НийгмийнНийгэм мэдээ

Богд ууланд ойн хоёр түймэр гарсныг унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд Богд уул орчимд хоёр ойн түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд ойн гал түймэр гарсан дуудлага 16:06 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хяналтад авч, унтраахаар ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Манзушир хийд” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлага 16:57 цагт бүртгэгдсэн бөгөөд дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрөөр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button