Ховд аймгийн Дөргөн суманд гарсан зэгсний түймэрт нэг хүн амиа алджээ
Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Дөргөн нууранд 2026.03.23-нд гарсан зэгсний түймэрт нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэдэг газарт гарсан уг түймэрт Чандмань сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн нярав Л.Батмягмар мэргэжлийн ангиа удирдаж явсан аж. Талийгаач 2017 оноос хойш сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг манлайлан, мялзан, ковид, шүлхий өвчин, түймэр зэрэг гамшигт дайчлагдан ажиллаж явжээ.
Хаврын хуурайшилт хур тундас бага унасан аймаг сумдуудад болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud