыг илүү нээлттэй болгож, гишүүнчлэлээ нэмэхийн тулд бурууг бусдаас биш өөрөөсөө хайх хэрэгтэй гэдэг байр суурьтай байна.
-Л.Оюун-Эрдэнэ ярилцлагадаа С.Баярцогтыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр ярьж байна гэсэн?
-Энэ асуудал өөрөө хуулийн хугацаатай. Тэрнээс өмнө ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тухай асуудал байхгүй. АН-ын дотоод шинэчлэлийн асуудал дууссаны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаа ярина. Шинэ Үндэсний бодлогын хороогоо намын анхан, дунд шатны оролцоотойгоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хүлээн зөвшөөрөгдсөн байхаар зохион байгуулна" гэв.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жагсаалтаар УИХ-д суусан этгээдүүдийг ард түмэн сонгоогүй. Тэгэхээр ард түмний элч гэж болохгүй.
Зөв зөв
Зөв ярьж байна
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ene heden boikotolsn yahnuud
МАН-аас бүр салах ёстой, тэгж байж бид хөгжинө