Орон нутаг

Улсын хэмжээнд 48 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 229 мянган га талбай өртжээ

Он гарсаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 32 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.

Урьдчилсан байдлаар түймэрт ойн 704 га, хээрийн 228 мянга 302 га, нийт 229 мянга гаруй га талбай өртсөн байна. Мөн ой, хээрийн гал түймрийн аюулаас 35 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах болон Цагдаагийн байгууллага, орон нутгийн нийт 1653 хүн, 264 автомашинтайгаар ажилласан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button